
...7 Эртний өдрүүдийг санацгаа,
Үе үеийн он жилүүдийг шүүн тунгаацгаа!
Эцгээсээ асуу, тэр чамд тайлбарлаж өгнө.
Ахмадаасаа асуу, тэд чамд хэлж өгнө.
8 Хамгийн Дээд Нэгэн үндэстнүүдэд өвийг нь өгөх үед,
Хүний хөвгүүдийг хуваах үед
Тэрээр Израилын хөвгүүдийн тоогоор
Ард түмнүүдийн хил хязгаарыг тогтоожээ.*
9 ЭЗЭНий хувь нь Өөрийнх нь ард түмэн,
Иаков бол Түүний сонгож авсан өв.
10 ЭЗЭН түүнийг эзгүй зэлүүд, араатан архирах цөлөөс олжээ.
Тэр түүнийг эргэн тойрч, хайрлан халхалж,
Нүднийхээ цэцгий мэт хамгаалсан.
11 Үүрээ сандаан дэгдээхэй дээрээ далавчаа дэлгэн дэвж,
Дэгдээхэйгээ жигүүр дээрээ аван зөөхa бүргэд мэт
12 ЭЗЭН ганцаараа түүнийг удирдсан.
Түүнтэй хамт ямар ч харийн бурхан байгаагүй. ...Дэд хууль 32-р бүлэг
Жон Мёнгью пастор