Уламжлал ёсоор даваа гараг болж Хүлээлгийн Өрөөнд халуухан сэдэв ярих цаг ирлээ. BDSM Монголд ямар хэмжээнд хөгжиж байгаа тухай, заримынх нь хувьд зөвхөн Fifty Shades of Grey дээр гардаг шиг төсөөлөлтэй байдаг тухай, яг үнэндээ энэ яг ямар учиртай зүйл болохыг бид өнөөдөр ярилцах болно. Тухлан сууж сонсоорой! Enjoy!
Уламжлал ёсоор даваа гараг болж Хүлээлгийн Өрөө подкаст маш сонин сэдвээр та нартайгаа учран золгож байна. XII зууны үед Монголчууд сексийн буюу хуялын зан үйл ихтэй, өндөр ач холбогдол өгдөг байсан тухай, мөн юуг цээрлэдэг байсан тухай, чухам ямар байрлалаар, яаж хийдэг байсан тухай ч ярьсан гайхалтай дугаарыг та нартаа өргөн барья. Зочноор Хөх нуруут подкастын админ Эрчит Ташуур Зайран орооцлоо. Тухлан сууж сонсоорой.
Хүмүүсийн дунд нэлээн талцаж, хэрүүл болдог сэдвийн тухай өнөөдөр Хүлээлгийн өрөөндөө ярилцлаа. Өөрийгөө өөрийнхөө төрсөн хүйсээс өөрөөр мэдрэх нь олдмол байдлаар бий болдог гэдэгтэй хэдэн хувь санал нийлэх вэ? Дугаарын зочны яриаг сонсоод, дараа нь өөрийнхөө дүгнэлтээ хийгээрэй. Enjoy!
Уламжлал ёсоор даваа гараг болжээ хайртууд минь. Хүлээлгийн Өрөөний шинэхэн дугаараараа та нартайгаа нэгэн чухал сэдвийн талаар ярилцахаар шийдээд, бид хоёр бүүр нэг сайхан тайвширсан мэдрэмж аваад сууцгааж байна. Секс блокт орчихсон гэдгээ яаж мэдэх вэ, бас секс мацаг гэж юугаа яриад байгаа юм бэ гэж бодож суугаа бол чихэвчээ зүүж байгаад нээг их тухлаж аваад сонсоорой. Enjoy!
Юм хөгжлөө хөгжлөө гэхэд хиймэл оюун ухаантай дотно харилцаанд орно гэж төсөөлж байсан уу? Бидний 10 гаруй жилийн өмнө гайхширч үзэж байсан Her кино өнөөдөр амьдрал дээр биеллээ олчихлоо. Мэдээж бид үүнийг туршиж үзээд та нартаа ярихсан гэж тэсч ядан байж энэхүү дугаараа бичлээ. Яг яагаад энэ тухай ярих болсныг тухлан сууж, дуустал нь сонсоод, сэтгэгдлээ үлдээгээрэй!
Гэр бүлээ бүтэн байлгах гэж нөхрөө олж авч ирэхээр торгоны замаар хөндлөн гулд явсан зочинтой энэ удаагийн Хүлээлгийн өрөөний дугаараар даваа гараг эхэлж байна. Хэт эмзэг, мэдрэмтгий хүмүүс энэ удагийн дугаарыг маань алгассан зөв болов уу гэж бодож байна. Тухлан сууж сонсоорой!
Хүлээлгийн Өрөөтэй шинэ долоо хоногийн мэнд! Өнөөдөр бид хөхний хорт хавдартайгаа тэмцэж, ялан гарч чадсан Хулангаа урьж ярилцлаа. Хөхөө авхуулсны дараа түүний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн тухай яриа зөвхөн бүсгүйчүүдэд гэлтгүй, таны эр нөхөрт ч сонин байж магадгүй юм. Мөн хөхний хавдар эр хүмүүст ч тохиолдож болдог өвчин гэдгийг сонсоод энэ өвчний тухай ямар ч мэдээлэлгүй явж байснаа ойлгож авлаа. Enjoy!
Situationship гэх ойлголт сүүлийн үед эрчимтэй газар авч, энэ нь чухам явалдалт, классик үерхэл хоёроос юугаараа ялгаатай болоод ингэж тусдаа нэршил авах болсон тухай бас сонин. Орчин үеийн амьдралын хэв маягаас үүдэлтэй хүн хоорондын харилцааны цоо шинэ төрөл болон дэлгэрч байгаа Situationship-ийн тухай өнөөдрийн Хүлээлгийн Өрөөнд ярилцлаа. Enjoy!
Гэр бүлийн хос хоёр гуравдагч этгээдийг урьж авчран хамтдаа бэлгийн харьцаанд ордог, бидний ихэнхийнх нь хуьвьд энгийн бус харилцааны тухай өнөөдөр Хүлээлгийн Өрөөнд ярилцах гэж байна. Оролцогч хосын маань яриаг дөнгөж эхлүүлээд өнгөц дүгнэлт хийлгүйгээр, сонсож дуусаад санал бодлоо илэрхийлээсэй гэж хүсэх байна. Enjoy!
Уламжлал ёсоор даваа гараг болж бид "Хүлээлгийн Өрөө +30°C" Подкастынхаа хамгийн анхны дугаараар сонсогч та нартайгаа уулзахад бэлэн боллоо! Таван жилийн өмнө бидний сексийг хардаг байсан өнцөг өнөөдөр 30 гарсан хүмүүсийн хувьд яаж өөрчлөгдсөн харьцуулалтыг хийхэд маш сонирхолтой, бас бодууштай байлаа. Дуртай өрөөндөө тавтай морилно уу! Enjoy!