Эрүүл мэндийн боловсролын өнөөгийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар НЭМ-н магистр, АУ-ы доктор Ч.Цэлмүүнтэй ярилцлаа.
Монгол улс хорт хавдарын өвчлөлөөр дэлхийд 62-т орж байгаа ч хавдарын нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд энэ өвчин хожуу оношлогдож байгааг харуулж байна. Иймээс иргэд хорт хавдараас хэрхэн урьдчилан сэргийлэх тухай сонирхолтой ярилцлага боллоо.
Тэр бүр яриад байдаггүй, эрүүд мэндэд ямар нөлөөтэйг нь мэдэхгүй бүх насны, бүх хүний хэрэглэдэг эрүүл мэндэд маш муу нөлөөтэй сахарын талаар мэргэжлийн хүнтэй ярилцлаа.
Миний дуу гэнэт чарлаж орж ирж байгааг уучлаарай. Техникийн саатал гарсан байна. Гэвч зочны маань яриа үнэхээр сонирхолтой шүү!
Мацаг барих гэхээр эргэлзэж тээнэгэлзээд ер нь махаа идэж өссөн Монгол хүнд зохихгүй гэх мэт бодлууд эргэлдээд байдаг. Дотрын эмч, хоол тэжээл болон дасгал хөдөлгөөний талаар нийлээдгүй судалсан фитнессийн тамирчин бүсгүйг урьж оролцуулж мацгийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллүүдийг сонсогчиддоо хүргэхийг зорилоо.
Энэхүү дугаараар халдварт бус өвчний улмаас нас баралтын тэргүүлэх шалтгаан болох Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд авах арга хэмжээ, хоол хүнс, дасгал хөдөлгөөний талаар мэргэжлийн эмчийн зөвлөгөөг хүргэж байна.
Зочин хөтлөгчтэй энэхүү дугаараа бид эрүүл амьдралын хэв маяг тэр дундаа эрүүл хооллолтын талаар зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.
Энэ удаагийн дугаараар жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдэд зориулан тэдний эрүүл ураг төрүүлэхэд хэрэгтэй сэдвээр ярилцлаа. Энэхүү дугаар маань хайртай ээжийн минь төрсөн өдрөөр нийтлэгдэж байгаа бөгөөд энэхүү дугаараа ээждээ зориулав <3
Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан мэргэжлийн эмчийн зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.