“GOOD HABITS-20” Digital Conference
“ЗӨВ ДАДАЛ-20” Дижитал чуулган
Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан, нийгэмд шударга ёсны үнэ цэнийг таниулан сурталчлах зорилготойгоор салбар салбарын төлөөллийг оролцуулан, иргэн бүрт чиглэсэн СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЯН үргэлжилж байна.
Энэхүү аяны хүрээнд "GOOD HABITS-20" Дижитал чуулган энэ сарын 16-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууулагдана.
ЗОРИЛГО : Зөв дадлаар өөрийн одоогийн би-г бүтээсэн салбар салбарын мэргэжилтэн, олны танил эрхмүүд өөрсдийн ЗӨВ ДАДЛАА бусадтай хуваалцаж залуусыг ЗӨВ ХАНДЛАГАД уриалахад чиглэнэ.
Бодол үг болж, үг үйлдэл болж, үйлдэл дадал болж, дадал зан чанар болж, зан чанар хувь тавилан болдог.
АВЛИГЫН ЭСРЭГ Соён гэгээрүүлэх үйлст хамтдаа нэгдэцгээе.
Зохион байгуулагч:
Авлигатай Тэмцэх Газар
Хэзээ: 2020.12.16
Цаг: 19.00-21.30
Хаана:
Авлигатай Тэмцэх Газар, Олон нийтийн төвийн хуудаснаас шууд дамжуулалт хийнэ.
https://www.facebook.com/iaacmn
Хамрах хүрээ:
Бүх насныханд нээлттэй
Нэмэлт мэдээлэл: Чуулганы үеэр та илтгэгчдээс асуух асуулт болон сэтгэгдэл байвал коммент хэлбэрээр асуух боломжтой.
#ЗөвЗөвдШударгаЗөв
#СоёнГэгээрүүлэхАян
#StopVirus #StopCorruption
#ВирусийгДаръя #АвлигыгУстгая
#Аnticorruptionday2020 #iacc #iacc2020
#ШударгаТоглоцгооёChallenge
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн Төрийн албан хаагчийн ёс зүй хэлэлцүүлэгт оролцлоо.
Төрийн албан хаагчийн үйл ажиллагаа нь ямагт хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндийг хөндөж байдаг тул түүний хийсэн үйлдэл бүхэн зөвхөн хуулийн хүрээнд хийгдэх шаардлага нийгмийн болон эрх зүйн зүгээс тавигддаг.Ёс зүй нь зарим тохиолдолд эрх зүйгээс ч ихээхэн хүчтэй байдаг нь хүмүүс түүнийг ямар нэгэн албадлагүйгээр өөрсдөө тогтоож ,урт удаан хугацааны туршид зан үйлээрээ журамлан зохицуулж ирсэнд оршдог.Нийгмийн уур амьсгал бүрэлдэн тогтоход ёс зүй нь хоёр талт нөлөө үзүүлсээр ирсэн.Ёс зүй цэвэр байвал нийгэмд эерэг нөлөө үзүүлж, хөгжин бэхжихийн нөхцөл болох бөгөөд хэрэв доройтвол сөрөг нөлөө үзүүлж , нийгэм уруудахын үндэс болдог.
Эх сурвалж:
https://www.iaac.mn/news/127
Авлигын Эсрэг Олон Нийтийн Оролцоо | АТГ- Урьдчилан Сэргийлэх Соён Гэгээрүүлэх Хэлтэс | Ахлах Комиссар Цэнд-Аюуш, Комиссар Сэлэнгээ | #110Talk #Podcast
Сэдэв: Төрөөс жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих зорилгоор олгож байгаа санхүүжилтийн үйл ажиллагааны явц
(2020 оны байдлаар зарлагдсан төсөл хөтөлбөрийн мэдээлэл, түүний хэрэгжилтийн тухай) зохион байгуулалтад анхаарах асуудал
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Батцэцэг
Төрөөс ЖДБ эрхлэгчдийг дэмжих зорилгоор олгож байгаа санхүүжилтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдалд хийсэн үнэлгээний тайлан танилцуулах
ЖДҮ Цахим Форум : “BEST” хөтөлбөрийн Нөлөөллийн зохицуулагч Х.Баасанжаргал
Эх орон хийгээд чиний миний хувь заяа
Эрх мэдэл хийгээд эрх зүй, ёс зүй , шударга ёс
Энэ улсын орших эс орших ч бас
Эрхэм төрийн түшээ таны гарт байна...
Өндөр төрийн босго давж
Өргөн түмний итгэл хүлээж
Өргөсөн тангарагтаа үнэнч
Ёс төртэй амьдарвал өнөр их ирээдүй
Үр удмынхаа өмнө нэр бүтэн зогсох
ҮНЭ ЦЭНЭ тэр...
#ТөрийнАлба #ҮНЭцэнэ #ШударгаЁС #Түгээ #ШүгэлҮЛЭЭ
https://www.facebook.com/iaacmn/videos/281241999578078/?t=44
Сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал: сонгуулийн сурталчилгаа, санхүүжилт, тайлагналт, иргэдийн хяналт... Зочин | СЕХ - Хууль эрх зүйн хэлтсийн дарга Бат-Эрдэнэ
"New Generation No Corruption" илтгэх ур чадварын улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний шилдэг оролцогчдын илтгэл
БАРИМТЫН ХАЙРЦАГ - Тэтгэвэр тогтоолгоход учирч байгаа хүндрэл бэрхшээлийг хөндлөө.
Б.Түвшинтулга /Сэтгүүлч/
СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД ХОМ-ЭЭ ЦАХИМААР ХЭРХЭН МЭДҮҮЛЭХ ВЭ?
2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчид Хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-ын цахим системд хэрхэн мэдүүлэх талаар мэдээллийг 2020 оны 5 дугаар сар 14-ний Пүрэв гарагийн 16.00 цагаас “АТГ – Олон нийтийн төв” Фэйсбүүк (Facebook) цахим хуудсаар шууд хүргэнэ.
СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
Шууд үзэх, татах линк:
Google Drive | https://bit.ly/2L80kLe
SlideShare | https://bit.ly/2W7lAXM хаягаар танилцах боломжтой.
Та Авлигын эсрэг эх сурвалжтай, бодитой, шуурхай мэдээллийг "Шударга ёс, хөгжил дэвшилд #110" подкастаас хүлээн авч сонсоорой.
Та бидний сувгийг ДАГААРАЙ...
+ Apple Podcasts| https://apple.co/2SadFq8 /НЭГДЛЭЭ...
+ SoundCloud| https://soundcloud.com/iaacmn
+ Mplus | https://mplus.mn/podcast/iaacmn110
+ Google Podcasts | https://bit.ly/3fIEFqV
Бид та бүхэнтэй ЗӨВЛӨМЖ | ЯРИЛЦЛАГА | МЭДЭЭ | ФОРУМ | зэрэг сонирхолтой булангуудаар уулзалдах болно...
- Холбоо барих утас: 70112468, 70112469, 70112467
Гэр бүлийн радио 104.5 сувгийн АШИГТАЙ ХАЛДВАР нэвтрүүлэгтэй хамтран бэлтгэсэн "ШУДАРГА ЁС"-ны талаар ярилцсан дугаарыг та бүхэнд хүргэж байна.
Оролцогч: Цэндээ (АТГ), Нямхүү (MN Agency)
Гэр бүлийн радио 104.5 сувгийн АШИГТАЙ ХАЛДВАР нэвтрүүлэгтэй хамтран бэлтгэсэн "ШУДАРГА ЁС"-ны талаар ярилцсан дугаарыг та бүхэнд хүргэж байна.
Оролцогч : АТГ- ахлах мэргэжилтэн Цэндээ, Хуульч Галаа
Зөвлөмж : Албан тушаалтан ямар бэлэг хандив авч болохгүй вэ
Зөвлөмж : Ашиг сонирхлын зөрчилд орохгүйн тулд та юуг анхаарах ёстой вэ.
Зөвлөмж : Авлигын анхдагч шинж тэмдэг
Зөвлөмж : Авлигын илрэх шинжүүд
Зөвлөмж : Албан тушаалтан албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш ямар үйл ажиллагаа явуулах хориотой вэ.
New Generation No Corruption илтгэх ур чадварын улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний Тэргүүн байрын эзэн У.Айсулу илтгэгчийн илтгэлтэй танилцана уу.
-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*
Авлигатай тэмцэх газар, Залуус өөрчлөлтийн төлөө НҮТББ, Хуулийн хөтөч клуб хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулах “New generation no corruption” илтгэх ур чадварын нээлттэй тэмцээнийг зохион байгууллаа.
Зохион байгуулагчдын зүгээс уг тэмцээнийг цаг үеийн байдлаас хамааран зохион байгуулахад хүндрэл гарсан тул тэмцээнийг анх удаа улсын хэмжээнд цахим байдлаар зохион байгууллаа.
| Үнэт зүйлийн боловсрол уулзалтанд оролцсон тэмдэглэл |
Залуусын хөгжлийн суурь ойлголт, ҮНЭТ зүйл, эрхэмлэх чанарын тухай БОЛОВСРОЛын уулзалт.
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан их, дээд сургуулийн оюутнуудад 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “UB Palace”-ын Их танхимд залуучууд зөв шударга байх, өв уламжлалаа дээдлэн эрхэмлэх, хадгалах, түүчээлэх, үлгэр дуурайл авах, эерэг зөв хандлага илтгэл, лекцийг нэр хүнд бүхий, олны танил эрхмүүдтэй уулзалт, арга хэмжээг зохион байгууллаа
Залуусын хөгжлийн суурь ойлголт, ҮНЭТ зүйл, эрхэмлэх чанарын тухай БОЛОВСРОЛын уулзалт.
Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг “Авлигын эсрэг олон улсын өдөр” хэмээн зарлан тунхагласнаас хойш гишүүн улс орнууд энэ өдөр авлигын эсрэг олон нийтийн арга хэмжээг зорилтот бүлгүүдийг хамруулан зохион байгуулж, авлигын эсрэг олон нийтийн дуу хоолойг сонсох, хүсэл зоригоо илэрхийлэх боломж олгох, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлигын хор хөнөөлийг тайлбарлан таниулах зэргээр олон талын арга хэмжээг зохион байгуулдаг.
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан их, дээд сургуулийн оюутнуудад 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 13:00 цагаас “UB Palace”-ын Их танхимд залуучууд зөв шударга байх, өв уламжлалаа дээдлэн эрхэмлэх, хадгалах, түүчээлэх, үлгэр дуурайл авах, эерэг зөв хандлага илтгэл, лекцийг нэр хүнд бүхий, олны танил эрхмүүдээр уншуулах арга хэмжээг зохион байгууллаа
-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*
Авлигатай тэмцэх бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, шинэ-залуу үеийн хандлагыг эерэг өөрчлөлт рүү чиглүүлэх, иргэдийн оролцоо, идэвх санаачилгыг дэмжих үйл ажиллагааны цуврал болгон “Авлигын эсрэг 2019” чуулганы илтгэгчдийн илтгэлийг цахимаар сонсоно уу...
Бидний фейсбүүк хуудсанд ЛАЙК дарж нэгдээрэй. #Баярлалаа
https://www.facebook.com/iaacmn/
Дэлгэрэнгүйг: Эвэнтийн холбоосоор орж сонирхох боломжтой:
https://www.facebook.com/events/1004516853218805/
МУСТА, жүжигчин Б.Амарсайхан - "Иргэдийн хяналт"
-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*
Авлигатай тэмцэх бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, шинэ-залуу үеийн хандлагыг эерэг өөрчлөлт рүү чиглүүлэх, иргэдийн оролцоо, идэвх санаачилгыг дэмжих үйл ажиллагааны цуврал болгон “Авлигын эсрэг 2019” чуулганы илтгэгчдийн илтгэлийг цахимаар сонсоно уу...
Бидний фейсбүүк хуудсанд ЛАЙК дарж нэгдээрэй. #Баярлалаа
https://www.facebook.com/iaacmn/
Дэлгэрэнгүйг: Эвэнтийн холбоосоор орж сонирхох боломжтой:
https://www.facebook.com/events/1004516853218805/