Бурханы энэрэл ба Израилийн зөрүүдлэл. Эсэргүүцлийн түүхэн улбаа. Израильд буух хатуу шүүлт. Гэмшлийн гуйлт. Өршөөл ирэх нь лавтай.
Израилийн нүгэл ба олзлогдол. Израилийн дээрх Бурханы шүүлт. Хуваагдмал амьдрал шүүлтийг авчирдаг. Зөвт байдлыг тариалж, хайр энэрлийг хурааж авах.
Өнөөдөр бид Хосеа номны 9-р бүлгийг үзэх болно. Израильчууд өөрсдийн хөгжил цэцэглэлтийг хараад бүх зүйл хэвийн байна гэж бодож байсан. Бурхан тэднийг хөгжил цэцэглэлтээр ерөөсөн ч, энэ нь тэдний нүдийг сохолж, тэд Эзэн Бурханаасаа эргэсэн юм. Үүнээс болж тэд Бурханы шүүлтэд орсон.
Израилийн урвалт, Израильчууд Бурханы гэрээг зөрчиж хуулиас нь тэрсэлсэн учраас шийтгэл хүлээж байна. Бурханы мэлмийд зөвт бус хаад хаан ширээнд сууж байсан.
Харийнхныг түших нь хоосон. Далд хийдэг байсан гэм нүглээ илээр хийх болсон. Тэр үед тэдний дээр Бурханы шүүлт ирсэн. Тэдний дунд байсан өлсгөлөн нь тэдний дээр буусан Бурханы шүүлт байсан.
Гэм нүглээс болж шүүгдэхээс өөр аргагүй. Шашныг бус Есүс Христийг хүлээн авцгаая. Бурхан тахилыг бус энэрлийг хүсдэг. Бурханы Үгийг тунхаглахаар дуудагдсан хүн тунхаглахгүй байвал хүн алж байна гэсэн үг.
Өнөөдрийн хичээлээр бид Хосеа номын 5-р бүлгийг үзэх болно. Энэ бүлэгт умардын хаанчлалын гэм нүглийг үргэлжлүүлэн шийдвэрлэж, тэдний дээр шүүлт авчирч байгаа талаар гарна.
Израилийн гэм нүгэл. Биеийн завхайрал, сүнслэг завхайрал, шунал, архидал. Бид зөрүүдэлсээр байвал Израиль боолчлолд орсон шиг асуудалд орох үе ирэх болно. Тэр үед Бурхан биднийг зөнгөөр нь орхих болно.
Хосеа номны 4-р бүлгээс эхлэн бид Хосеа эш үзүүлэгчийн хувийн амьдралын талаар үзэхгүй. Өмнөх бүлгийн сүүлийн хоёр ишлэлээс эхлээд Хосеагийн хувийн амьдрал гарахаа больж Бурхан завхарсан Израиль үндэстэнд хандсан үгс рүү шилждэг. Тиймээс энэ номын 4-14-р бүлэг бол эш үзүүллэгийн талаар өгүүлсэн хэсэг юм.
Өнөөдрийн хичээлээр бид Хосеа номны 3-р бүлгийн үүх түүхээр аялж суралцах болно. Өмнөх хичээлээр Бурхан Израилийг Өөр лүү нь эргэн ирэх болно гэдгийг хэлсэн. Харин өнөөдрийн хичээлээр итгэмжгүй байсан ч эргүүлэн Өөртөө авчрах болно гэсэн Бурханы үг гардаг. Бид ийм зүйлийг хүртэх зохистой хүмүүс биш ч, Бурхан биднийг ийм агуу хайраар хайрлажээ.
Өнөөдрийн хичээлээр Бурхан Израилийг Өөр лүү нь эргэн ирэх болно гэдгийг хэлсэн байдаг. Бурханы хайр байхад бүх зүйл боломжтой гэдгийг та энэ хичээлээс ойлгож авах болно. Бурхан өөрийн авран зольж авах тэр л хайраараа Израйлийн ард түмэнтэй байгуулсан гэрээний харилцаагаа дахин сэргээх болно гэдгээ амлахыг та сонсох болно. Үүн шиг Бурхан бидэнтэй ч бас харилцаагаа дахин сэргээхийг хүсэж байгаа.
Хамгийн том гэм нүгэл бол таныг хайрласан нэгэнд итгэмжгүй хандах. Израиль үндэстэн бүхэлдээ хиймэл шүтээн рүү эргэсэн байсан. Бурхан Израилийг өршөөхгүй, хүүхдүүдийг нь ч өршөөхгүй гэдгээ хэлж байна. Тансаглахын тулд биеэ үнэлдэг. Гомдоллохгүй байх. Байгаа зүйлдээ сэтгэл ханалгүй, илүү ихээр тансалахын тулд биеэ үнэлдэг. Бурханыг таньж мэдээгүйгээс бидэнд зовлон ирдэг.
Бид Библийн агуу номнуудын нэг болох Хосеа номыг үзэх гэж байна. Эхний гурван бүлэгт Хосеагийн хувийн амьдрал болон түүний итгэмжгүй эхнэр Гомер, гэр бүлийнх нь завхайрал болон хотынхоны хов живийн талаар гардаг.
Өнөөдрийн хичээлээр бид Өөрийн ард түмнийг хайрласан хайраа Бурхан хэрхэн илэрхийлж байгаа талаар өгүүлдэг Хосеа номын тухай үүх түүхээр аялах болно. Биднийг хайрласан Бурханы хайрын талаар Хосеагийн амьдралын түүхээс үргэлжлүүлэн хамтдаа судлая.
Өнөөдрийн хичээлээр бид Хосеа номыг эхлүүлэн судлах болно. Өөрийн ард түмнийг хайрласан хайраа Бурхан хэрхэн илэрхийлж байгаа талаар энэ номон дээр гардаг. Биднийг хайрласан Бурханы хайрын талаар улам илүү ихээр судлахад энэ ном та бидэнд туслах болно. Бурхан Хосеагаар дамжуулан Өөрийн ард түмнээ харь шүтээн шүтэж, Өөрт нь итгэлгүй амьдарч байгааг буруу болохыг харуулахыг зорьсон.
Өнөөдөр бид Даниел номны хамгийн сүүлийн 12-р бүлгийг уншиж судалхад бэлэн болчихоод байна. Үүгээр Даниел номыг бид бүрэн судлаад дуусах болно. 12-р бүлгийг ерөнхийд нь харвал тэртээ 10-р бүлэгт бичиж эхэлсэн үзэгдэл энэ бүлэгт дуусах гэж байна.
Өнгөрсөн хичээлийн хамгийн сүүлчийн эшлэлд бид Нүглийн хүн буюу Антихристийн тухай сураад хичээлээ өндөрлөж байсныг санаж байгаа байх. Тэр хүн бол Даниел номны эхэнд гарч буй Ромын эзэнт гүрнийг эргүүлэн нэгтгэх нэгэн. Тэр бол Бурхан ба Христийг эсэргүүцэгч. Тэр дур зоргоороо авирлагч, бардам дээрэнгүй нэгэн. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ тэр Нүглийн хүний тухай үргэлжлүүлэн сурцгаая.
Энэ удаад 11-р бүлгийг үргэлжлүүлэн судална. Дэлхийн түүх хэрхэн өрнөх тухай өнөөдрийн хичээлээс үргэлжлүүлэн унших билээ. Бурхан бүгдийг урьдаас мэддэг тул бидэнд бас сануулга өгөх зорилготойгоор үүнийг тэмдэглүүлж үлдээснийг бүгдээрээ одоо судлах гэж байна.
10-12-р бүлгүүд бүгд нэг л үзэгдлийг авч үзэж байгаа учраас одоо бидний үзэх 11-р бүлэг бол өмнөх 10-р бүлгийн үргэлжлэл болно. Энэ бүлэг үнэхээр чухал. Яагаад гэвэл 9-р бүлэгт гарсан Далан долоо хоногийн зарим нэг нарийвчилсан тайлбарыг энд өгсөн билээ. Далан долоо хоног бол Даниелийн ард түмэн болох Израильтай онцгой хамааралтай үзэгдэл юм.
Даниел 10 бүлгээс номны төгсгөл хүртэл ерөнхийдөө нэг үзэгдэл үргэлжилж байгааг дурдмаар байна. Энэ үзэгдлийн эхний хэсгийг бид түрүүчийн хичээлээрээ сурсан. Даниел амьдралынхаа төгсгөлд, нас өндөр болчихсон байхдаа Алдаршуулагдсан Христийг үзэгдлээр харжээ.