
1 Амраг минь чи юутай сайхан
Аяа бүр дэндүү сайхан
Гивлүүрэн цаанаа тагтаан адил нүдтэй
Гилеад уулаас энгэрлэн буух ямаан сүрэг мэт үстэй
2 Хяргуулаад сая угаалгаас гарсан
Хонин сүрэг мэт шүдтэй
Эд бүгд ихэрлэсэн гэлтэй
Эднээс нэг нь ч хургаа хаяагүй мэт
3 Уруул чинь зүйрлэвээс улаахан тасам
Ам чинь дур булаам
Хацар шанаа чинь гивлүүр цаанаас
Хувааж тавьсан анар жимс мэт
4 Хүзүү шил чинь гэвээс хүчирхэг эрсийн зэмсэг
Мянган бамбайгаар чимэглэсэн Давидын цамхаг мэт
5 Хоёр хөх чинь сараана дунд идэшлэх гөрөөсний ихэр янзага мэтСоломоны дуун 4:1-5Жан Жихүнь пастор