Moнгол Британийн хооронд дипломат харилцаа тогтсоны 60 жилийн ойд зориулсан “Оюунлаг оршихуй” 60 дугаар подкастын хаалтад Монгол улсаас ИБУИНХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Энхсүх уригдан оролцож энэхүү тэмдэглэлт ойн жил 2 орны хооронд эдийн засаг, улс төр, соёл урлаг, боловсрол шинжлэх ухаан, хүмүүнлэгийн зэрэг олон салбарт ямар тэмдэглэлт үйл явдлууд болж өнгөрснийг нэгтгэн дүгнэхийн ялдамд ирж буй шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ! Тухлан сонирхоно уу! #60thanniversarymongolia uk 🇲🇳 #oyunlagorshihui #podcast60 #uk #Mongolia #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK, Bataa Tserenbat Чоймпог Даваадорж, Цогбадрах Эрдэнэбулган, G-Studiomn / Жи-СтудиМН, UuganaaChat
"Оюунлаг оршихуй” подкастын 60 дахь дугаарт 2000-аад оны эхээр Британид ирж суурьшсан Ардчилсан Холбооны хөх тугийн загварыг зохиогч, мэргэжлийнхэнийхээ дунд Марк-ийн хэмээн нэрлэгддэг зураач, уран бүтээлч Тодын Отгонбаяр уригдан оролцлоо Британийн Монголчууд дундаа “зураач Отгоо ах” хэмээн хүндлэгдсэн тэрээр өөрийн Британид ирсэн учир шалтгаан, ардчилсан хувьсгалд оролцож явсан үеийн дурсамж, Англид ирээд уран зургийн төрөл бүрийн урсгалууд, тэдгэрэийн сэтгэлгээний онцлогийг шимтэн судалж, тэр бүрд өөрийгөө сориж илэрхийлж буй,, мөн Монгол маркийн түүхийг дэлгэсэн дурсамж номоо тэрлэж байгаа талаараа хууч хөөрөв. Тухлан сонирхоно уу! #60thanniversarymongolia uk 🇲🇳 #oyunlagorshihui #podcast60 #uk #Mongolia #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK, Bataa Tserenbat, Чоймбог Даваадорж, Цогбадрах Эрдэнэбулган, G-Studiomn / Жи-СтудиМН, UuganaaChat
“Оюунлаг оршихуй” подкастын 59 дэх дугаарт Волейбол сонирхогчдын СОЁМБО клубын хамт олноо төлөөлж уг клубыг үүсгэн байгуулагч, Британи дахь Монголчуудын Холбооны УЗ-н гишүүн, Спортын мастер З.Отгонбаяр, багийн ахлагч, спортын мастер О.Алтанцэцэг, клубын гишүүн С.Дуламдорж нар оролцлоо Тэд 2013 оноос хойш волейболын спортыг Британид суугаа монголчуудынхаа дунд дэлгэрүүлэхийн тулд хийж буй ажил үйлс, бусад орнуудад болж буй тэмцээнүүдэд Британийн монголчуудын багаа бүрдүүлэн оролцож буй байдал, Элчин сайдын яамны оролцоо, дэмжлэг, энэ спортыг тойрон хамт олон бүрдэж бусад спортын клубуудтэйгээ хэрхэн дэм дэмэндээ хамтран ажиллаж буй болон цаашпдын төлөвлөгөө зорилтынхоо талаар хууч хөөрлөө. Тухлан сонирхоно уу! #60thanniversarymongolia uk 🇲🇳 #oyunlagorshihui #podcast60 #uk #Mongolia #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK, Bataa Tserenbat, Чоймбог Даваадорж, Цогбадрах Эрдэнэбулган, G-Studiomn / Жи-СтудиМН, UuganaaChat
“Оюунлаг оршихуй” подкастын 57 дахь дугаарт Оксфордын их сургуулийн Газар зүй, хүрээлэн буй орчин судлалын тэнхимийн багш, Доктор Ариел Ахэрн, Оксфордын их сургуулийн Газар зүй, хүрээлэн буй орчин судлалын тэнхимийн докторант Г.Мөнх-Эрдэнэ оролцлоо. Др Ариел сүүлийн 20 орчим жил Монголын бэлчээрийн мал аж ахуйн талаар судалж докторын ажлаа Монгол малчдын амьдрах ухаан, соёл ахуйтай уялдуулан хийсэн бөгөөд Монголын малчин ахуйгаас суралцах олон зүйлсийн талаар судалгаа шинжилгээ хийж бүтээлээ олон улсад танилцуулж яваа нэгэн. Түүний удирдлага дор докторын ажлаа бичиж буй МУИС-н Антропологийн тэнхимийн багш Г.Мөнх-Эрдэнэ цахим эринд малчид хэрхэн дасан зохицож буй талаархи сэдвийг яагаад сонгосон болон бусад сэдвийн эргэн тойронд зочид маань хуучиллаа. Тухлан сонирхоно уу! #60thanniversarymongolia uk 🇲🇳 #oyunlagorshihui #podcast60 #uk #Mongolia #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK, Bataa Tserenbat, Чоймпог Даваадорж, Цогбадрах Эрдэнэбулган, G-Studiomn / Жи-СтудиМН, UuganaaChat
“Оюунлаг оршихуй” подкаст 58 дахь дугаарт түүхч мэргэжилтэй, Net A Porter компанид туслах загвар бүтээгч, Британи дахь Монголчуудын 2 дах үеийн, тэр дундаа Британи Монгол гэр бүлээс төрсөн үеийнхэний нэгэн төлөөлөл Ануугийн Маяа уригдан оролцлоо. Маяа Лондонд төрж Баруун Сассэкс-т өссөн бөгөөд Йоркийн Их Сургуульд түүхч мэргэжлээр суралцаж төгссөн. Өдгөө Net A Porter компанид стайлистээр ажиллаж байна. Подкастын энэ удаагийн дугаараар бид түүний хүүхэд болон оюутан ахуй нас, өнөөгийн ажил мэргэжил, холимог гэр бүлээс гаралтай байхын онцлог, Монгол гарал үүслийн талаархи бодол сэтгэгдэл гээд цөөнгүй сэдвийг тойрон ярилцав. Тухлан сонирхоно уу! #60thanniversarymongolia uk 🇲🇳 #oyunlagorshihui #podcast60 #uk #Mongolia #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK, Bataa Tserenbat, Чоймпог Даваадорж, Цогбадрах Эрдэнэбулган, G-Studiomn / Жи-СтудиМН, UuganaaChat
2000 оны эхээс Оксфордод Монголчууд хэсэг бүлгээр суурьшиж эхэлсэн билээ. Тэдний нэг нь их эмч Норовын Батсайхан. их эмч Өсөхбаярын Батчимэг нарын гэр бүл юм. Энэ удаагийн дугаараар тус хотод ирж буцдаг Монголчуудын халуун ам бүлийг цуглуулж нэгтгэж эргэх холбоотой байдаг Батсайханыхаа гэр бүлд өнөө үед Оксфордын Их Сургуульд эрдэм номын мөр хөөж яваа залуусын төлөөлөл цуглаж өнгөрсөн өнөөгийн дурсамж сэдрээн хуучилав Подкастын энэ дугаарт бие даасан судлаач, Доктор Н.Батсайхан, Оксфордын Их Сургуулийн Weatherall Institute Molecular Medicine-н судлаач Доктор Ө.Батчимэг, Оксфордын их сургуулийн Газар зүй, хүрээлэн буй орчин судлалын тэнхимийн багш, Доктор Ариел Ахэрн Оксфордын их сургуулийн Газар зүй, хүрээлэн буй орчин судлалын тэнхимийн докторант Г.Мөнх-Эрдэнэ, Оксфордын их сургуулийн Бизнесийн удирдлагын магистрант Б.Сайнбуян, Оксфордын их сургуулийн Нийтийн удирдлагын магистрант Т.Түмэнцэнгэл нар оролцож хууч яриа дэлгэв. Тухлан сонирхоно уу! #60thanniversarymongolia uk 🇲🇳 #oyunlagorshihui #podcast60 #uk #Mongolia #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK, Bataa Tserenbat, Чоймбог Даваадорж, Цогбадрах Эрдэнэбулган, G-Studiomn / Жи-СтудиМН, UuganaaChat
“Оюунлаг оршихуй” подкастын 55 дахь дугаарт Shinny Gym-н эзэн, Британийн Мэргэжлийн боксийн хөнгөн жингийн аварга асан Сүхбаатарын Шинэбаяр уригдан оролцлоо Мэргэжлийн боксийн ертөнцөд салхи хагалан орж ирсэн үеийн нэгэн төлөөлөл С.Шинэбаяр зорилгодоо хүрэх уйгагүй хичээл зүтгэлийнхээ дүнд Британийн аварга хүртэлхи амаргүй замыг туулж, жингийнхээ номер нэг боксчноор 7 жил байжээ. Зодог тайлж тамирчны замналаа орхисон тэр мэддэг чаддаг зүйлээрээ бизнесийн салбарт орж ирж өөрийн Shinny Gym-г Манчестер хотноо үүсгэн байгуулж 10 гаруй жил ажиллуулж байна Ганцаар эхлүүлсэн түүний gym-д өдгөө гадаад дотоодын 9 дасгалжуулагч удирдлага дор нь ажиллаж буй нь түүний алсын хараатай, удирдан манлайлах зохион байгуулах чадварыг илтгэнэ. Тэрээр бизнесийн үйл ажиллагааныхаа зэрэгцээ Манчестерийн Монголчуудынхаа төлөө цаг сэтгэл гарган ажилладаг. Манчестерийн наадам болон урлаг, спорт, олон нийтийн бүхий л арга хэмжээнд Шинээ тэргүүн эгнээнд манлайлан зүтгэнэ. Манчестер төдийгүй Британи дахь Монголчуудын дунд зохиогддог бусад арга хэмжээнүүд ч тэрээр идэвхитэй оролцдог. Монгол орны хөгжилд чуулга уулзалтад илтгэл тавьж байсан бол үндэсний бөхийн барилдаануудад засуул хийх нь зорьж хийдэг түүний үндсэн нэг үүрэг болж тогтжээ. Түүнд мэргэжлийн боксийг мэргэжлийн түвшинд Монголдоо хөгжүүлэх дэлхийд гарах үүд хаалгыг нээхэд хувь нэмрээ оруулах чин хүсэл бий. Олныхоо төлөө зүтгэдэг түүнийг 2 орны дипломат харилцааны 60 жилийн босгон дээр “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасан. Та бүхэн энэ дугаараас бүгдийн танил Шинээтэйгээ дахин нэг танилцаж хийж бүтээхийн эрч хүчийг аваарай! #60thanniversarymongolia uk 🇲🇳 #oyunlagorshihui #podcast60 #uk #Mongolia #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK, Bataa Tserenbat, Чоймпог Даваадорж, Цогбадрах Эрдэнэбулган, G-Studiomn / Жи-СтудиМН, UuganaaChat
“Оюунлаг оршихуй” подкастын 54 дэх дугаарт Манчестерийн Монголчуудын холбоог үүсгэн байгуулагчдын нэг, KOI Sushi & Oriental restaurant-ын эзэн Агваансамбуугийн Ганболд уригдан оролцлоо Тэрээр 1990-ээд оны сүүлээс Европын орнуудад ажиллаж амьдарч байгаад Британид ирж улмаар Манчестерт гэр бүлээрээ сууршьсан. Урлаг соёл, үндэсний спортоо хадгалан үлдэх, түгээн дэлгэрүүлэхэд манлайлан оролцож Манчестерийн Монголчуудаа нэгтгэн холбож баяр наадмаа хийх, урлагийн тоглолтууд зохион байгуулах, хүмүүнлэгийн ажлуудыг манлайлан гүйцэтгэх гээд тэрээр ажилладаг нэгэн. Тэрээр Лондонгийн баяр наадам, сар шинийн болон бусад барилдаануудад тогтмол ирж оролцон барилдаж 2021 онд үзүүр Лондонгийн наадмын булаалдаж Лондонгийн начин цол хүртсэн. KOI sushi & oriental restaurant-ын эзэн А.Ганболд нь зоог рестораны салбарт амжилттай бизнес эрхлэгч агаад энэ талын бизнес эрхлэгчиддээ зөвлөмж зөвлөлгөөгөө харамгүй өгч байдаг Манчестерийн төдийгүй Британийн Монголчууддаа хүндлэгдсэн нэгэн Британид ирсэн эхэн үеийн Монголчуудын нэгэн манлайлагч, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-ийн эзэн А.Ганболдын амьдрал түүхээс та сонирхон тольдож түүнийг өөртөө нээгээрэй! #60thanniversarymongolia uk 🇲🇳 #oyunlagorshihui #podcast60 #uk #Mongolia #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK, Bataa Tserenbat, Чоймпог Даваадорж, Цогбадрах Эрдэнэбулган, G-Studiomn / Жи-СтудиМН, UuganaaChat
1990-ээд ноны сүүлээс Английн Манчестер хотноо Монголчууд суралцаж ажиллаж эхэлсэн агаад өдгөө жил бүр баяр наадмаа, урлагийн, олон нийтийн олон арга хэмжээг хамтдаа зохион байгуулдаг, нэг нэгэндээ тус нэмэртэй эвсэг хамт олон бүрдэж чаджээ. Манчестерийн Монголчуудын дунд зоог, рестораны бизнес эрхлэгчид цөөнгүй байдаг онцлогтой. Энэхүү дугаарт Манчестрийн Монголчуудын төлөөлөл болох холын зайн гүйгч, санхүүч Э.Цэрэннадмид, Мэрэгжлийн боксийн хөнгөн жингийн Британийн аварга асан Shinny Gym-н эзэн С.Шинэбаяр, Манчестер дахь олон нийтийн үйдл ажиллагануудыг байнга дэмжин ажилладаг, өдгөө MC Children's Books хөдөлгөөний Манчестер дахь ажиллагааг удирдан зохион байгуулж буй Ё.Алтанзул, Марк Глэнн нар, түргэн хоолны бизнес эрхэлдэг, Британи дахь Монголчуудын биллардын тэмцээний 7 удаагийн аварга Н.Золзаяа, Мэдээлэл Технологийн чиглэлээр Мастерийн зэрэг хамгаалж өдгөө booking.com компанид ахлах инженер, ахлах програм хөгжүүлэгч хийж буй Н.Мөнхбаяр, Манчестерийн Монголчуудын холбоог үүсгэн байгуулагчдын нэг, KOI Sushi & Oriental restaurant-ын эзэн А.Ганболд нар оролцож Манчестерт суурьшсан түүх, эрхэлж буй ажил үйлс Манчестерийн Монголчуудын хамтран зохион байгуулдаг ажил үйлсийнхээ талаар хууч хөөрлөө. Тухлан сонирхоно уу #60thanniversarymongolia uk 🇲🇳 #oyunlagorshihui #podcast60 #uk #Mongolia #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK, Bataa Tserenbat, Цогбадрах Эрдэнэбулган, G-Studiomn / Жи-СтудиМН, UuganaaChatTranscript
Кэмбрижийн Монголчуудын Холбооны төлөөлөлтэй хийсэн подкастын хавсралт болгон тус холбооны намрын уулзалтын үеэр хүрэлцэн ирсэн холбооны зарим үүсгэн байгуулагчид болон зочидтой хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тус холбооны үүсгэн байгуулагчдын нэг Кэмбрижийн их сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн докторант Ш.Туяа, арын албанд найдвартай багана болон ажилладаг, эдийн засагч, статистикч Ж.Батчимэг, Өвөрмонголын их сургуулийн докторант, Кэмбрижийн их сургуулийн Дотоод Ази, Монгол судлалын төвийн судлаач П.Доржраа, Японы шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэгийн судлаач, Кэмбрижийн их сургуулийн Дотоод Ази, Монгол судлалын төвийн зочин судлаач, доктор Хориүчи Каори, Япон улсын угсаатан судлалын музей, “СОКЭНДАЙ” их сургуулийн докторант, Кэмбрижийн их сургуулийн Дотоод Ази, Монгол судлалын төвийн зочин судлаач Б.Балжинням нартай хийсэн товч ярилцлагыг сонирхоно уу! #60thanniversarymongolia uk 🇲🇳 #oyunlagorshihui #podcast60 #uk #Mongolia #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK, Bataa Tserenbat, Чоймпог Даваадорж, Цогбадрах Эрдэнэбулган, G-Studiomn / Жи-СтудиМН, UuganaaChat
Оюунлаг Оршихуй подкаст 52 дaхь дугаарт Монголын байгаль орчны хамгааллын бодлого хөтөлбөрийг боловсруулах үйл хэрэгт зөвлөхөөр ажиллаж асан, Монголын харзлай шувууг сонирхон судалж буй эрдэмтэн, судлаач Др Андрью Лаури уригдан оролцлоо Тэрээр 1995 оноос 2008 оныг хүртэл Монголын төв, зүүн, баруун бүсүүдэд томилогдон нийт 7 жил Байгаль Орчины Яамнаас хэрэгжүүлсэн Монголын биологийн олон янз байдлыг хамгаалах стратеги хөтөлбөрийг боловсруулах, хөгжүүлэхэд зөвлөхөөр ажиллаж байсан үеийн дурсамж болон сүүлийн үед өөрийн сонирхолын дагуу шимтэн судалж буй Монголын харзлай шувуутай холбоотой судалгааны ажлынх нь талаар хууч хөөрлөө. Тухлан сонирхоно уу! #60thanniversarymongolia uk 🇲🇳 #oyunlagorshihui #podcast60 #uk #Mongolia #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK Bataa Tserenbat, Чоймпог Даваадорж, Цогбадрах Эрдэнэбулган G-Studiomn / Жи-СтудиМН UuganaaChat
2022 онд Кэмбрижийн их сургуулийн Дотоод Ази, Монгол судлалын төвийг түшиглэн Кэмбриж хотод амьдарч буй монголчууд, монгол хэлтнүүд, монгол судлаачдын хамтын ажиллагааг дэмжих, монгол хэл, соёлоо эрхэмлэн дээдлэх зорилгоор байгуулагдсан Кэмбрижийн Монголчуудын Холбооны төлөөлөлтэй тус холбооны үйл ажиллагаа, тэдний ажил, мэргэжлийн талаар ярилцлаа. Подкастын энэ дугаарт Кэмбрижийн их сургуулийн Дотоод Ази, Монгол судлалын төвийн ахлах судлаач, доктор.Намсараева Саяана, Кэмбрижийн их сургуулийн Химийн инженер, биотехнологийн тэнхимийн судлаач, доктор Түмэн-Өлзийн Ганбаатар, Япон хэл, соёл судлаач, Гоёл чимэглэлийн Дансран брэндийн Их британи дахь салбарын захирал , доктор Эдвардс Цэцэгдулам, Кэмбрижийн их сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн докторант Энх-амгалангийн Золжаргал, Кэмбрижийн их сургуулийн Тринити коллежийн оюутан Амарсанаагийн Ашид нарын Кэмбрижийн Монголчуудын Холбооны холбооны үүсгэн байгуулагчид оролцов. Тухлан сонирхоно уу! #60thanniversarymongolia uk 🇲🇳 #oyunlagorshihui #podcast60 #uk #Mongolia #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK, Bataa Tserenbat, Чоймбог Даваадорж, Цогбадрах Эрдэнэбулган, G-Studiomn / Жи-СтудиМН, UuganaaChat
Оюунлаг Оршихуй подкаст 50 дахь дугаарт Соёлын арга зүйч, ардын бүжгийн багш, бүжигчин, циркийн жүжигчин, Монголчуудын Холбооны УЗ-н гишүүн, МУСТА, БТСТА, Маналжавын Мөнхзоригт уригдан оролцлоо. Англид 20 настай Түмэн Эх чуулгийн бүжигчин Зоригоо 1999 онд ирж байсан бол удалгүй Циркийн Зоригоо улмаар Монголчуудын Холбооны Зоригоо болсон дуудагдах нэрийн дэс дараалал нь түүний урлагт, олон нийтэд хийж ирсэн ажил үйлс, үйл хэргийн мөрийг харуулна. Британид ирсэн эхэн үеийн Монголчуудын төлөөлөл тэрээр өнгөрсөн 20 жилд идэр залуугаас ид насны болтлоо өсөж төлөвшиж, авьяас чадвараараа улс орныхоо нэрийг гаргаж ажил үйлсээрээ олон нийтдээ хүндлэгдэж ирсэн билээ. Урлаг, спорт, олон нийтийн бүхий л ажилд манлайлан оролцдог түүнийг Британи дахь Монголчууд одоо андахгүй тул илүүг нурших илүүц. Та хэзээний танил Зоригоотойгоо энэ удаагийн дугаараар дахин нэг танилцаж тухлан сонирхоно уу. Жич: 10 жилийн тэртээ түүнийг Соёлын Тэргүүний ажилтан цол хүртэж ахуйд бичиж асан хөргийг эндээс уншиж танилцаарай https://tserenbat.blogspot.com/2013/1... . Түүнээс хойшхи 10 жилд Зоригоогийнх бүл нэмэж, ажил үйлс ахуй амьдрал амьдрал жигдэрсэн, олондоо хүндтэй, залуусдаа үлгэртэй ид насны сайхан айл өрх болжээ. #60thanniversarymongolia uk 🇲🇳 #oyunlagorshihui #podcast60 #uk #Mongolia #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK Bataa Tserenbat Цогбадрах Эрдэнэбулган G-Studiomn / Жи-СтудиМН Ganzo Ulaan UuganaaChat
Оюунлаг Оршихуй подкаст 49 дэхь дугаарт Лондонгийн Зүүн Эргийн Их Сургуульд -London South Bank University (1892 онд байгуулагдсан, улсын их сургууль) Менежментийн Ахлах Багш, MBA хөтөлбөрийн эрхлэгч, Бизнесийн сургуулийн гадаад харилцааг хариуцсан ажилтан Др Маналсүрэнгийн Саранзаяа уригдан оролцлоо. 2010-аад оны эхээр мэдлэг боловсролоо ахиулж эрдмийн зэрэг хүртэх зорилгоор эх орноосоо ирж байсан тэрээр Англи хэлийг шамдан суралцаж цаашлуулан менежментийн чиглэлээр Магистр, Докторын зэргүүдийг богино хугацаанд хамгаалсан манай 2 дахь үеийнхэний үлгэр жишээ төлөөллийн нэгэн билээ Тэрээр Эссэксийн Их Сургуульд 2017 онд ‘Соёлын болон институцын өөрчлөлтийн нөлөөн доорx Монголын орчин үеийн менежмент сэдвээр, менежментийн шинжлэх ухааны докторын зэргийг (PhD)хамгаалж, орчин үеийн Монголын болон социaлиcт байсан орнуудын менежментийн арга барил, хүний нөөц, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар (emotional intelligence-EQ), соёлын ялгаатай хүмүүсийг удирдах (cross-cultural management-CCM) болон соёлын ялгаатай хүмүүсийг ойлгож, хамтран ажиллах чадвар (cultural intelligence-CQ) зэрэг сэдвүүдээр эрдэм шинжилгээ, cудалгаа хийн олон улсын академик сэтгүүлүүдэд болон номонд хэвлүүлжээ. Эрдэм номын их үйл хэргийнхээ хажуугаар тэрээр Монгол Тодотгол ТББ-д Боловсролын Зөвлөхөөр сайн дураар ажиллаж, Британи дахь Монголчуудын дунд зохиогддог соёлоо сурталчлах олон нийтийн ажлуудад гэр бүлийн хамтаар идэвхи санаачилагатай оролцдог нэгэн юм. Түүний Британид анх ирсэн үеийн дурсамж, өнөөгийн ажил мэргэжил, судалгааны чиглэл, хийгээд олон нийтийн ажилд оролцож буй яваа талаар энэ удаагийн дугаараас Та тухлан сонирхоорой! #60thanniversarymongolia uk 🇲🇳 #oyunlagorshihui #podcast60 #uk #Mongolia #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK Bataa Tserenbat Цогбадрах Эрдэнэбулган G-Studiomn / Жи-СтудиМН Ganzo Ulaan UuganaaChat
Оюунлаг Оршихуй подкаст 48 дахь дугаарт ая зохиогч, хөгжимчин, хөөмийч, багш, хөгжмийн судлаач, аялгуут бясалгалын дасгалжуулагч Майкл Ормистон уригдан оролцов. 1988 онд Монгол хөөмийг анх сонсоод ховсдуулан татагдаж улмаар 1992 онд хөөмийг сурахаар Монголд тэр дундаа хөөмийн өлгий хэмээгддэг Ховд аймгийн Чандмань суманд хүрч нэрт хөөмийч Д.Цэрэндаваа гуайн гарын шавь болон хөөмийн анхан шатны ойлголт аргуудыг заалгаж байсан тэрээр өдгөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөөмий судлаач, Британийн их дээд сургуульд лекц яриа хийдэг мэргэшсэн нэгэн болжээ. . Тэрээр хөөмийн хүний сэтгэлд хүрэх, нөлөөлөх онцлог аялгууг тайлбарлан таниулахын зэрэгцээ өөрийн хамтрагч Кандида Валентино-ийн хамтаар аялгуут бясалгалын сургалтыг явуулж байна. Холобгдох мэдээллийг дараах цахим хуудаснаас нь авч болно. https://soundtransformations.co.uk Тэд байгаль амьтаны холбогдолтой баримтат кино, бүтээлүүдэд аялгуу оруулахад уригдахын зэрэгцээ өөрсдийн хичээл сургалтаараа Монгол хөөмий, Монгол соёл заншлыг бусдад сурталчлан таниулж явна. Майкл, Кандида нар Британи дахь Монголчуудын зохион байгуулдаг олон төрлийн үйл ажиллагаанд тэр тусмаа баяр наадамд ч хүрэлцэн ирж ая эгшгээ өргөж байсныг манайхан санах буй заа. Монголчуудын дотно анд, хөөмийч Майклтай хийсэн энэ удаагийн дугаарыг тухлан сонирхоно уу! #60thanniversarymongolia uk 🇲🇳 #oyunlagorshihui #podcast60 #uk #Mongolia #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK Bataa Tserenbat Цогбадрах Эрдэнэбулган G-Studiomn / Жи-СтудиМН Ganzo Ulaan UuganaaChat
Оюунлаг Оршихуй подкаст 47 дахь дугаарт Британийн Монголчуудын сүүлийн үеийн төлөөлөл 2023-24 оны Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрөөр Ноттинхамын Их Сургуульд Хавдар Судлал мэргэжлээр Шинжлэх ухааны магистрийн зэрэг хамгаалж буй ХСҮТ-н Хими эмчилгээний их эмч, Ц.Цолмонтуяа уригдан оролцов. Хавдар судлалын, оношилгоо эмчилгээний Монгол дахь өнөөгийн байдал хийгээд олон улсын түвшин ямар буй талаар, гадаадад суралцахаар ирэх үед учирдаг бэрхшээлүүд, түүнийг даван гарахад тухайн нутагт суугаа Монголчууд хэрхэн тусалж дэмжиж буй талаар Нотингхамын Монголчуудынхаа тусархаг хамтач байдлыг бахдан ярилаа Тухлан сонирхоно уу! #60thanniversarymongolia uk 🇲🇳 #oyunlagorshihui #podcast60 #uk #Mongolia #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK Bataa Tserenbat Цогбадрах Эрдэнэбулган G-Studiomn / Жи-СтудиМН Ganzo Ulaan UuganaaChat
Оюунлаг Оршихуй подкаст 46 дахь дугаарт Ноттинхам хотын захиргаанд орон нутгийн засаг захиргааны ажилтнуудын тэтгэвэрийн асуудлаар арга зүйн зөвлөлгөө өгдөг Зөвлөх Жамсрангийн Энхжаргал оролцож Британи дахь тэтгэвэрийн тогтолцоо, тэр дундаа орон нутгийн захиргааны албан хаагчдын хувьд эрх зүйн ямар орчинд тэтгэвэрийн сангаа хэрхэн бүрдүүлдэг болон бусад холбогдох ойлголтуудын талаар өөрийн мэдлэг, туршлагаасаа хуваалцлаа. 2004 онд Англид анх хөл тавьж асан тэрээр мэргэжлийн чиглэлээрээ уйгагүй ажилласаар өдгөө Британийн орон нутгийн төрийн албанд тэтгэвэрийн талаар арга зүйн зөвлөлгөө өгдөг ажлыг эрхлэж байна. Монголд маань тэтгэвэрийн бодлогын шинэчлэлт байнга яригдаж буй цаг үед Британи дахь энэ төрлийн хууль эрх зүй, тогтолцоог ойлгоход түүний оролцсон подкастын энэ дугаар бага ч атугаа санаа сэдэл өгөх буй заа хэмээн итгэнэ. Тухлан сонирхоно уу! #60thanniversarymongolia uk 🇲🇳 #oyunlagorshihui #podcast60 #uk #Mongolia #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK Bataa Tserenbat Цогбадрах Эрдэнэбулган G-Studiomn / Жи-СтудиМН Ganzo Ulaan UuganaaChat
Оюунлаг Оршихуй подкаст 45 дахь дугаарт Ноттинхам орчмын Монголчуудын төлөөлөл Ноттинхамын Монголчуудын Холбооны тэргүүн Нэргүй эгчгийн удирдлага дор Эрдэнэбатын гадаах зүлшгэн дээр Энхбаяр ахын манлайлал заавар дор Ихбаярын урлан бүтээсэн гэрийг барин цуглаж Элчин сайдын Яамны иргэдэд хүрсэн үйлчилгээг авах завшаант мөчид өргөнөөрөө оролцлоо. Тус хот орчимд 20 гаруй Монгол өрх сууршин амьдрах агаад халуун дотно эвсэг хамт олныг бүрдүүлж Монгол соёл уламжлал хэл заншилаа хадгалан үлдэх үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх, мөн бусдад сурталчлан таниулах үйл хэргийг санаачлан эхлүүлж уламжлал болгон зохион байгуулж ирж буй тухайгаа хуучиллаа. Мөн энэ хотын Монголчууд Лондон хотноо зохиогддог баяр наадам, цагаан сар болоод бусад олон нийтийн үйл хэрэгт ямагт идэвхи санаачлгатай манлайлан оролцож байдаг билээ Английн төв хойд хэсэгт байрлах Нотингхам хотноо төвлөрсөн ийм нэгэн цомхон эвсэгхэн хамт олон хэрхэн ажиллаж бүтээж буй тухай энэхүү дугаараас тухлан сонирхоорой! #60thanniversarymongolia uk 🇲🇳 #oyunlagorshihui #podcast60 #uk #Mongolia #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK Bataa Tserenbat Цогбадрах Эрдэнэбулган G-Studiomn / Жи-СтудиМН Ganzo Ulaan UuganaaChat
Оюунлаг Оршихуй подкаст 44 дэх дугаарт Монголын аймаг цаашлаад сум бүрийн сургууль, номын санд орон нутгийн хүүхдүүдийн Англи хэл эзэмшхэд нь туслах зорилгоор MC Children’s Books хөдөлгөөнийг санаачлагч Баяраагийн Эрдэнэчимэг, уг хөдөлгөөнийг дэмжигч нарын төлөөлөл Энхтөгсийн Мөнхчимэг, Чойжилсүрэнгийн.Оюунаа, БТА, Нацагийн Нармандах, Зана Поулдон, Дэндэвийн Ундармаа, Эрдэнэ-ийн Одонгэрэл нар оролцлоо. Санаачлагч Б.Эрдэнэчимэг хөдөлгөөнийг эхлүүлэх санаачилга хэрхэн төрсөн, дэмжигчид бий болж хөдөлгөөн өргөжин тэлсэн, одоо ямар явцтай байгаа талаар мэдээлэл өгсөн бол дэмжигч нарын хувьд өөр өөрсдийн дэмжих хүсэл шалтгаан, хийж гүйцэтгэж буй үйл хэргийнхээ талаарх бодол сэтгэгдэлүүдээ хуваалцлаа. Зөвхөн ном цуглуулаад илгээх бус тухайн номыг хэрхэн ашиглах заавар гаргаж, хүлээн авч буй багш нарт онлайн болон биечилсэн сургалт явуулах, тэр байтугай Англи улсад хэсэг бүлгээр нь айлчлуулах хүртэлхи арга хэмжээнүүдийг зохион байгуулж, уг хөдөлгөөн бүхэл бүтэн эргэх холбоотой цогц үйл ажиллагаа болсон ажээ. Мөн энэхүү хөдөлгөөн нь гадаадад суугаа Монголчуудын суурин төлөөлөл хэдий нь бий болж аливаа санаачилга үйлс нь гадаадын иргэд байгууллагын дэмжлэгийг авч чадах хэмжээнд хүрснийг нэгэнтээ нотлон харуулсан үйл хэрэг болж буй юм. Эх орон, ирээдүй хойч руугаа чиглэсэн энэхүү өргөн далайцтай хөдөлгөөнийг үнэлж Британи Монголын хооронд дипломат харилцаа тогтсоны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уг хөдөлгөөний санаачлагч Б.Эрдэнэчимэгийг “Алтангадас” одонгоор шагнажээ. Энэ удаагийн дугаарт оролцогчдын тоо цөөнгүй, ярих зүйлс арвин байснаас бараг 1 цаг үргэлжилсэн яриа болов. Тухлан сууж сонирхоно уу! #60thanniversarymongolia uk 🇲🇳 #oyunlagorshihui #podcast60 #uk #Mongolia #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK Bataa Tserenbat Цогбадрах Эрдэнэбулган G-Studiomn / Жи-СтудиМН Ganzo Ulaan UuganaaChat
Оюунлаг Оршихуй подкаст 43 дахь дугаарт Британи дахь Монголчуудын 2 дахь үеийн төлөөлөл, эдийн засагч санхүүч мэргэжилтэй, өдгөө валютийн зах зээлд арилжаа эрхэлж буй Батбаярын Аззаяа уригдан оролцлоо Тэрээр Англи улсад 11 настайдаа аав ээж дээрээ ирснээр Англи хэлийг анхлан сурч, ерөнхий болон дээд боловсролын системээр нь дамжин сурах, мэргэжил эзэмших үеийн дурсамж, өөрийгөө таньж нээхийн амт, цаг үеэ мэдэрч ажиллаж бүтээхийн төлөө хийж гүйцэтгэж буй ажил үйлсийнхээ талаар ярилцлаа. Санхүүгийн зах зээлд эрх зүйн чиглэлээр ажиллаж байгаад үл хөдлөхийн зах зээлд хүч үзэж байсан тэрээр өдгөө валютийн зах зээл дээр өөрийгөө сорьж өрөөлд энэ мэдлэг туршлагаа түгээхийг хичээн ажиллаж байна. Дараа үеийнхэний маань нэгэн төлөөлөл хэрхэн сурч боловсорч, юуг бодож төлөвлөж, яаж хийж бүтээж яваа талаар тухлан сонирхоно уу! #60thanniversarymongolia uk 🇲🇳 #oyunlagorshihui #podcast60 #uk #Mongolia #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK Bataa Tserenbat Цогбадрах Эрдэнэбулган G-Studiomn / Жи-СтудиМН Ganzo Ulaan UuganaaChat