Энэ удаагийн дугаараараа нэгэн хүндтэй зочинтой MIT нэрээрээ алдаршсан Массачуссетсийн Технологийн их сургуульд суралцсан түүх болон Америк дахь Монгол залуус нийгэм болон залуучууд руу чиглэсэн ямар үйл ажиллагааг зохион байгуулж Монгол дахь залуучуудтай хамтарч ажилладаг талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
Зочин маань MIT-г компъютерийн шинжлэх ухаанаар сурч бакалавр болон магистрын зэргээ авсан. Мөн Америк дахь монголчуудын дийлэнх ТББ-уудтай хамтран ажиллаж, хэд хэдэн ТББ-ыг үүсгэн байгуулалцаж байсан юм. Одоо ажлынхаа хажуугаар Олуулаа ТББ, болон АНУ-ын томоохон хотуудад IT-н компанид ажилладаг олон зуун залуусыг холбосон MITPU ТББ-г удирдалцаж ажилладаг юм.
Show more...