
Сайн байцгаана уу, юуны өмнө Нобле подкастыг үргэлж сонсдог эрхэм сонсогч нартаа баярлалаа. Бид өнөөдрийн ярилцлагаар Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн Сургалт Хүмүүжлийн Тусгай Байгууллагын дэргэдэх Боловсрол Хөтөлбөрийн менежер Д.Тунгалагыг урьж оролцууллаа. 22 жилийн хугацаанд Кристина Ноблийн Хүүхдийн Сандаа зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байгаа сурган хүмүүжүүлэгч билээ.Тэрээр "Алдаагаа давтвал адгийн тэнэг болно, алдаагаа давтахгүй байх нь агуу гайхамшиг болно" гэж хүүхдүүддээ захиж хэлдэг, хамт олны үлгэрлэл болсон ажилтан юм.