Сайн байцгаана уу, сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Та бүхэн өнөөдрийн дугаараар гэрийн даалгавар нь хүүхдэд хэрхэн ач холбогдол, хүүхэд гэрийн даалгавар яагаад хийх дургүй болдог, гэрийн даалгавраа хийхэд нь эцэг эх, асран хамгаалагч, насанд хүрэгчид бид хэрхэн тусалж болох талаар практик зөвлөмжийг Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн Ахлах сэтгэл зүйч Э.Номин-Эрдэнэ, хөтлөгч Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн хөтөлбөрийн мэргэжилтэн Л. Баярдэлгэр нар хүргэх болно оо.
Сайн байцгаана уу, сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бид өнөөдөр "Нобле" подкастын дугаараараа Гэр бүлийнийн үнэ цэнэ, гэр бүл төвлөлт, эхнэр нөхрийн үүргийн талаар мэдээллийг та бүхэнд хүргэх болно оо. Энэ дугаарын зочноор Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн "Нархан" хотхоны сэтгэл зүйч Б.Баттөмөр оролцлоо.
Биднийг үргэлж сонсдог эрхэм сонсогч нартаа баярлалаа
Өнөөдрийн зочноор ЭХЭМҮТ -ийн нүдний мэс заслын тасгийн эрхлэгч, зөвлөх зэргийн эмч, АУ-ны доктор Цэнгэлмаа оролцож байгаа билээ. Бид өнөөдрийн дугаараар Хараа алдагдлын тухай болон хэрхэн хараагаа хамгаалах, хараа алдагдлаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөөнүүдийг та бүхэнд хүргэх болно. Цаг бүр бидэнтэй байдаг эрхэм сонсогч танд баярлалаа.
Бид өнөөдрийн дугаараар сонсогч та бүхэндээ "Хүүхдийн сэтгэл зүй ба урлаг спортын нөлөө" гэсэн сэдвийн дор сонирхолтой ярилцлагыг хүргэхээр бэлтгэлээ. Үргэлж биднийг сонсдог үнэнч сонсогч нартай баярлалаа.
Бид өнөөдрийн ярилцлагаар Хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд яагаад чухал болох талаар мэдээлэл хүргэхээс гадна Кристина Ноблийн Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй "Хүүхдийн төлөөх итгэл найдварын алхалт"-д бид яагаад нэгдэх хэрэгтэй талаар сонсогчиддоо мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Сайн байцгаана уу, юуны өмнө Нобле подкастыг үргэлж сонсдог эрхэм сонсогч нартаа баярлалаа. Бид өнөөдрийн ярилцлагаар Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн Сургалт Хүмүүжлийн Тусгай Байгууллагын дэргэдэх Боловсрол Хөтөлбөрийн менежер Д.Тунгалагыг урьж оролцууллаа. 22 жилийн хугацаанд Кристина Ноблийн Хүүхдийн Сандаа зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байгаа сурган хүмүүжүүлэгч билээ.Тэрээр "Алдаагаа давтвал адгийн тэнэг болно, алдаагаа давтахгүй байх нь агуу гайхамшиг болно" гэж хүүхдүүддээ захиж хэлдэг, хамт олны үлгэрлэл болсон ажилтан юм.
Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн итгэл найдвар бэлэглэсэн 25 жилийг хамтдаа бүтээлцсэн, манай сангийн ууган, бахархалт ажилтнууд болох У.Мягмарсүрэн, И. Дагвадулам нар энэ удаагийн дугаарт оролцлоо. Тухайн цаг үеийн Монголын нөхцөл байдал болон бусад сонирхолтой түүхийг энэхүү подкастаас сонсох болно. Үргэлж бидэнтэй хамт байдаг сонсогч, та бүхэндээ БАЯРЛАЛАА.
Бид энэ удаагийн ярилцагаар сонсогч та бүхэндээ Кристина Ноблийн Хүүхдийн Санд Хүүхэд насны нэгээхэн хэсэг нь өнгөрсөн, 7 жил Хятад улсад суралцаж ирэн өөрийн мэргэжлээрээ хүссэн салбартаа ажиллаж байгаа охины ярилцагаас хүргэх болно. Өөрийнхөө овгийг Кристина Ноблийн Хүүхдийн сан гэж хэлэхэд болно гэж ярьдаг, өөрийн гэсэн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэж, амжилттай яваа, дайчин охинтой ярилцахад таатай байлаа. Манай подкастыг үргэлж сонсдог сонсогч та бүхэндээ баярлалаа.
Бид өнөөдрийн ярилцлагаар та бүхэнд Кристина Ноблийн Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй "BayARTai" төслийн талаар болон төслийг яагаад хэрэгжүүлэх болсон тухай сонсогч та бүхэнтэйгээ хуваалцахыг хүслээ. Энэхүү төсөл нь асрамж халамжийн төв, түр хамгаалах байр, тусгай хэрэгцээт 2 сургуулийн нийт 37 сэтгэл зүйчийг урлагийн сэтгэл заслын арга зүй, арга техникээр чадавхжуулах гэж байгаагаараа онцлогтой билээ. Биднийг тасралтгүй сонсдог үнэнч сонсогч та бүхэндээ баярлалаа
Өнөөдрийн подкастын ярилцлагаар "Нархан" асрамжийн төвд хүүхэд насны гэгээн тунгалаг мөчүүдээ өнгөрүүлж, одоо амжилттай сайхан амьдарч байгаа, асрамжийн төвөөрөө бахархаж явдаг бүсгүйн дурсамжуудыг хуваалцаж байна.
Биднийг үргэлж сонсдог эрхэм сонсогчиддоо баярлалаа.
Бидний та бүхэнд хүргэж байгаа өнөөдрийн ярилцлага нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр практикт суурилсан зөвлөмжүүдээр та бүхэнд хүрч байна. Өнөөдрийн ярилцлагад Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн "Нархан"хотхоны эмч Ж.Авирмэд оролцож байгаа бөгөөд та бүхэн ярилцлагаас доорх асуултуудад хариултыг авах болно.
Биднийг үргэлж сонсдог сонсогч та бүхэндээ баярлалаа.
Энэхүү подкастаар бид Уур бухимдлаа хэрхэн хянах боломжтой, уур бухимдал хүнд байх хэрэгтэй зүйл үү , үгүй юу гэсэн асуултанд та хариултуудыг авах болно. Подкастаа илүү сонирхолтой байлгах үүднээс хүмүүсийн туршлага дээр үндэслэн практик харилцан яриа, мэдээллүүдийг Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн Ивээн Тэтгэх Хөтөлбөрийн менежер Т.Өлзийханд, Нягтан бодогч Ч. Нямцэцэг нарын хамтаар хүлээх авах болно.
Та бүхэн өнөөдрийн дугаараар Өсвөр насны хүүхдийн онцлог, тэдэнд төрдөг мэдрэмж, хэрэгцээ зэргийг ойлгохоос гадна, өсвөр насны хүүхэддээ хэрхэн харилцаж, хэрхэн тусалж чадах талаар мэдээллийг сэтгэл зүйч Э.Номин-Эрдэнэ, Арт терапист Б.Нарантулга хүргэх болно оо.
Бид үгээр илэрхийлэмгүй зүйлс , өөрт төрж буй таатай таагүй мэдрэмжүүдээ бүтээлч байдал дээрээ тулгуурлан урлагийн хэрэгслүүд ашиглан , арга техникийн тусламжтайгаар илэрхийлэх боломжтой байдаг гэдэгтээ та санал нийлж байна уу?
Тэгвэл та өнөөдөр энэхүү подкастаар дамжуулан урлагийн сэтгэл заслын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, урлагийн сэтгэл заслын ач холбогдлын талаарх ойлголтыг арт терапист Б.Нарантулгын ярилцлагаас хүлээн авч сонсох боломжтой.
Бид энэ дугаараараа үерхэл нөхөрлөлийн харилцааны тухай болон өсвөр насны хүүхдийн үерхэлд юу байж болох юу байж болохгүй талаар сонирхолтой мэдээлэл, практик зөвлөмжүүдийг хүргэх болно.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхэлсэнтэй холбоотой хүүхдүүдийн дунд амьсгалын дээд болон доод замын халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа билээ.
Иймд хүүхдийг улирлын томуу ба томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхийн зүгээс гэрийн нөхцөлд хүүхдийнхээ дархлааг хэрхэн сайжруулах болон ямар тохиолдолд эмчид яаралтай хандах талаар зөвлөгөө мэдээллийг хүүхдийн эмч Б.Мөнхжаргал та бүхэнд хүргэх болно.
Нобле подкастын шинэ цувралаар бид "Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн тухай болон тус подкастаар дамжуулан сонсогчдодоо хэрхэн хүрч ажиллах талаар мэдээллүүдийг хүргэнэ. Энэхүү подкастанд эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер Б.Мөнхжаргал, Олон нийтийг чадавхижуулах хөтөлбөрийн мэргэжилтэн Ц.Алтанзул, Сэтгэл зүйч Э.Номин-Эрдэнэ, Арт терапист Б.Нарантулга нар оролцох болно.
Сургууль, цэцэрлэг эхэлсэнтэй зэрэгцэн удахгүй хүйтний улирал эхлэхээр хүүхдүүдийн дунд суулгах өвчин болон томуугийн дэгдэлт их гардаг билээ. Энэхүү вирусээс хэрхэн сэргийлэх талаар манай Нархан хотхоны эмч Авирмэд та бүхэнд зөвлөж байна.
КНХС-ийн дэргэдэх "Нархан" асрамж, халамжийн төвийн менежер М.Урансайхан оролцож, асрамжийн газар бол хүүхдүүдийн цагаахан бодлоо дүүрэн, гэрэл цацруулсан газар байдаг талаар ярилаа.
Энэ удаагийн дугаарт мэргэжлийн судлаачтай бактери, вирус тэр дундаа COVID-19-ын талаар дэлгэрэнгүй ярилцлага хийлээ.