
Абимелехаас хойш Израилыг аврахаар иссахар хүн, Додогийн хүү Пуагийн хөвгүүн Тола босов. Тэрээр Ефраимын уулархаг нутагт байдаг Шамирт амьдардаг байв. Түүнийг хорин гурван жилийн турш Израилыг шүүгээд нас эцэслэхэд нь Шамирт оршуулав.
Түүний дараа гилеад хүн Иаир босож, Израилыг хорин хоёр жил шүүв. Тэр гучин хөвгүүнтэй байсан ба тэд гучин илжиг унадаг байлаа. Тэр гучин хүү нь Гилеадын нутагт гучин хоттой байсан нь энэ өдрийг хүртэл Хаввот-Иаир хэмээн нэрлэгддэг. Иаир нас эцэслэж, Камонд оршуулагдав.
Шүүгчид 10:1-2
Буянтогтох пастор