Бид харанхуйд тэмтчин яваа бяцхан хүүхдүүдтэй адил. Бид өмнө нь энэ замаар хэзээ ч явж байгаагүй. Бид өдөр бүр өөрсдөө давж чадахгүй саад бэрхшээл, шийдэж чадахгүй асуудлуудтай тулгарч байна. … бид салаа замын уулзвар дээр ирээд хаачихаа мэдэхгүй байх үед бидэнд яаж явах ёстойг маань чиглүүлэх мэргэн ухаантай, үргэлж хажууд байж чаддаг зөвлөгч, найз бидэнд хэрэггүй гэж үү?
Бид Түүн рүү өдөрт хэдэн арван, үгүйгээ хэдэн мянган удаа очсон ч Тэр биднийг хэтэрхий ойр ойрхон ирлээ гэж хэзээ ч зэмлэхгүй. Бид Түүнээс хязгааргүй их зүйлсийг асуусан ч, Тэр биднийг хэт их зүйл асуулаа гэж хэзээ ч зэмлэхгүй...
Show more...