1 Амраг минь чи юутай сайхан
Аяа бүр дэндүү сайхан
Гивлүүрэн цаанаа тагтаан адил нүдтэй
Гилеад уулаас энгэрлэн буух ямаан сүрэг мэт үстэй
2 Хяргуулаад сая угаалгаас гарсан
Хонин сүрэг мэт шүдтэй
Эд бүгд ихэрлэсэн гэлтэй
Эднээс нэг нь ч хургаа хаяагүй мэт
3 Уруул чинь зүйрлэвээс улаахан тасам
Ам чинь дур булаам
Хацар шанаа чинь гивлүүр цаанаас
Хувааж тавьсан анар жимс мэт
4 Хүзүү шил чинь гэвээс хүчирхэг эрсийн зэмсэг
Мянган бамбайгаар чимэглэсэн Давидын цамхаг мэт
5 Хоёр хөх чинь сараана дунд идэшлэх гөрөөсний ихэр янзага мэтСоломоны дуун 4:1-5Жан Жихүнь пастор
1 ЭЗЭН, бидний Эзэн!Таны нэр бүх газар дэлхийдЮутай суу алдартай вэ!
Цог жавхлангаа Та тэнгэрсийн дээгүүр байрлуулжээ.
2 Өстнүүдээсээ болжХөхүүл хүүхдүүд, нялхсын амаарХүч чадлыг Та бататгасан ньДайсан ба хонзогногчийгДуугүй байлгахын тулд болой.
3 Таны мутрын бүтээл тэнгэрсийг,Таны цогцлоон байгуулсан сар, оддыгБи тунгаан бодлоо.
4 Хүн гэгч юу болоодТа түүнд санаа тавьж,Хүмүүн гэгч юу болоодТа түүнийг анхаарна вэ?
Дуулал8:1-4
Жон Мёнгью пастор
1 Өнөөдөр миний та нарт тушааж буй бүх тушаалыг та нар ёсчлон дага. Тэгвэл та нар амьд явж, олширч, эцэг өвгөдөд чинь ЭЗЭНий тангарагласан тэр газарт орж, түүнийг эзэмших юм.
2 ЭЗЭН Бурхан чинь чамайг энэ дөчин жилийн турш цөлд удирдсан бүх л зам мөрийг дурсан сана. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг, тухайлбал тушаалыг нь дагах эсэхийг чинь мэдэхийн тулд мөн чамайг номхотгож, шалгаж сорихын тулд байсан юм.
3 Хүн зөвхөн талхаар бус, харин ЭЗЭНий амнаас гарах үг бүрээр амьдардаг гэдгийг чамд ойлгуулахын тулд Тэрээр чамайг номхотгон, чамайг өлсгөж, чиний мэддэггүй, чиний эцэг өвгөд ч мэддэггүй байсан маннагаар чамайг хооллож байсан.
4 Энэ дөчин жилийн турш чиний өмссөн хувцас элэгдээгүй, чиний хөл цэврүүтээгүй.Дэд хууль 8:1-4
Жон Мёнгью пастор
...7 Эртний өдрүүдийг санацгаа,
Үе үеийн он жилүүдийг шүүн тунгаацгаа!
Эцгээсээ асуу, тэр чамд тайлбарлаж өгнө.
Ахмадаасаа асуу, тэд чамд хэлж өгнө.
8 Хамгийн Дээд Нэгэн үндэстнүүдэд өвийг нь өгөх үед,
Хүний хөвгүүдийг хуваах үед
Тэрээр Израилын хөвгүүдийн тоогоор
Ард түмнүүдийн хил хязгаарыг тогтоожээ.*
9 ЭЗЭНий хувь нь Өөрийнх нь ард түмэн,
Иаков бол Түүний сонгож авсан өв.
10 ЭЗЭН түүнийг эзгүй зэлүүд, араатан архирах цөлөөс олжээ.
Тэр түүнийг эргэн тойрч, хайрлан халхалж,
Нүднийхээ цэцгий мэт хамгаалсан.
11 Үүрээ сандаан дэгдээхэй дээрээ далавчаа дэлгэн дэвж,
Дэгдээхэйгээ жигүүр дээрээ аван зөөхa бүргэд мэт
12 ЭЗЭН ганцаараа түүнийг удирдсан.
Түүнтэй хамт ямар ч харийн бурхан байгаагүй. ...Дэд хууль 32-р бүлэг
Жон Мёнгью пастор
Абимелехаас хойш Израилыг аврахаар иссахар хүн, Додогийн хүү Пуагийн хөвгүүн Тола босов. Тэрээр Ефраимын уулархаг нутагт байдаг Шамирт амьдардаг байв. Түүнийг хорин гурван жилийн турш Израилыг шүүгээд нас эцэслэхэд нь Шамирт оршуулав.
Түүний дараа гилеад хүн Иаир босож, Израилыг хорин хоёр жил шүүв. Тэр гучин хөвгүүнтэй байсан ба тэд гучин илжиг унадаг байлаа. Тэр гучин хүү нь Гилеадын нутагт гучин хоттой байсан нь энэ өдрийг хүртэл Хаввот-Иаир хэмээн нэрлэгддэг. Иаир нас эцэслэж, Камонд оршуулагдав.
Шүүгчид 10:1-2
Буянтогтох пастор
Талхаа усны гадаргуу дээр хая! Учир нь олон хоногийн хойно чи түүнийгээ буцааж олно. Өөрт ногдсоныг долоо эсвэл найм хуваа. Учир нь дэлхий дээр ямар гай гамшиг тохиолдохыг чи мэдэхгүй. Үүлс хуралдах аваас газар дээр хур болон бууна. Мод өмнө ба хойд зүгт унаваас унасан тэр газартаа үлдэж хоцорно. Салхины аясыг харагч тариалж үл чадна, үүл харуулдагч нэгэн хурааж үл чадна.
Жирэмсэн эмэгтэйн хэвлий дэх яснууд хэрхэн амь амьсгаатай болдгийг чи үл мэдэхийн адил бүхнийг бүтээгч Бурханы үйлсийг чи эс мэднэ.
Өглөө тарь, үдэш ч гараа бүү буулга. Учир нь өглөө орой тариалсны аль нь үр дүнтэй болохыг эсвэл хоёулаа сайн эсэхийг чи мэдэхгүй шүү дээ.Номлогчийн үгс 11:1-6
Түвдэнням номлогч
Ингээд хаан, Шимеиг дуудуулахаар илгээж, ирсэн хойно нь түүнд
—Өөртөө зориулан Йерусалимд гэр барьж, тэндээ амьдар. Өөр хаашаа ч явж болохгүй. Учир нь чи гадагш гарч, Кидрон гууг гатлах тэр өдөртөө үхэх болно гэдгийг мэдэгтүн. Чиний цусщ өөрийн чинь толгой дээр байх болно гэв. Тэгэхэд Шимеи, хаанд
—Зөв зүйтэй үг байна. Миний эзэн хааны тушааснаар таны боол би үйлдье гэж хариулав. Ийнхүү Шимеи Йерусалимд удаан хугацаагаар амьдарчээ. 1 Хаад 2:36-38
Жан Жихүнь пастор
Бүтээгч Бурхан
Хүний дотоод сэтгэлийг сайн мэддэг Бурхан
Төгс хүчит Бурхан
Амлалтаа сахидаг Бурхан
Өөрийгөө илчилдэг Бурхан
Шударгаар шүүдэг Бурхан
Хүмүүст санаа тавьдаг Бурхан ... Даруу дуулгавартайд өөрийгөө харуулдаг
Эзэн Давидыг эрхэм дээд хүний хэмжүүрээр хандсан шиг Бурхан бидний амьдралд ч тийнхүү үйлддэг.
Эхлэл 18:12-25
Түвдэнням номлогч
https://www.facebook.com/photo/?fbid=1311825947403017&set=pcb.1451408269498036
Дараа нь ЭЗЭН Мосед
—Өөртөө зориулан анхилуун үнэртнүүд болох стакте, ониха, халвана болон цэвэр гүглийг, тус бүрээс нь ижил хэмжээгээр авагтун. Үүгээр чи сүрчиг найруулагчдын урлал болох сүрчиг буюу давстай, цэвэр, ариун утлагыг хийгтүн. Тэдгээрийг чи маш сайн бутлан нүдэж, Миний чамтай уулзах уулзалтын майхны доторх Гэрчлэлийн өмнө түүнээс тавигтун. Энэ нь чамд ариунаас ариун байх ёстой. Гэтлэл 30:34-36
Жон Мёнгью пастор
Аарон түүн дээр анхилуун утлагыг уугиулна. Өглөө бүр дэнлүүнүүдийг бэлтгэхдээ тэрээр үүнийг уугиулах ёстой. Мөн Аарон үдшийн бүрийгээр дэнлүүнүүд асаахдаа үе уламжлан ЭЗЭНий өмнө байнгын утлага болох утлагат тахилыг өргөнө. Чи энэхүү тахилын ширээн дээр ёс бус утлага, шатаалт тахил, идээн өргөл бүү өргө. Түүн дээр ундаан өргөлийг ч бүү цутга. Аарон эврүүд дээр нь жилд нэг удаа эвлэрүүлэл хийнэ. Түүн дээр нүглийн тахилын эвлэрүүллийн цусаар жилд нэг удаа эвлэрүүлэл үе уламжлан хийх ёстой. Энэ нь ЭЗЭНд ариунаас ариун болой. Гэтлэл 30:7-10
Жон Мёнгъю пастор
2025 Оюутны цугларалт Үг 2 "Зовлон ба сахилгажуулалтаас авах сургамж" 2025.08.29-30
2025 Оюутны цугларалт Үг 1 "Бурханы зүрх сэтгэлийн дагуух Давид" 2025.08.29-30
"... Дараа нь чи утлага уугиулах тахилын ширээг хийгтүн. ... , Чи бас угаалгад зориулан хүрэл суурьтай угаалгын савыг хүрлээр хийж, уулзалтын майхан ба тахилын ширээний хооронд түүнийг тавьж, дотор нь ус хий. Аарон болон хөвгүүд нь гар, хөлөө тэр савнаас угааг. ... "
Гэтлэл 30:1-20
- Шатаалт тахил, Хүрэл сав, Тавиг талхны ширээ, Дэнлүүний суурь Жон Мёнгью пастор
ЭЗЭН бол миний хоньчин
Надад дутах зүйл үгүй.
Ургамал ногоот бэлчээрт
Тэр намайг хэвтүүлж,
Усны дөлгөөн тийш
Тэр намайг хөтлөн
Амин сэтгэлийг минь
Тэр сэргээдэг.
Нэрийнхээ төлөө Та
Зөвтийн замаар намайг хөтөлдөг.
Үхлийн харанхуйн хөндийг туулсан ч
Хор муугаас би үл айна.
Та надтай хамт агаад
Тайвшруулал минь
Таны саваа, Таны таяг билээ.
Өстнүүдийн минь өмнө
Та надад ширээ засжээ,
Өөрийн минь толгойг
Тосоор бас тосолжээ.
Аяга минь дүүрч бялхам
Сайн сайхан хийгээд хайр энэрэл тань
Насан туршид минь намайг лавтай яа дагана.
ЭЗЭНий өргөөнд би мөнхөд оршин сууна.
Дуулал 23 : 1 - 6
Чүэ Сүнжү пастор
Дуулал 22-р бүлгийн дараа Дуулал 23-р бүлэг байдгийг санах хэрэгтэй ...
[2025 Youth retreat] Үг 4
2025/07/11
Жон Хёнсү пастор
[2025 Youth retreat] Үг 3
2025/07/10
Юү Хэүн пастор
[2025 Youth retreat] Үг 2
2025/07/10
Жон Хёнсү пастор
Олзлолоос үлдэгсэд, аймагтаа туйлын зовлон зүдүүр, басамжлал амсаж, Йерусалимын ханан хэрэм нурж, гулдан хаалганууд нь галд шатсан гэв. Энэ үгсийг сонсмогц би доош суун уйлж, хэдэн өдрийн турш гашуудан, тэнгэрийн Бурханы өмнө мацаг барин ийнхүү залбирлаа. Нехемиа 1:3-4
Жон Мёнгю пастор
[2025 Youth retreat] Үг 1
2025/07/09
Жон Хёнсү пастор
Содомын захирагчид аа!
ЭЗЭНий үгийг сонсогтун.
Гоморрагийн хүмүүс ээ!
Бурханы маань зааварт чих тавигтун”Исаиа 62:10
Чүэ Дунжүн пастор