
Бид үгээр илэрхийлэмгүй зүйлс , өөрт төрж буй таатай таагүй мэдрэмжүүдээ бүтээлч байдал дээрээ тулгуурлан урлагийн хэрэгслүүд ашиглан , арга техникийн тусламжтайгаар илэрхийлэх боломжтой байдаг гэдэгтээ та санал нийлж байна уу?
Тэгвэл та өнөөдөр энэхүү подкастаар дамжуулан урлагийн сэтгэл заслын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, урлагийн сэтгэл заслын ач холбогдлын талаарх ойлголтыг арт терапист Б.Нарантулгын ярилцлагаас хүлээн авч сонсох боломжтой.