
Талхаа усны гадаргуу дээр хая! Учир нь олон хоногийн хойно чи түүнийгээ буцааж олно. Өөрт ногдсоныг долоо эсвэл найм хуваа. Учир нь дэлхий дээр ямар гай гамшиг тохиолдохыг чи мэдэхгүй. Үүлс хуралдах аваас газар дээр хур болон бууна. Мод өмнө ба хойд зүгт унаваас унасан тэр газартаа үлдэж хоцорно. Салхины аясыг харагч тариалж үл чадна, үүл харуулдагч нэгэн хурааж үл чадна.
Жирэмсэн эмэгтэйн хэвлий дэх яснууд хэрхэн амь амьсгаатай болдгийг чи үл мэдэхийн адил бүхнийг бүтээгч Бурханы үйлсийг чи эс мэднэ.
Өглөө тарь, үдэш ч гараа бүү буулга. Учир нь өглөө орой тариалсны аль нь үр дүнтэй болохыг эсвэл хоёулаа сайн эсэхийг чи мэдэхгүй шүү дээ.Номлогчийн үгс 11:1-6
Түвдэнням номлогч