Тойм юу өгүүлэв подкаст
-Тос нь оргилсон ч дотооддоо ганц үйлдвэргүй, дээлээ мялаасан хурууны дардаснаас өөр зүйлгүй 26 жил...
- Гурил талхны үнийг зохиомлоор өсгөж байна уу? Долдугаар сараас хойш талхны үнэ 43 хувиар өслөө.
-Иэлийн их сургуулиас Израйлийг дэмжиж буй компаниудын нэрийг зарласан бол, Арабын 21 улс Палестинийг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч Палестинаас дүрвэгчдийг авах тал дээр аль нь ч дуугарсангүй...
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.
- Гээгдсэн ёс зүй. Нийгмийн бүх салбарт орхигдсон ёс зүй. Жолоо барьж байгаа,хоорондоо харилцаж байгаа гээд ёс зүйгүй үйлдлүүдийг бидний хүүхдүүдийг "хүмүүжүүлж" байгаа нийгмийн сүлжээгээр хүүхдүүд харж өсч байна.
- Согтуу жолооч ба хариуцлага
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.
-Аймгуудыг өрсөлдөх чадварын үнэлгээгээр нь жагсаахад Дундговь, Завхан, Булган, Говь-Алтай, Баянхонгор аймаг хамгийн бага үнэлгээ авчээ. Монгол улс хөгжихгүй байгааг илтгэх дүр зураг. 330 сумын 230 нь аймгийн төв рүүгээ орох гэж шороон замаар улаан тоос бужигнуулан давхилдаж, аймаг сумдын төрх хувьсгалын дараах үеэс огт өөрчлөгдсөнгүй ..
-Германы эрчим хүчний өнөөгийн бодлого эргэж буцсан "галзуурлын" шинжтэй байна.
-Грета Тунбергийг саяхан Британийн цагдаагийн байгууллагаас баривчилж, Шведийн шүүхээс торгууль ногдуулж, Норвегийн 3 дах том нам Гретаг эх нутагтаа оруулахгүй хэмээн зарлажээ..
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.
- Таримал мод гүний ус үүсгэдэггүй гэж Германы эрдэмтэн Торстен Хадер хэлжээ. Иймд ойн болон ургамалын сангаа хайрлаж арчлах нь устай,ойтой,ургамалтай байхын үндэс...
- Үнэрийн буруутныг хайсаар. Нийтийг хамарсан аюул, хордлого болоход бид ер нь бэлэн байгаа эсэх..Нэг сургуулийн зөвхөн нэг ангийн сурагчид 2 дах удаагаа хордлогод орсны учир юунд байна вэ...
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.
Тойм юу өгүүлэв подкаст
- Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хаанаас хянадаг вэ? Гурил, будаа,сүү,талх,масло зэрэг өдөр тутмын хүнсэнд хэрэглэгддэг 20 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шок үргэлжилсээр байна.Цалин төдийлөн нэмэгдээгүй яг байрандаа гацчихсан байдалтай, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт жигдэрсэн ч нэг өрхийн хагас сарын хүнсийг сагслаад тооцоход 400 мянган төгрөгөөр авдаг байсан хүнсээ одоо 900 мянган төгрөгөөр авч байна.
-Ураны төсөл, нефтийн үйлдвэр зэргийг гацааж буй "дээлтэй тэмцэгчид",троллын фармуудад улсаараа хорлогдсоор арав гаруй жилийг үдлээ...
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.
- Нийслэлийн харьяанд нийт 78 байгууллага,агентлаг, ОНӨҮГ, компани, төслийн нэгжийн нүсэр бүтэц ажилладаг. "Төрийн өмч бол улс төрчийн өмч" гэж ойлгогдохоор болсныг батлах мэт эдгээр газруудад түүнийг дагасан татаас, хөнгөлөлт, асар их хулгай, авлигын асуудал байдаг нь илэрсээр байна..
- СЭМҮТ-ийн судалгаагаар манай улсын 16 хүн тутмын нэг нь сэтгэл гутрал, 5 хүн тутмын нэг нь сэтгэл түгших эмгэгтэй. Хүүхдийн сэтгэл зүй тэр чигтээ эцэг эхийн сэтгэл зүйгээс хамааралтай. Хүүхдээс гарамгүй зэрлэгээр нэгийгээ зодох, хазаж гэмтээсэн үйлдлүүд бид өдөр бүр харах болсон.Томчууд стресс,уур бухимдлаа хүүхдэд халдааж байна. Хүүхдээ зодох нь шийтгэл бус сэтгэлийн шарх болдог.
- Хамасынхны ярьж буйгаар Израйл 10 сая хүн амтай тэд бүгд цэргүүд, харин Газын зурвас 2 сая хүн амтай тэд бүгд хүүхдүүд...
Дотоод,гадаадад өрнөсөн эдгээр болон бусад асуудлуудыг хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.
- Хөх хот 130 сая мод тарьж Далан хар уул нь Далан ногоон уул болжээ. Бид харин жалгандаа үлдэв...
- Оросын цахилгааны шинэ үнийг Бээжин үл зөвшөөрч,Улаанбаатар үг сүггүй толгой дохив...
- Мэргэлнэ гэдэг 77 дугаар асуудал.Ариун сэтгэл, ёс суртахуун,энэрэл нигүүлсэл бол бурханы шашинтнуудын эрэмбэ дараалал...
Эдгээр болон бусад сэдвээр хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр тайлбарлан хүргэнэ.
- Нийслэлийн 12-р сургууль, мөн 5, 31 ,44, 84, 62 дугаар сургуулиудын барилгын ажил дуусаагүй, анги танхимын хүрэлцээгүй, хүүхдүүд нь түрээсийн байр цахимаар хичээллэсээр өвөлтэй золгож байна. Харин төрийн ордны зоогийн газрын нэг салбарыг нэг тэрбум төгрөгөөр засч, УИХ-ын микрофон,тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 12 тэрбум 669 сая төгрөг,УИХ-ын шинэ 126 гишүүний "ямба суудлын" бэлтгэлд ихээхэн хэмжээний төсвийг зарцуулахаар бэлтгэж байна.Төсөв хэмнэгдсэн үү,төрийн хэмнэлтийн хууль хаана зөрчигдөв?
- "Та өөрийгөө танилцуулна уу" гэсэн ажлын ярилцлагын эхний асуултад маш олон хүн бүдэрдэг...
Эдгээр болон сэдвээр хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр тайлбарлан хүргэнэ.
Өчигдөр буюу 10-р сарын 9 ны шөнө нийслэлд 78 согтуу жолооч баригджээ. Цаашид согтуугаар машин жолоодвол гэмт хэрэгт тооцож 15 сая хүртэлх төгрөгөөр торгох, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, хорих гэсэн дөрвөн төрлийн ялыг оногдуулна. Архи амссан, уусан л бол жолооны ард суухгүй болгох ухамсар, хэвшлийг олгох зөв арга хэмжээ болж чадах уу? эсвэл цагдааг тултал нь авлигажуулсан үйлдэл болох уу гэсэн олон талт сэтгэгдлүүд...
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр тайлбарлан хүргэнэ.
Тойм юу өгүүлэв подкастын шинэ дугаар
- "Цавчаа ногоон" автобусны мөнгө хаачив?
- Нарантуул, 100 айл барилгын материалын зах зэрэг томоохон захуудын наймаачид хэзээнээс И баримт өгдөг болох вэ?
- Бүх ажил дунд шатанд очоод унадаг.Уснаас хуурай хоцордог дунд шатныхан...
- Газар нутгийн нэр өөрчилсөн Баян Өлгийн 15 хүнд хилийн хориг тавьж шүүн таслахад бэлэн болжээ...
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.
Эх орондоо үйлдвэрлэсэн АИ 95 бензинээ хэзээнээс хэрэглэж эхлэх вэ? 824 мянган тонн дизель түлш, онгоцны түлш, шингэрүүлсэн шатдаг хий, зуухны түлш гээд Евро 5 стандартын газрын тос боловсруулах үйлдвэртэй болох зорилт шав тавьж орхиод үлдсэнгүй,бага зэрэг удаашралтай ч ажил урагшилж байна. Эрчим хүчний хараат, бензин шатахууны хомсдолд ихэнх салбар нь савлаж дээр дооргүй сандралддаг манай улсын хувьд дотоодын шатаахуун түлшээр хэзээнээс хангагдаж эхлэх вэ гэдэг хүлээлт үүсгээд байгаа. Эрчим хүчний эрх чөлөөг эх орондоо эдлэх боломж ойртож байгаа эсэх ...Энэ талаарх мэдээллийг томч Г.Байгаль тайлбарлан хүргэнэ.
- "Монгол руу аялахаа больсон нь дээр" хэмээн Япон жуулчин жиргэжээ. Жуулчдаа үргээсэн үйлчилгээ. Эрх чөлөө,уужим амьсгал, тэнгэрийн оддыг харж, монголын их амар амгаланг мэдрэхээр нааш ирэх жуулчдыг ариун цэврийн байгууламжаас илүүтэй тэднийг доллар болгон харж үнээ хэд нугалан өсгөдөг,түүндээ тохирсон үйлчилгээг үзүүлж чаддаггүй газрууд монголд дахин ирэмгүй юм гэх бодолтой нь буцааж байна.
- Цахим орчны хандалтын төлөөх өрсөлдөөн.Нягтлаагүй,эх сурвалж тодорхой бус мэдээлэл тарааж утас,камер микрофон барьж лайвдсан болгоныг сурвалжлагч сэтгүүлч гэж хардаг болжээ.
Эдгээр сэдвээр хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр тайлбарлан хүргэнэ.
- Хяналтын камерууд бүрэн ажиллагаатай юу?Торгууль нэхэн оногдуулахад онцсайн ажилладаг ч хэрэг илрүүлэлтэд нөлөөгүй "унтаа" камерууд монгол улсын хэмжээнд хэд байгааг тодруулж нэн яаралтай ажиллагаанд оруулах хэрэгтэй байна.
Аймаг сум бүр үдэлт угталтын хаалгатай ч хяналтын камерууд байдаггүй. Нутгийн бөхчүүддээ байр,машин авч өгч хөшөө босгох мөнгөөрөө нутаг орондоо камерууд байрлуулсан бол...
- Их Британийн ерөнхий сайд Риши Сунак "энэ дэлхий дээр зөвхөн эр ба эм гэсэн хоёр л хүйс бий"хэмээн мэдэгдлээ. Канад зэрэг улсуудад өөрийгөө саармаг хүйстэн хэмээн хөхний мэс засалд орж буй залуусын тоо нэмэгдэж байна. Эдгээрийн дотроос хамгийн бага нь 14 настай хүүхэд байсан байна.
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр тайлбарлан хүргэнэ.
Энэ сонгуулийн жилд иргэдийн татвараар боссон хөрөнгийг хэтэрхий үрэлгэн байдлаар тараах төсвийн төслийг хэлэлцүүлэн батлахад бэлэн болгожээ. Төр засаг нь ажил биш мөнгө олгодог байдал үргэлжилж, халамжийг хавтгайруулж инфляцийг дэвэргэсэн төсөл болсныг зарим эдийн засагчид дүгнэж байна. Ирэх оны төсөв хэр бодитой,иргэдийн амьдралд ямар нөлөөтэй байх вэ? Энэ талаар тоймч Г.Байгаль дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
- Улаанбаатарчууд ямар хотын даргатай байхыг хүсдэг вэ? Нийслэл хотын даргыг Ерөнхий сайд томилдог байх нь зөв үү, иргэд өөрсдөө сонгодог байх нь зөв үү?...
-Алга болсон хүүхдүүд хаачдаг бол...Хятадад жилд 60 мянган хүүхэд, ОХУ-д 40 орчим мянга, Австралид 25 мянган хүүхэд алга болдог. "Намайг битгий мартаарай" буюу "forget me not"гэсэн хонин зангуу цэцгийн бэлгэ тэмдэгтэй сураггүй алга болсон хүүхдүүдийн олон улсын өдөр жил бүрийн 5-р сарын 25 нд тохиодог. Манай улсад одоогоор ор сураггүй алга болсон 4 хүүхдийг эрэн хайж байна...
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.
- Дараагийн хотын дарга хэн байх бол.
- Бүтэж үхсэн ч бүхээгтээ л баймаар юм даа.
- Хулгайлагдсан хүүхэд нас
-Элон Маск улс төрд орох уу
Эдгээрийг хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.