Home
Categories
EXPLORE
True Crime
Comedy
Business
Society & Culture
Health & Fitness
Sports
Technology
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
00:00 / 00:00
Podjoint Logo
US
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/Podcasts125/v4/d0/37/dc/d037dc20-246d-2988-fc20-143af20c00ee/mza_2650751531693086827.jpg/600x600bb.jpg
Noble Podcast
Christina Noble Children's Foundation
27 episodes
6 days ago
Энэхүү подкастыг Кристина Ноблийн Хүүхдийн Сангаас эрхлэн гаргаж байгаа ба эрүүл, аз жаргалтай хүүхэд өсгөхөд эцэг эхчүүдэд туслах зөвлөгч байх болно. Artwork- Elaine Holder Cover music- GoMan www.cncf.org
Show more...
Kids & Family
RSS
All content for Noble Podcast is the property of Christina Noble Children's Foundation and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
Энэхүү подкастыг Кристина Ноблийн Хүүхдийн Сангаас эрхлэн гаргаж байгаа ба эрүүл, аз жаргалтай хүүхэд өсгөхөд эцэг эхчүүдэд туслах зөвлөгч байх болно. Artwork- Elaine Holder Cover music- GoMan www.cncf.org
Show more...
Kids & Family
Episodes (20/27)
Noble Podcast
Хүүхдээ гэрийн даалгавар хийхэд хэрхэн туслах вэ?

Сайн байцгаана уу, сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Та бүхэн өнөөдрийн дугаараар гэрийн даалгавар нь хүүхдэд хэрхэн ач холбогдол, хүүхэд гэрийн даалгавар яагаад хийх дургүй болдог, гэрийн даалгавраа хийхэд нь эцэг эх, асран хамгаалагч, насанд хүрэгчид бид хэрхэн тусалж болох талаар практик зөвлөмжийг Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн Ахлах сэтгэл зүйч Э.Номин-Эрдэнэ, хөтлөгч Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн хөтөлбөрийн мэргэжилтэн Л. Баярдэлгэр нар хүргэх болно оо.

Show more...
1 year ago
14 minutes 39 seconds

Noble Podcast
Гэр бүлийн үнэ цэнэ гэж юу вэ?

Сайн байцгаана уу, сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бид өнөөдөр "Нобле" подкастын дугаараараа Гэр бүлийнийн үнэ цэнэ, гэр бүл төвлөлт, эхнэр нөхрийн үүргийн талаар мэдээллийг та бүхэнд хүргэх болно оо. Энэ дугаарын зочноор Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн "Нархан" хотхоны сэтгэл зүйч Б.Баттөмөр оролцлоо. 

Биднийг үргэлж сонсдог эрхэм сонсогч нартаа баярлалаа

Show more...
2 years ago
28 minutes 34 seconds

Noble Podcast
Хараа алдагдал гэж юу вэ?

Өнөөдрийн зочноор ЭХЭМҮТ -ийн нүдний мэс заслын тасгийн эрхлэгч, зөвлөх зэргийн эмч, АУ-ны доктор Цэнгэлмаа оролцож байгаа билээ. Бид өнөөдрийн дугаараар  Хараа алдагдлын тухай болон хэрхэн хараагаа хамгаалах, хараа алдагдлаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөөнүүдийг  та бүхэнд хүргэх болно. Цаг бүр бидэнтэй байдаг эрхэм сонсогч танд баярлалаа.

Show more...
3 years ago
37 minutes 12 seconds

Noble Podcast
Хүүхдийн сэтгэл зүй ба Урлаг спортын нөлөө

Бид өнөөдрийн дугаараар сонсогч та бүхэндээ "Хүүхдийн сэтгэл зүй ба урлаг спортын нөлөө" гэсэн сэдвийн дор сонирхолтой ярилцлагыг хүргэхээр бэлтгэлээ. Үргэлж биднийг сонсдог үнэнч сонсогч нартай баярлалаа.

Show more...
3 years ago
21 minutes

Noble Podcast
Хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд ба Хүүхдийн төлөөх итгэл найдварын алхалт

Бид өнөөдрийн ярилцлагаар Хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд яагаад чухал болох талаар мэдээлэл хүргэхээс гадна Кристина Ноблийн Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй "Хүүхдийн төлөөх итгэл найдварын алхалт"-д бид яагаад нэгдэх хэрэгтэй талаар сонсогчиддоо мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Show more...
3 years ago
21 minutes

Noble Podcast
Итгэл найдвар бэлэглэсэн он жилүүдэд хамтдаа

Сайн байцгаана уу, юуны өмнө Нобле подкастыг үргэлж сонсдог эрхэм сонсогч нартаа баярлалаа. Бид өнөөдрийн ярилцлагаар Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн Сургалт Хүмүүжлийн Тусгай Байгууллагын дэргэдэх Боловсрол Хөтөлбөрийн менежер Д.Тунгалагыг урьж оролцууллаа. 22 жилийн хугацаанд Кристина Ноблийн Хүүхдийн Сандаа зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байгаа сурган хүмүүжүүлэгч билээ.Тэрээр "Алдаагаа давтвал адгийн тэнэг болно, алдаагаа давтахгүй байх нь агуу гайхамшиг болно" гэж хүүхдүүддээ захиж хэлдэг, хамт олны үлгэрлэл болсон ажилтан юм. 

Show more...
3 years ago
33 minutes 27 seconds

Noble Podcast
"Итгэл найдвар бэлэглэсэн 25 жил хамтдаа"

Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн итгэл найдвар бэлэглэсэн 25 жилийг хамтдаа бүтээлцсэн, манай сангийн ууган, бахархалт ажилтнууд болох У.Мягмарсүрэн, И. Дагвадулам нар энэ удаагийн дугаарт оролцлоо. Тухайн цаг үеийн Монголын нөхцөл байдал болон бусад сонирхолтой түүхийг энэхүү подкастаас сонсох болно. Үргэлж бидэнтэй хамт байдаг сонсогч, та бүхэндээ БАЯРЛАЛАА.

Show more...
3 years ago
33 minutes 17 seconds

Noble Podcast
Амьдралд минь ирсэн Кристина Ноблийн Хүүхдийн сан

Бид энэ удаагийн ярилцагаар сонсогч та бүхэндээ Кристина Ноблийн Хүүхдийн Санд Хүүхэд насны нэгээхэн хэсэг нь өнгөрсөн, 7 жил Хятад улсад суралцаж ирэн өөрийн мэргэжлээрээ хүссэн салбартаа ажиллаж байгаа охины ярилцагаас хүргэх болно. Өөрийнхөө овгийг Кристина Ноблийн Хүүхдийн сан гэж хэлэхэд болно гэж ярьдаг, өөрийн гэсэн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэж, амжилттай яваа, дайчин охинтой ярилцахад таатай байлаа. Манай подкастыг үргэлж сонсдог сонсогч та бүхэндээ баярлалаа.

Show more...
3 years ago
30 minutes 13 seconds

Noble Podcast
37 сэтгэл зүйчдийг чадавхжуулах "BayARTai" төслийн тухай

Бид өнөөдрийн ярилцлагаар та бүхэнд Кристина Ноблийн Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй "BayARTai" төслийн талаар болон төслийг яагаад хэрэгжүүлэх болсон тухай сонсогч та бүхэнтэйгээ хуваалцахыг хүслээ. Энэхүү төсөл нь асрамж халамжийн төв, түр хамгаалах байр, тусгай хэрэгцээт 2 сургуулийн нийт 37 сэтгэл зүйчийг урлагийн сэтгэл заслын арга зүй, арга техникээр чадавхжуулах гэж байгаагаараа онцлогтой билээ. Биднийг тасралтгүй сонсдог үнэнч сонсогч та бүхэндээ баярлалаа

Show more...
3 years ago
22 minutes 30 seconds

Noble Podcast
"Нархан"төв ба Миний хүүхэд нас

Өнөөдрийн подкастын ярилцлагаар "Нархан" асрамжийн төвд хүүхэд насны гэгээн тунгалаг мөчүүдээ өнгөрүүлж, одоо амжилттай сайхан амьдарч байгаа, асрамжийн төвөөрөө бахархаж явдаг бүсгүйн дурсамжуудыг хуваалцаж байна. 

Биднийг үргэлж сонсдог эрхэм сонсогчиддоо баярлалаа.

Show more...
3 years ago
23 minutes 54 seconds

Noble Podcast
Хөвгүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд

Бидний та бүхэнд хүргэж байгаа  өнөөдрийн ярилцлага нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр практикт суурилсан зөвлөмжүүдээр та бүхэнд хүрч байна. Өнөөдрийн ярилцлагад Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн "Нархан"хотхоны эмч Ж.Авирмэд  оролцож байгаа бөгөөд та бүхэн ярилцлагаас доорх асуултуудад хариултыг авах болно. 

  1. Хөвгүүдийн нөхөх үржихүйн эрүүл мэндийн тухай
  2. Шодой хэдэн насанд шамардаг вэ? Мэс засал эмчилгээ шаардлагатай юу?
  3.  Бэлэг эрхтний угаалга, ариун цэвэрт юуг анхаарах вэ?
  4. Нойтон зүүд гэж юу вэ?
  5.  Бэлгийн бойжил хэзээ дуусах вэ? 

Биднийг үргэлж сонсдог сонсогч та бүхэндээ баярлалаа.

Show more...
3 years ago
20 minutes 53 seconds

Noble Podcast
Уур бухимдлаа хэрхэн хянах вэ?

Энэхүү подкастаар бид Уур бухимдлаа хэрхэн хянах боломжтой, уур бухимдал хүнд байх хэрэгтэй зүйл үү , үгүй юу гэсэн асуултанд   та хариултуудыг авах болно. Подкастаа илүү сонирхолтой  байлгах үүднээс  хүмүүсийн туршлага дээр үндэслэн практик харилцан яриа, мэдээллүүдийг  Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн Ивээн Тэтгэх Хөтөлбөрийн менежер Т.Өлзийханд, Нягтан бодогч Ч. Нямцэцэг нарын хамтаар хүлээх авах  болно. 


Show more...
3 years ago
24 minutes 43 seconds

Noble Podcast
Өсвөр насны хүүхдээ ойлгох нь

Та бүхэн өнөөдрийн дугаараар Өсвөр насны хүүхдийн онцлог,  тэдэнд төрдөг мэдрэмж, хэрэгцээ зэргийг ойлгохоос гадна, өсвөр насны хүүхэддээ хэрхэн харилцаж, хэрхэн тусалж чадах талаар мэдээллийг сэтгэл зүйч Э.Номин-Эрдэнэ, Арт терапист Б.Нарантулга хүргэх болно оо. 

Show more...
3 years ago
20 minutes 55 seconds

Noble Podcast
Арт терапи буюу урлагийн сэтгэл заслын тухай

Бид үгээр илэрхийлэмгүй  зүйлс , өөрт төрж буй таатай таагүй мэдрэмжүүдээ бүтээлч байдал дээрээ тулгуурлан урлагийн  хэрэгслүүд ашиглан , арга техникийн тусламжтайгаар  илэрхийлэх боломжтой байдаг гэдэгтээ та санал нийлж байна уу?

  Тэгвэл та  өнөөдөр энэхүү подкастаар  дамжуулан урлагийн сэтгэл заслын талаарх дэлгэрэнгүй  мэдээлэл, урлагийн сэтгэл заслын ач холбогдлын талаарх ойлголтыг  арт терапист Б.Нарантулгын ярилцлагаас хүлээн авч сонсох боломжтой. 

Show more...
3 years ago
22 minutes 8 seconds

Noble Podcast
Үерхэл нөхөрлөлийн харилцааны тухай

Бид энэ дугаараараа үерхэл нөхөрлөлийн харилцааны тухай болон өсвөр насны хүүхдийн үерхэлд юу байж болох юу байж болохгүй талаар сонирхолтой мэдээлэл, практик зөвлөмжүүдийг хүргэх болно. 

Show more...
3 years ago
31 minutes 41 seconds

Noble Podcast
Амьсгалын замын эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх болон гэрийн нөхцөлд дархлаа сайжруулах аргууд

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхэлсэнтэй холбоотой хүүхдүүдийн дунд амьсгалын дээд болон доод замын халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа билээ. 

Иймд хүүхдийг улирлын томуу ба томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхийн зүгээс гэрийн нөхцөлд хүүхдийнхээ дархлааг хэрхэн сайжруулах болон ямар тохиолдолд эмчид яаралтай  хандах талаар зөвлөгөө мэдээллийг  хүүхдийн эмч Б.Мөнхжаргал та бүхэнд хүргэх болно.



Show more...
3 years ago
17 minutes 54 seconds

Noble Podcast
"Нобле" подкастын шинэ цувралын танилцуулга

Нобле подкастын шинэ цувралаар бид "Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн тухай болон тус подкастаар дамжуулан сонсогчдодоо хэрхэн хүрч ажиллах талаар мэдээллүүдийг хүргэнэ. Энэхүү подкастанд эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер Б.Мөнхжаргал, Олон нийтийг чадавхижуулах хөтөлбөрийн мэргэжилтэн Ц.Алтанзул, Сэтгэл зүйч Э.Номин-Эрдэнэ, Арт терапист Б.Нарантулга нар оролцох болно.

Show more...
3 years ago
14 minutes 5 seconds

Noble Podcast
Ротавирус болон томуугаас хэрхэн сэргийлэх вэ?

Сургууль, цэцэрлэг эхэлсэнтэй зэрэгцэн удахгүй хүйтний улирал эхлэхээр хүүхдүүдийн дунд суулгах өвчин болон томуугийн дэгдэлт их гардаг билээ. Энэхүү вирусээс хэрхэн сэргийлэх талаар манай Нархан хотхоны эмч Авирмэд та бүхэнд зөвлөж байна.

Show more...
4 years ago
31 minutes

Noble Podcast
Асрамжийн газар бол сайхан энерги цацруулсан газар байдаг

КНХС-ийн дэргэдэх "Нархан" асрамж, халамжийн төвийн менежер М.Урансайхан оролцож, асрамжийн газар бол хүүхдүүдийн цагаахан бодлоо дүүрэн, гэрэл цацруулсан газар байдаг талаар ярилаа.

Show more...
4 years ago
21 minutes 18 seconds

Noble Podcast
Та бактери, вирусын талаар юу мэдэх вэ? COVID-19-ын сонирхолтой ярилцлага

Энэ удаагийн дугаарт мэргэжлийн судлаачтай бактери, вирус тэр дундаа COVID-19-ын талаар дэлгэрэнгүй ярилцлага хийлээ. 

Show more...
4 years ago
47 minutes 56 seconds

Noble Podcast
Энэхүү подкастыг Кристина Ноблийн Хүүхдийн Сангаас эрхлэн гаргаж байгаа ба эрүүл, аз жаргалтай хүүхэд өсгөхөд эцэг эхчүүдэд туслах зөвлөгч байх болно. Artwork- Elaine Holder Cover music- GoMan www.cncf.org