Home
Categories
EXPLORE
True Crime
Comedy
Society & Culture
Business
Sports
History
Kids & Family
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
Loading...
0:00 / 0:00
Podjoint Logo
US
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/Podcasts126/v4/54/6e/6a/546e6a97-c3fa-dc2e-9141-94ce7e9c3cd3/mza_4035659781460594224.jpg/600x600bb.jpg
Dayieana's Podcast
Sarandelger
20 episodes
2 days ago
Ном бас бус...
Show more...
Books
Arts
RSS
All content for Dayieana's Podcast is the property of Sarandelger and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
Ном бас бус...
Show more...
Books
Arts
Episodes (20/20)
Dayieana's Podcast
#12: Франсин Риверс - "Жинхэнэ Хайр" 1-р хэсэг

Бүгдээрээ сайн уу,

Энэ удаагийн дугаараар Франсин Риверс зохиолчийн "Жинхэнэ Хайр" романы эхлэл хэсгийг дэлгэрэнгүй (маш дэлгэрэнгүй) ярьлаа.

"Жинхэнэ Хайр" гэх холбоо үг бусдыг болон өөрийгөө хайрлах, хүлээн зөвшөөрөх гэсэн гүн, гүнзгий утгыг агуулж буй.

Удаан хугацаанд бичлэг хийгээгүй тул их сандарлаа. Подкастыг маань сонсдог та нартаа талархаж байна.

Show more...
6 months ago
27 minutes 24 seconds

Dayieana's Podcast
#11: Аллагад хүргэсэн хардалт

Бүгдээрээ сайн уу,

Энэ удаагийн дугаараар дэлхийн алдарт Лев Толстойн "Крейцерийн Сонат" романыг номын клубийнхээ Эрдэнэхүү ахтайгаа ярилцлаа.

Хосын харилцаа, гэрлэлт, цаашлаад хүн өөрөө өөрийгөө мэдрэх, ойлгох, эмэгтэй хүний нийгэмд эзэлж буй байр суурь, хардалт зэрэг маш өргөн хүрээг хамарсан роман байлаа.

Бичлэгийг маань үздэг та нартаа баярлалаа, зүрх зүрх зүрх.

Show more...
1 year ago
55 minutes 19 seconds

Dayieana's Podcast
#10: Сар бүрийн бямба гарагт шарил эргэдэг хүний тухай ном

Бүгдээрээ сайн уу, Энэ удаагийн бичлэгээрээ Японы алдарт Нацүмэ Соосэки зохиолчийн "Кокоро" номын үйл явдлыг бараг л бүтнээр спойрлордлоо.

"Өөрийгөө ойлгохын хүссэн хэн бүхэнд "хүмүүний сэтгэл" гэж юу болохыг өгүүлсэн эл түүхийг санал болгоё" -Нацүмэ Соосэки Хүний амьдралд ер нь их олон үйл явдал өрнөж болдгийг, тухайн үйл явдал бүрээс хүнд ямарваа нэгэн дурсамж, сэтгэлийн шарх, сар бүрийн бямба гарагт эргэх ёстой шарил бий болдог байх нь. Энэ удаагийн зочноороо Даашкагаа урьлаа. Бичлэгийг маань үзсэнд баярлалаа. Зүрх зүрх зүрх. #Ном #Нацүмэ #Natsume #Kokoro #Кокоро #Сэтгэл #Амиа_Хорлолт #Үхэл #Тэмдэглэл #Шүлэг

Show more...
1 year ago
51 minutes 20 seconds

Dayieana's Podcast
#9: Милан Кундера - Тэвчихийн Аргагүй Хөнгөн Оршихуй

Бүгдээрээ сайн уу,

Энэ удаагийн бичлэгээрээ Милан Кундера зохиолчийн алдарт "Тэвчихийн Аргагүй Хөнгөн Оршихуй" романы талаарх өөрийн бодлоо хуваалцлаа. Уг нь маш их агуулгыг хамарсан, ярих юм ихтэй ном ч гэлээ ёстой л өөрийнхөө ярьж чадах хэмжээнд л ярьлаа.

Бичлэгийг маань дуустал нь үзсэнд баярлалаа. Бүгдэд нь хайртай шүү, зүрх.

Дараагийн бичлэгээр Лев Толстой зохиолчийн "Крейцерийн Сонат" номын талаар ярилцах болно.

Show more...
1 year ago
28 minutes 49 seconds

Dayieana's Podcast
#8 Dayieana's Podcast: Хүн байх эрхгүй

Бүгдээрээ сайн уу, Энэ удаагийн дугаараар Осаму Дазай зохиолчийн "Хүн байх эрхгүй" номын талаар @nolongerhuman06 найзтайгаа ярилцлаа. Үнэндээ сайхан тайлбар бичье гэсэн үг орж ирэхгүй байна өө. Бичлэгийг маань үзэж байгаад баярлалаа. 🥺🫂 Apple podcast-д өнөөдөртөө багтаад орно оо, тэр болтол YouTube-ээс үзэж байгаарай заа. 🫶🏻 (Энэ ковер зургийг янзлахдаа бүр зөрүүд зөн хөдлөөд, баахан өнгөний холион бантан хийчихлээ 🤪)

Show more...
1 year ago
1 hour 36 minutes 47 seconds

Dayieana's Podcast
#7 Dayieana's Podcast: Жан Поль Сартр "ҮГ" (Бидний амьдралын утга учир болон сонголтын талаар)

Бүгдээрээ сайн уу, удаан уулзсангүй шүү :))

Энэ удаагийн подкастаараа бид Жан Поль Сартр ахын "ҮГ" номын талаар, тэр дундаа бидний амьдралын утга учир болон сонголтын талаар С.Халиун найзтайгаа ярилцлаа. Унших үед агуулга, үйл явдал нь тодорхой бус, ойлгоход бэрх мэт боловч хэсэгхэн хугацаа зориулан бодоод үзэхэд хүний амьдралын хамгийн чухал асуудлуудыг хөндсөн ном бол яах аргагүй "Үг" билээ. Ийм ч учир бидний яриа олон сэдэв рүү гажиж, өөрчлөгдсөн ч эцсийн дүндээ амьдралын утга учир руу л тэмүүлэв.

Бичлэгийг маань үзсэнд маш их баярлалаа. <3

Show more...
1 year ago
33 minutes 37 seconds

Dayieana's Podcast
#8 YouTube Videos: Л.Өлзийтөгс "Хараацай Зогсолт-I, II" экспериментал роман

Бүгдээрээ сайн уу,

Энэ удаагийн бичлэгээр Л.Өлзийтөгс "Хараацай Зогсолт-I, II" экспериментал романы үйл явдал, нууцлаг, сонирхолтой шинжүүд, уншаад мэдэрсэн мэдрэмжүүд, бодлуудынхаа талаар ярилаа. Хамтдаа байдаг та нартаа баярлалаа. (Зүрх)

Show more...
1 year ago
22 minutes

Dayieana's Podcast
#6 Dayieana's Podcast: "Memoirs Of A Geisha" ном, кино хоёрыг зэрэгцүүлж, харьцуулан ярьж өгье.

Бүгдээрээ сайн уу, Энэ удаагийн бичлэгээр "Memoirs Of A Geisha" ном, кино хоёрыг зэрэгцүүлж, харьцуулж ярьлаа. Номоос сэдэвлэн кино хийхэд мэдээж гоё чамин, нарийн детайл бүхнийг оруулдаггүй, гол үйл явдлуудыг сүннн-сүннн хийтэл гүйлгээд явуулчихдаг билээ. Харин энэ бичлэгээр номыг бүгдийг нь ярьлаа. (Найздаа амьдралаа ярьж байгаа юм шиг л дуржигнуулчихлаа. :p Edit эдр бол авах юмгүй :p ) Бичлэгийг маань үздэгт баярлалаа.

Show more...
1 year ago
1 hour 18 minutes 10 seconds

Dayieana's Podcast
#5 Dayieana's Podcast: "Этгээд Хүн" Альбер Камю

Бүгдээрээ сайн уу,

Энэ удаагийн дугаараар Б.Дагвадорж найзтайгаа дахин нэг удаа подкаст бэлтгэлээ. Номын үйл явдал, өрнөл, зохиолчийн үхэл, гол дүрийн үхлийн өмнөх бодол, номыг бүхэлд нь хатуу хавтас шиг л бүрхсэн философи гэх мэт олон зүйлсийн талаар ярилцлаа.

Подкастыг маань сонсож буйд баярлалаа.

Show more...
1 year ago
54 minutes 52 seconds

Dayieana's Podcast
#4 Dayieana's Podcast: "Газар доороос бичсэн тэмдэглэл" Федор Достоевский

Бүгдээрээ сайн уу, Энэ удаагийн дугаараар Федор Достоевский зохиолчийн "Газар доороос бичсэн тэмдэглэл" номын талаар Б.Дагвадорж найзтайгаа ярилцлаа. Бичлэг цуурайтахгүй байх, шаржигнахгүй байх зэрэг асуудлуудаа бас л шийдэж чадсангүй. Аль болох бага цуурайтахаар засаж янзаллаа. Дугаар болгоныг маань сонсож, сэтгэгдэл үлдээж байгаа бүх үзэгчдэдээ баярлалаа. Ярилцсан сэдвүүдээ хугацаагаар нь жагсаан бичсэн тул сонсохыг хүссэн хэсгээ шууд сонсох боломжтой шүү. Хэрвээ хэн нэгэн надаас "Бүх хүн уншаасай гэсэн ном танд байна уу?", аль эсвэл "Хэн ч битгий уншаасай гэсэн ном бий юу?" гэж асуувал одоогоор энэ номыг л нэрлэж хэлнэ. Хүн гэж амьтан хэчнээн хир буртагтай, нийгмийг бүрдүүлэгч эд эс бүхэн ямар их эвдэрсэн сэтгэл зүйтэй болохыг, нийгэм хүнийг яаж өөрчилдөг болохыг, өөрийгөө адгуусны дээд буюу "хүн" гэдгээ олж мэдээсэй гэж хүснэ. 00:06 Эхлэл 00:56 Номын үйл явдал болон зохиолчийн уншигчдад илэрхийлэхээр зорьсон санаа 04:40 Номын I, II хэсгийн байрыг соливол номын агуулга яаж өөрчлөгдөх байсан бэ? 06:23 II хэгийн эхлэлд байх шүлгийн учир юу вэ? 08:28 Номын нэр зохиолын агуулга болон гол дүрийн сэтгэл зүйтэй хэрхэн холбогдож болох вэ? 10:56 Гол дүрийн эр буюу "газар доор амьдрагч"-ийн сэтгэл зүйг өөрсдийн бодлоор тайлбарлавал 16:06 Зохиолчийн хувийн амьдрал, намтар түүхийг номтой холбон таамаглах нь 20:51 Сэдвээсээ хазайн "Гэм Зэм" жүжгийн талаар ярилцсан нь 24:25 "Зохиолчийн хувийн амьдрал, намтар түүхийг номтой холбон таамаглах нь" сэдвээ үргэлжлүүлсэн нь 25:28 Номыг уншиж байх явцад ямар мэдрэмж мэдэрсэн талаар 29:26 "Хэт ухамсарт хүн"-ий талаар 30:53 Төгсгөлийн оршил (гэхгүюү) 31:31 Гэнэт нэг юм санасан нь: Уг номтой холбоотой философи үзлүүдийн талаар 34:12 Жинхэнэ төгсгөл

Show more...
1 year ago
35 minutes 7 seconds

Dayieana's Podcast
#7 YouTube Videos: Митч Альбом "Морритой өнгөрүүлсэн мягмар гаргууд"

Хүний оршихуйн үндэс буюу хайр, хайраар биеждэг гэр бүл гээд маш өргөн хүрээг хамарсан уг номыг өөрийн өнцгөөр яаж ойлгосноо тайлбарлав.

Энэхүү бичлэгийг хийхэд маш их багтаамж шаардсан тул утсан дахь бүх аппликэйшнээ устгаж, хайртай зургуудаа ч бас устгав 😢. Гэсэн ч хэлэхийг хүссэн, бусадтай хуваалцахыг хүссэн бүх зүйлсээ ярьсан бичлэгээ эцсийн мөчид чанар 720p-тэйгээр нийтэлж чадлаа (яг уйлах нь ээ😭). Маш их хичээл зүтгэл гаргаж хийсэн бичлэгийг маань үзэх гэж байгаад, үзэж байгаад, үзсэнд талархлаа. 2 цаг гаран тасралтгүй ярихаар сүүлдээ ядраад зөвхөн тодруулсан эшлэлээ уншаад байдаг юм байна 😅. Бүгдэд нь хайртай шүү. ❤️ (Хэт урт бичлэг дахиж огт хийхгүй 😭. Бичлэгийн эхэнд ярьсан зүйлсээ захаас нь мартталаа их ярьсан байна. Үүнээс гадна youtube сувагтаа нийтлэхийн тулд ойролцоогоор 32 цаг, 18gb data, 36gb багтаамжийг зарцуулсан байна.)

Show more...
1 year ago
1 hour 20 minutes 16 seconds

Dayieana's Podcast
#6 YouTube Videos: Франц Кафка "Хувирал"

Энэ удаад Франц Кафка зохиолчийн "Хувирал" өгүүллэгийг уншаад мэдэрсэн мэдрэмж, бодсон бодлуудаа хуваалцлаа. Гэхдээ, энэ романыг ойлгосон гэж бодохгүй байна өө. Уг романаар дахиж бичлэг эсвэл подкаст орох байх гэж таамаглаж байгаа. Бичлэгийг маань үзсэнд баярлалаа. ❤️

Show more...
1 year ago
21 minutes 27 seconds

Dayieana's Podcast
#5 YouTube Videos: Франц Кафка "Мацагчин"

Бүгдээрээ сайн уу,

Энэ удаад Франц Кафка зохиолчийн "Мацагчин" өгүүллэгийн талаар ярилаа. Уншиж байхдаа ойлгох гэж, цаад утгыг нь ухах гэж их зүдэрсэн :p.

Бичлэгийг минь үзэж буйд баярлалаа. <3

Show more...
1 year ago
12 minutes 4 seconds

Dayieana's Podcast
#4 YouTube Videos: Эрих Фромм "Хайрлах урлаг" - Хүний оршихуй, хайр хоёр симбиотик нэгдэл үү?

Хайр, хүний оршихуй хоёр бол харилцан хамааралтай нэгдэл. Яагаад? Soulmate гэж ер нь байдаг уу? Байдаг бол ямар хүмүүс soulmate болдог юм? Зөвхөн хосын харилцаанд soulmate байдаг уу?

Show more...
1 year ago
12 minutes 19 seconds

Dayieana's Podcast
#3 YouTube Videos: Эрих Фромм "Хайрлах урлаг" - Хайр хүний оршихуйн асуудлын хариулт болох нь

Эрих Фромм "Хайрлах урлаг" - Хайр хүний оршихуйн асуудлын хариулт болох нь

Show more...
1 year ago
21 minutes 33 seconds

Dayieana's Podcast
#2 YouTube Videos: Эрих Фромм "Хайрлах урлаг": Хайрлах гэдэг нэгэн урлаг уу?

Энэ удаад философич, психологич, социологич Эрих Фроммын "Хайрлах урлаг" номын талаар ярилцах болно. Хайр гэх сэдэв маш өргөн хүрээтэй, харьцангуй утгатай "оршихуй" тул цуврал бичлэг оруулахаар шийдэв. Бичлэгийг маань үзэж байгаад талархлаа. ❤️

Show more...
1 year ago
21 minutes 7 seconds

Dayieana's Podcast
#1 YouTube Videos: Пауло Коэльо "Алхимич" номын сэтгэгдэл

Энэ удаагийн бичлэгээр "Алхимич" номыг сонгов авлаа. Бичлэгт номын үйл явдлыг товч ярьсан тул уншаагүй хүмүүс уг бичлэгийг үзэх эсэхээ урьдаар бодно уу. 🙋🏻‍♀️ Өөр маш олон гол санаа, дүрүүд, үйл явдлуудыг ярилгүй орхисон болно. 🍀 Алхимич гэдэг нь өөрийн зүрхтэй ярилцаж, ойлголцож чаддаг, өөрийгөө, бусдыг болон байгалийг бүрэн таньсан хүн хэмээн ойлгов. Бүгдэд нь баярлалаа. 🙆🏻‍♀️

Show more...
1 year ago
16 minutes 28 seconds

Dayieana's Podcast
#3 Dayieana’s Podcast: “Кофе хөрөхөөс өмнө"

Бүгдээрээ сайн уу, Энэ удаад @ukasbookclub номын клубээр дамжуулан танилцсан найз Одмаатай хамт "Кофе хөрөхөөс өмнө" номын талаар ярилцлаа. Маш их спойлор агуулсан яриа боллоо 😅. Хоёулаа 6 сарын өмнө уншсан учир бага сага мартсан байна. Гэсэн ч өөрсдөдөө төрсөн мэдрэмжүүдээ хуваалцлаа. Баярлалаа. 🫂

Show more...
1 year ago
36 minutes 53 seconds

Dayieana's Podcast
#2 Dayieana's Podcast: "Нэрийн дэлгүүрийн эмэгтэй"

Бүгдээрээ сайн уу, Энэ удаад японы залуу зохиолч Саяака Мүратагийн "Нэрийн дэлгүүрийн эмэгтэй" номыг уншсан сэтгэгдэл, бодол, мэдрэмжээ найзтайгаа хуучилж подкастийнхаа 2-р дугаарыг хийлээ. Энэ удаад ёстой есөн шидийн л юм ярилаа. Хүний мэдрэмж, хүний оронд өөрийгөө тавих чадвар, бэлгийн амьдрал, шашин, миний сэтгэл санааг тайвшруулж буй найзын маань сэтгэл гээд л... Микрофон маань бага зэрэг гажигтаад цахилгааны шуум орчихсон байна. Шалгалгүй шууд ярьчихжээ, уучлаарай 😭. Анхаарал хандуулж подкастыг маань сонсож байгаад баярлалаа. Хайртай шүү🫶🏻.

Show more...
1 year ago
54 minutes 12 seconds

Dayieana's Podcast
#1 Dayieana's Podcast: Love is the answer

Подкастынхаа хамгийн анхны дугаараар философич, психологич, социологич Эрих Фроммын "Хайрлах урлаг" номын талаар ярилцлаа. Хайр гэх сэдэв маш өргөн хүрээтэй, харьцангуй утгатай "оршихуй" билээ.

Подкастыг маань сонсож буйд баярлалаа.

Show more...
1 year ago
57 minutes 20 seconds

Dayieana's Podcast
Ном бас бус...