Home
Categories
EXPLORE
True Crime
Comedy
Business
Society & Culture
Sports
Health & Fitness
Technology
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
Loading...
0:00 / 0:00
Podjoint Logo
US
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/Podcasts115/v4/d9/de/5e/d9de5e46-a27e-fb93-745a-480f5a08574f/mza_16044590117267469202.jpg/600x600bb.jpg
Байна уу?
Ajgaa Batsukh
10 episodes
2 days ago
Подкаст хийх болсон шалтгаан. Нэрээ яаж сонгосон бас бидний танилцуулга
Show more...
Relationships
Society & Culture
RSS
All content for Байна уу? is the property of Ajgaa Batsukh and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
Подкаст хийх болсон шалтгаан. Нэрээ яаж сонгосон бас бидний танилцуулга
Show more...
Relationships
Society & Culture
Episodes (10/10)
Байна уу?
Хүн бүхэн хорвоод ямар нэгэн даалгавартай ирдэг
Хүн ямар нэгэн зүйлийг удаан эрж хайж явсны эцэст олохоороо бусадтайгаа хуваалцах хүсэл төрдөг. Хүн болгон энэ хорвоод ямар нэгэн даалгавартай ирдэг гэж ярьдаг, магадгүй тэр нь л энэ байх гэж би боддог. Тийм биш бол шинжлэх ухааны нээлт, шинэ бүтээл, шинэ арга зам, амьдрах ухаан, дөт зам гээч зүйлс бий болохгүй байх байсан. Тэгвэл таны хувьд ямар зүйлийг даван туулж чадсан бэ? Ямар зүйлд хүрч чадсан бэ? Тэрийгээ хуваалцах нь таны цаашид хийх ёстой зүйл ч байж мэдэх юм. Заавал агуу том байх албагүй, заавал онцгой байх албагүй. Таны хувьд чухал байсан бол бусдад ч хэрэгтэй байх нь гарцаагүй. Өөрийгөө ойлгоход тань, юу хийх ёстойгоо мэдэхэд тань дөхөм байж магадгүй гэж бодоод найзтайгаа ярилцсанаа хуваалцья.
Show more...
4 years ago
36 minutes 10 seconds

Байна уу?
Англи хэлгүй бол Австралийн визэнд орох боломж байгаа юу?
Австралируу ирэхээр сонирхож байгаа та нартаа зориулаад мэдээлэл хүргэх зорилгоор энэхүү подкостын цуварлаа гаргаж байна.
Show more...
4 years ago
11 minutes 37 seconds

Байна уу?
Таны хүүхэд ухаалаг төхөөрөмжид дуртай юу?
Өдөр тутмын бидний амьдралын нэгэн дайсан маань бас найз маань ухаалаг төхөөрөмж болсон байна. Ялангуяа бидний хүүхдэд яаж нөлөөлж байгааг нэг эргэж харах цаг болсон мэт. Байна уу? Подкастын шинэ дугаараа ухаалаг төхөөрөмж бидний хүүхдэд яаж нөлөөлсөн талаар жишээтэй ярилцлаа.
Show more...
4 years ago
44 minutes 56 seconds

Байна уу?
Ойр дотны хүмүүстэйгээ муудалцах үед яаж өөрийгөө тайвшруулах вэ?
Ээж хүн , эхнэр хүний ажил дуусахгүй байхад яаж өөртөө цаг гаргах юм бэ ? гэж бодогдож байвал энэ дугаарыг сонсоод үзээрэй. Бидний хамтдаа хөгжилдөж өөрсдийн асуудалаа шийдэх арга зам нь нэгэндээ ярих, нэгний сонсох юм. Бүсгүйчүүд минь чамайг байгаагаар нь хайрлаж чаддаг найзтай байх нь маш том давуу тал шүү.
Show more...
5 years ago
49 minutes 45 seconds

Байна уу?
Нөхрөө хүндэлснээр бидэнд юу ирэх вэ?
Эмэгтэй хүнд хайр халамж хэрэгтэй, эр хүнд хүндлэл хэрэгтэй гэр бүлийн орчинд энэ хэрэгцээ хангагдахад ямар их хүчтэй хайр ундран гарахыг бид таашгүй. Нөхрөөсөө хайр, халамж хүртэхийн тулд юуг анхаарвал дээр бол? Энэ талаар Туул бид 2 -ын ярьлцсан дугаарыг та бүхэндээ хүргэж байна.
Show more...
5 years ago
42 minutes 32 seconds

Байна уу?
Хүлээн зөвшөөрхийн ид шид
Найзыгаа хүлээн зөвшөөрөхгүй бол та найзгүй, нөхөрөө хүлээн зөвшөөрөхгүй бол та хайрлуулахгүй, хамт олноо хүлээн зөвшөөрөхгүй бол та ганцаардмал нэгэн. Хүлээн зөвшөөрөх эрх таньд байгаа. Бүх асуултын хариулт өөрт чинь байгаа бүсгүй минь. Чамайг бидний подкастыг сонсож байгааг мэдрэх сайхан байна шүү. 🥰
Show more...
5 years ago
24 minutes 50 seconds

Байна уу?
Үнэнч дотно найзтай байхын нууцыг энд шивнэлээ
Эмэгтэйчүүдийн үерхэл юун дээр нураад байна? Юун дээр цэцэглээд байгааг ам уралдан ярилцлаа. Өөрийг чинь ойлгох сайхан найзтай байхыг хүсэж байвал энэ яриаг сонсоорой
Show more...
5 years ago
24 minutes 39 seconds

Байна уу?
Гэрийн ажлаа хэтрүүлэн хийвэл яах вэ? Өөрийгөө ямар нэгэн зүйл хийхэд хэрхэн хурцлах вэ?
Ямар нэгэн зүйлийг хийхийн тулд өөрийнхөө түлхүүрийг яаж олдог талаараа хуваалцлаа. Мөн гэрээ цэвэрхэн байлгах гэж хэт туйлшралд орсоноо хуваалцсан сайхан ярилцлага боллоо.
Show more...
5 years ago
56 minutes 10 seconds

Байна уу?
Нөхөртэйгээ харьцах харилцаан дээр гарсан дэвшилээ хуваалцлаа
Найзын нандин харилцаа сэтгэлийн утсыг яаж хөглөдгийг маш сайхан жишээн дээр ярьсныг бид 2-ын ярианаас анзаарах байх. Эмэгтэйчүүд бид нэгнийгээ яаж дэмжвэл амьдралын аянд аз жаргалтайгаар хамтдаа аялж болох вэ?
Show more...
5 years ago
49 minutes 48 seconds

Байна уу?
Байна уу?
- Байна уу? - Байна, байна - ... Ингэж бид өдөр тутамд, байнга ярьдаг. Энгийн мөртлөө эдгээр үгсээр эхэлсэн ярианууд сая сая хүний амийг аварч, хичнээн олон хүнд түргэн тусламжийг хүргэж, хичнээн хосуудыг учруулж, магадгүй хэн нэгний ганцаардлыг арилгаж, санасан сэтгэлийг дэвтээж, бас хичнээн олон гэр бүлийг бүтэн авч үлдсэн бол. Гайхалтай байгаа биз? Энэ удаад 2 найз бүсгүйгийн утасны яриаг дэлгэвэл ямар вэ? Бидний хувьд ч ялгаагүй, “- Байна уу?” гэж эхлэх энэ гайхамшигт яриа бие биедээ зааж зөвлөх, заримдаа зэмлэх, эсвэл хамтдаа хүсч мөрөөдөх, бас урамшуулах, түшиг болох гэх мэт олон зүйлийг шийдвэрлэх амьдралын минь томоохон хүч болдог. Товчхондоо бол харилцан хөгжих, төлөвших түлхэц маань болдог. Тиймээс магадгүй хэн нэгэнд яг ийм найз дутагдаж байгаа бол, эсвэл өөрт байгаа асуудлаа ямар талаас нь харж, яаж хандахаа мэдэхгүй эргэлзэж байгаа бол бидний ярианаас хэрэгтэй зүйлээ олж авч магадгүй юм.Мэдээж, бид бас өөрсдөө улам хөгжиж, өөрсдийгөө нээх том зорилго тээсээр энэхүү “БАЙНА УУ?” нэртэй Подкастаа эхлүүлэхээр шийдсэн юм. Бидэнтэй хамт байгаарай, баярлалаа. Ajgaa&Tuul
Show more...
5 years ago
43 minutes 39 seconds

Байна уу?
Подкаст хийх болсон шалтгаан. Нэрээ яаж сонгосон бас бидний танилцуулга