Home
Categories
EXPLORE
True Crime
Comedy
Society & Culture
Business
Sports
History
Kids & Family
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
Loading...
0:00 / 0:00
Podjoint Logo
US
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/Podcasts122/v4/fb/d4/e9/fbd4e9e8-8156-cba0-c00d-0f986a415a5d/mza_14005122809816726779.jpg/600x600bb.jpg
"Үлдэх үг" - Tagtaa Publishing
Tagtaa Publishing
69 episodes
6 months ago
үх цаг үеийн шилдэг борлуулалттай зохиолчдын нэг гэгддэг Стивен Кингийн “Бичихүйн тухай” хэвлэгдэхэд Entertainment Weekly сэтгүүл “Хаантан (Кинг) түм бум наслаг” хэмээн нийтэлж байв. Нэг талаар туурвилчийн намтар дурсамж, нөгөөтээгүүр мэргэжлийн гарын авлага гэж болохуйц эл бүтээл зохиолч хүн бүрд байвал зохих “багажийн хайрцаг”-ийг бэлэн зэхэж, дэлгэн харуулжээ. Кинг зохиолч болохоор шулуудсан хүүхэд насныхаа ой дуртгалаас эхлээд залуу бичээчийн хувиар туулсан хүндхэн сорилт бэрхшээлүүд, золгүйгээр осолдож амь наана там цаана байхдаа зохиол бүтээлийнхээ хүчээр хөл дээрээ боссон амьдралын туршлагаа зөвлөмж болгон бичсэн нь чухамхүү энэ ном билээ. Цэгцтэй бичиглэл, энгүүн нөхөрсөг уур амьсгал, урам зоригоор дүүрэн эл ном залуу уран бүтээлчид, зохиолчид, сайн бүтээлд шимтэгч хэн бүхэнд оюуны цэнгэл эдлүүлж, урлан бүтээхүйн онгод хайрлах буй заа.
Show more...
Arts
RSS
All content for "Үлдэх үг" - Tagtaa Publishing is the property of Tagtaa Publishing and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
үх цаг үеийн шилдэг борлуулалттай зохиолчдын нэг гэгддэг Стивен Кингийн “Бичихүйн тухай” хэвлэгдэхэд Entertainment Weekly сэтгүүл “Хаантан (Кинг) түм бум наслаг” хэмээн нийтэлж байв. Нэг талаар туурвилчийн намтар дурсамж, нөгөөтээгүүр мэргэжлийн гарын авлага гэж болохуйц эл бүтээл зохиолч хүн бүрд байвал зохих “багажийн хайрцаг”-ийг бэлэн зэхэж, дэлгэн харуулжээ. Кинг зохиолч болохоор шулуудсан хүүхэд насныхаа ой дуртгалаас эхлээд залуу бичээчийн хувиар туулсан хүндхэн сорилт бэрхшээлүүд, золгүйгээр осолдож амь наана там цаана байхдаа зохиол бүтээлийнхээ хүчээр хөл дээрээ боссон амьдралын туршлагаа зөвлөмж болгон бичсэн нь чухамхүү энэ ном билээ. Цэгцтэй бичиглэл, энгүүн нөхөрсөг уур амьсгал, урам зоригоор дүүрэн эл ном залуу уран бүтээлчид, зохиолчид, сайн бүтээлд шимтэгч хэн бүхэнд оюуны цэнгэл эдлүүлж, урлан бүтээхүйн онгод хайрлах буй заа.
Show more...
Arts
Episodes (20/69)
"Үлдэх үг" - Tagtaa Publishing
69. Үлдэх үг: Бичихүйн тухай - Туурвилчийн намтар

1 year ago
45 minutes 49 seconds

"Үлдэх үг" - Tagtaa Publishing
68. Мө.Батбаяр: Мөнгөн Будда авсан өдөр
Тагтаа хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын шинэ дугаарт тус хэвлэлийн газрын орчуулагч, редактор Мө. Батбаярын шинэхэн хэвлүүлээд буй “Мөнгөн Будда авсан өдөр” номын тухай болоод яруу найргийн тухай яриа өрнүүллээ.
Show more...
1 year ago
33 minutes 13 seconds

"Үлдэх үг" - Tagtaa Publishing
67. Т.Мандир: "Мэндлэхүй" туурь (Монгол бахархлын өдөрт)
"Тагтаа" хэвлэлийн газар, Creative Radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастынхаа шинэ дугаарыг бид Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан бэлтгэлээ. Энэ дугаарт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, түүхч, зураач Тангадын Мандир абугайн "Мэндлэхүй" хэмээх туурийг яруу найрагч, судлаач, багш Ядамсүрэнгийн Баяраагийн уншсанаар хүргэж байна.
Show more...
1 year ago
46 minutes 28 seconds

"Үлдэх үг" - Tagtaa Publishing
66. Тагтаа рэвью: Зун дуусав, иймхэн богино...
Тагтаа хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионтой хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт тус хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "Тагтаа рэвью" сэтгүүлийн намрын дугаарыг онцоллоо.
Show more...
1 year ago
34 minutes 40 seconds

"Үлдэх үг" - Tagtaa Publishing
65. Ж.Лхагва: Сүм хөх бүрд
"Тагтаа" хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт тус хэвлэлийн газрын орчуулагч, редактор Батсайхан Сувддулам оролцож, наяад оны хүүрнэлчдийн нэгэн гол төлөөлөгч болох зохиолч Жагдалын Лхагвын "Сүм хөх бүрд" өгүүллэгийг уншлаа.
Show more...
1 year ago
33 minutes 49 seconds

"Үлдэх үг" - Tagtaa Publishing
64. Үр дүнд бус үйл явцад төвлөрөхүй...
Тагтаа хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт Шведийн нэрт найруулагч Ингмар Бергманы "Миний амьдрал кино хальсанд" номын тухай орчуулагч Нармандахын Өнөржаргалтай ярилцлаа.
Show more...
1 year ago
44 minutes 49 seconds

"Үлдэх үг" - Tagtaa Publishing
63. Б.Батзаяа: Хамтдаа ухаарч олдоггүй зүйлийн тухай...
Тагтаа хэвлэлийн газар, Creative Radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын шинэ дугаарт яруу найрагч, зохиолч Батхүүгийн Батзаяа оролцож, хэвлүүлээд удаагүй буй анхны туужийнхаа талаар, уран бүтээлийн талаар болон Туркийн нэрт зохиолч Орхан Памуктай уулзаад ирсэн тухай аяны богцоо уудлан ярилцлаа.
Show more...
1 year ago
50 minutes 28 seconds

"Үлдэх үг" - Tagtaa Publishing
62. Милан Кундера: Зам зуурын тоглоом
Тагтаа хэвлэлийн газар, Бүтээлч радио 100.9- тэй хамтран бэлтгэж хүргэдэг "Үлдэх үг" подкастын шинэ дугаарт зохиолч, яруу найрагч Батхүүгийн Батзаяа оролцож, Чех-Францын нэрт зохиолч Милан Кундерагийн "Зам зуурын тоглоом" өгүүллэгийг уншлаа. Монгол хэлнээ "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" роман нь хэвлэгдэж, манай уншигчдийн хэдий нь танил болсон эл зохиолч роман бичлэгээс гадна богино өгүүллэгийн нэрт мастер билээ. Кундерагийн дүрүүдийнхээ сэтгэл рүү маш гүн шургаж, хүмүүс хоорондын харилцааны ээдрээ зөрчлийн цаад, наад учрыг тун ажигч, гярхай уудлан бичиж чаддаг онцлогийг энэ өгүүллэгээс уншигчид маань бүр тодорхой анзаарна буй заа.
Show more...
1 year ago
55 minutes 8 seconds

"Үлдэх үг" - Tagtaa Publishing
61. Үй Хуа: Ялалт
"Нэпко" хэвлэлийн газар болон "Тагтаа" хэвлэлийн газар хамтран "ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЗОХИОЛЧИД МОНГОЛД" төслийг эхлүүлж буй. Тус төслийн анхны зочноор "Амьдрахуй", "Вэн хот" зэрэг зохиолуудаараа Монголын уншигчдад хэдийнээ танил болсон Хятадын нэрт зохиолч Үй Хуаг урьсан билээ. "Үлдэх үг"-ийн энэ дугаараар зохиолч Үй Хуагийн айлчлалын хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцахын ялдамд түүний "Ялалт" хэмээх нэгэн өгүүллэгийг орчуулагч Б.Баясгалангийн орчуулснаар уншиж хүргэлээ.
Show more...
1 year ago
1 hour 6 minutes 16 seconds

"Үлдэх үг" - Tagtaa Publishing
60. Мө.Батбаяр: Сөжү чамд амттай санагдаад эхэлбэл...
Тагтаа хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионтой хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын шинэ дугаарыг хүлээн авна уу.
Show more...
1 year ago
39 minutes 52 seconds

"Үлдэх үг" - Tagtaa Publishing
59. Мө.Батбаяр - "Боловсролын тухай бодрол" радио тэмдэглэл
Тагтаа хэвлэлийн газар, Creative Radio 100.9 долгионтой хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт орчуулагч, яруу найрагч Мө.Батбаярын Европоор аялсан тухай радио тэмдэглэлийг хүргэж байна.
Show more...
1 year ago
42 minutes 54 seconds

"Үлдэх үг" - Tagtaa Publishing
58. Б.Баясгалан - Радио тэмдэглэл #1
Зохиолч Б.Баясгалан өөрийн анхны ажил радиогийн студидээ 15 жилийн дараа ахин нэгэнтээ радио зохиол бичиж иржээ. Энэ тэмдэглэлээ тэрбээр хорт хавдар хэмээх хүндхэн өвчнийг даван туулж яваа хүмүүст сэтгэлийн дэм өргөхөөр бичсэн гэв.
Show more...
1 year ago
49 minutes 21 seconds

"Үлдэх үг" - Tagtaa Publishing
57. Мисүзү Канеко: Юм бүхнийг хайрлахсан
"Үлдэх үг" подкастын шинэ дугаарт Тагтаа хэвлэлийн газраас эрхлэн гаргаад удаагүй буй, Японы яруу найрагч Мисүзү Канекогийн "Цуурай юм уу, чи?" номын тухай болон хүүхдийн уран зохиол, яруу найргийн тухай ярилцлаа.
Show more...
2 years ago
51 minutes 20 seconds

"Үлдэх үг" - Tagtaa Publishing
56. Илгээгээгүй зурвас - 6
Илгээгээгүй зурвасын захидлуудыг P3 радиотай хамтран радио нэвтрүүлэг болгож эхэллээ. Энэхүү нэвтрүүлгээрээ бид илгээж зүрхлээгүй, эзэнд нь хүргээгүй та бидний сэтгэлийн мухар, номын завсарт үүрд хадгалагдаж буй захиануудыг дамжуулан хүргэх билээ. Та бүхэнд хэн нэгэнд илгээж зүрхлээгүй эсвэл хүргэхийг хүсэж байгаа захидлууд байвал бидэнд хандаарай.
Show more...
2 years ago
23 minutes 24 seconds

"Үлдэх үг" - Tagtaa Publishing
55. Илгээгээгүй зурвас - 5

29 minutes 55 seconds

"Үлдэх үг" - Tagtaa Publishing
54. ХЕРБЕРТ УЭЛЛС: СОХРЫН ОРОН
"Үлдэх үг" подкастын шинэ дугаарт СУИС-ийн багш, яруу найрагч, жүжгийн зохиолч, утга зохиол судлаач Я.Баяраагийн сонгон уншсанаар Английн зохиолч Херберт Уэллсийн "Сохрын орон" өгүүллэгийг хүргэж буйг хүлээн авна уу.
Show more...
2 years ago
1 hour 51 minutes 20 seconds

"Үлдэх үг" - Tagtaa Publishing
53. Я.БАЯРАА: ЖАНР ХЭМЭЭГЧ ТУСГААР УЛСЫН ТУХАЙД
Энэ дугаартаа бид СУИС-ын багш, яруу найрагч, жүжгийн зохиолч, утга зохиол судлаач Я.Баяраатай уран бүтээл, урлаг, уран зохиолын талаар халуун яриа дэлгэлээ.
Show more...
2 years ago
1 hour 15 minutes 23 seconds

"Үлдэх үг" - Tagtaa Publishing
52. ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС - 4
Илгээгээгүй зурвасын захидлуудыг P3 радиотай хамтран радио нэвтрүүлэг болгож эхэллээ. Энэхүү нэвтрүүлгээрээ бид илгээж зүрхлээгүй, эзэнд нь хүргээгүй та бидний сэтгэлийн мухар, номын завсарт үүрд хадгалагдаж буй захиануудыг дамжуулан хүргэх билээ. Та бүхэнд хэн нэгэнд илгээж зүрхлээгүй эсвэл хүргэхийг хүсэж байгаа захидлууд байвал бидэнд хандаарай.
Show more...
2 years ago
23 minutes 24 seconds

"Үлдэх үг" - Tagtaa Publishing
51. ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС - 3
"Илгээгээгүй зурвас"-ын захидлуудыг P3 радиотай хамтран радио нэвтрүүлэг болгож эхэллээ. Энэхүү нэвтрүүлгээрээ бид илгээж зүрхлээгүй, эзэнд нь хүргээгүй та бидний сэтгэлийн мухар, номын завсарт үүрд хадгалагдаж буй захиануудыг дамжуулан хүргэх билээ. Та бүхэнд хэн нэгэнд илгээж зүрхлээгүй эсвэл хүргэхийг хүсэж байгаа захидлууд байвал бидэнд хандаарай.
Show more...
2 years ago
34 minutes 42 seconds

"Үлдэх үг" - Tagtaa Publishing
50. ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС - 2
"Илгээгээгүй зурвас"-ын захидлуудыг P3 радиотай хамтран радио нэвтрүүлэг болгож эхэллээ. Энэхүү нэвтрүүлгээрээ бид илгээж зүрхлээгүй, эзэнд нь хүргээгүй та бидний сэтгэлийн мухар, номын завсарт үүрд хадгалагдаж буй захиануудыг дамжуулан хүргэх билээ. Та бүхэнд хэн нэгэнд илгээж зүрхлээгүй эсвэл хүргэхийг хүсэж байгаа захидлууд байвал бидэнд хандаарай.
Show more...
2 years ago
27 minutes 26 seconds