Home
Categories
EXPLORE
True Crime
Comedy
Society & Culture
Business
Sports
Health & Fitness
Technology
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
Loading...
0:00 / 0:00
Podjoint Logo
US
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/Podcasts221/v4/a2/95/77/a29577a5-3f4b-b59d-88e2-67f728c8e692/mza_1963940148745840539.jpg/600x600bb.jpg
Sanhuu Ugnu Podcast
Sanhuu Ugnu
14 episodes
3 days ago
Санхүүгийн мэргэжилтнүүд тоо бодохгүй, толгойгоо ажиллуулахгүйгээр хэдэн хормыг зүгээр ярьж өнгөрүүлэх орон зай.
Show more...
Business
RSS
All content for Sanhuu Ugnu Podcast is the property of Sanhuu Ugnu and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
Санхүүгийн мэргэжилтнүүд тоо бодохгүй, толгойгоо ажиллуулахгүйгээр хэдэн хормыг зүгээр ярьж өнгөрүүлэх орон зай.
Show more...
Business
Episodes (14/14)
Sanhuu Ugnu Podcast
Амьдралаа урт хугацаагаар хар, яг марафон шиг | Sanhuu Ugnu Podcast

Гүйдэг Моги нэрээрээ олон хүмүүст танигдсан, мөн олон хүмүүсийн амьдралын чанарт өөрийн амьдралаа өөрчилсөн түүх, гэр бүлийнхээ амьдралын хэв маягаар нөлөөлж байгаа санхүүч Баатарболд ахтай ярилцсан маш гоё сонирхолтой, амьдралтай яриа болсон.


Онцолж бичье гэхээр подкастаа бүтнээр нь текст болгочих гээд байна. Тиймээс зүгээр л сонсоод үзээрэй. Enjoy 💫


PS: Хувийн санхүүдээ анхаардаг хэн бүхэн энэ дугаарыг сонсвол зохилтой.

Show more...
3 days ago
1 hour 20 minutes 4 seconds

Sanhuu Ugnu Podcast
Хандлага, сахилга бат, хүлээлтээс дав | Sanhuu Ugnu Podcast

Өөрийн карьерын хувьд томоос бага руу буюу 10000, 1000, 100 тэгээд 10 хүнтэй байгууллагад ажиллах гэсэн зарчмынхаа дагуу явсаар яг одоо М Секьюритис ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Мөнхжаргал, MJ найзыгаа энэ удаагийн подкастын дугаараар онцлох боломж бүрдлээ.

Зээл, хадгаламж зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнээр дамжуулан бүх салбарт хүрч нөлөөлж чаддаг салбар бол санхүү, банкны салбар байдаг. Мөн өдөр тутам өөрчлөгдөж буй мэдээлэлтэй байнгын updated байж чаддаг нь түүний хувьд энэ салбарт олон жил ажиллахад хүргэсэн.

Анх зээл авч хадгалж байсан зэргээр хувийн санхүүдээ баримталдаг сонирхолтой түүхээ хуваалцсан.

Show more...
3 weeks ago
1 hour 10 minutes 15 seconds

Sanhuu Ugnu Podcast
Ээжүүд ингэж бизнес хийдэг | Sanhuu Ugnu Podcast

Энэ удаагийн дугаартаа нэгэн гайхалтай ээж, Digital Accounting & Tax Advisory (DATA) Татварын Мэргэшсэн Зөвлөх (ТМЗ) үйлчилгээ үзүүлэгч компанийн хамтран үүсгэн байгуулагч, Партнер буюу гүйцэтгэх захирлаар ажилладаг Т.Тунгалагийн ажил, амьдралын түүхээс хуваалцаж байгаадаа баяртай байна. Түүний хувьд нягтлан бодох бүртгэл, ТМЗ-ийн ажилд энэ насаа зориулсан, гарааны бизнесээс эхлээд томоохон групп компаниуд, гадны хөрөнгө оруулалттай компаниуд гэх мэт маш олон салбарын татварын төлөвлөлт, эрсдэл, удирдлагыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн үүднээс зөвлөгч багийг бүрдүүлэн, амжилттай удирдаж яваа нэгэн юм.

Мөн түүнийг тодорхойлох нэг зүйл бол дөрвөн гайхалтай хүүхдийн ээж. Ээжийн үүднээс, нөгөө талаас нийгэмд үзүүлж буй нөлөөлөгчдийн төлөөлөл болж Гэр бүлийн радио 104.5-ийн Бидний дэргэдэх гайхамшиг тусгай нэвтрүүлэг - Аутизмийн хөтлөгчөөр ажилладаг.


Сонирхуулж хэлэхэд DATA ТМЗ ХХК-ийн ажилтнууд ихэвчлэн ээжүүд байдаг, тэд маш чөлөөтэй, халуун дулаан уур амьсгалд ажлаа хийж, ар гэрээ авч явдаг гэдгийг сонсоод гоё санагдсан.


За ингээд подкастаа хүлээн авна уу.

Show more...
1 month ago
1 hour 11 minutes 51 seconds

Sanhuu Ugnu Podcast
Тухтай бүсээсээ зоригтой гар | Sanhuu Ugnu Podcast

За подкастынхаа 3-р улирлыг санхүүчээс CEO хүртэлх замнал, алдаа, амжилт бүхнийг нь хуваалцахаар зорьж байна. Тэгээд энэ улирлыг эрч хүч нь дуусашгүй нэгэн гайхалтай бүсгүйн түүхээр эхэлж байна. Энэ дугаарын зочноор анхны Apprentice Mongolia-ийн шилдэг 10-ийн нэг, Ори Студиос ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д. Бат-Оюун, түүний гүйцэтгэх удирдлагад хүрсэн сэтгэлгээ, ажлын арга барил, бүтээлч салбарын нийгэмд үзүүлэх нөлөөлөл, мөн яг одоо та өөрийгөө дараагийн түвшинд ажиллах болсон гэж итгэж байвал, эсвэл нэг газраа гацсан мэт санагдаж байвал, бүр эсвэл танд танаас бусад хүн итгэл үзүүлээд эхэлбэл та зоригтойгоор өөрчлөлт хийгээд үз гэдгийг өөрийн карьерын түүхээрээ танд мэдрүүлсэн тийм амттай яриа болсон гэж найдаж байна. Enjoy 💫

Show more...
1 month ago
1 hour 31 minutes 5 seconds

Sanhuu Ugnu Podcast
Ажилдаа шунан дурлаж, hungry бай | Sanhuu Ugnu Podcast

Зуны урт амралтын дараа подкастынхаа 2-р улирлын хаалтын дугаарыг хүргэхэд бэлэн болоод байна. Энэ дугаарын зочноор And Solutions Pte Ltd-ийн Finance Business Partner Э.Аюушмаатай карьерын шилжилт, аливаа зүйлд хувь хүний харах өнцөг ямар чухал нөлөөтэй, ажилдаа хандаж буй хичээл зүтгэлээ хэрхэн харуулах, мөнгөнд хандах сэтгэлзүй, хүн авахаас илүү өгөхийг зорьвол нийгэм, хүрээлэлдээ ямар өөрчлөлт авчирч болох уу гээд маш олон төрлийн сэдвээр ярилцсан амттай, бас манай подкастын түүхэнд хамгийн урт бичсэн онцгой дугаар байлаа. 

Хувь хүний хандлага, төлөвшилд ажиллах орчин, удирдлагын арга барил, баг хамт олны сэтгэлгээ гэх зэрэг компанийн соёлыг бүрдүүлдэг олон жижиг зүйлсээр дамжуулан томоор нөлөөлж болдог жишээг өөрийн ажлын туршлагаараа хуваалцсан. 

За тэгээд шинэ тутам хөгжиж буй технологийн бизнесийн санхүү гэдэг ямар сонирхолтой, мөн тэрхүү хирээр ямар сорилттой байдаг талаар энэ подкастаас хүлээн авч, сонсоорой. 

Show more...
2 months ago
1 hour 58 minutes 47 seconds

Sanhuu Ugnu Podcast
Өөртөө цаг гаргах нь хамгийн том хөрөнгө оруулалт | Sanhuu Ugnu Podcast

Подкастын энэ season-ийн онцлог нь Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшин ажиллаж байгаа залуус оролцож байгаа гэдгийг дахин сануулмаар байна. Энэ удаагийн дугаарт бүтэн цагийн ажилтай шинэхэн ээжийн өнцгөөс ажил амьралын тэнцвэрээ хэрхэн зохицуулдаг, зайнаас ажиллахын онцлог, карьерын хувьд тогтвортой тууштай байснаар ямар өсөлт авчирдаг, мөн ажлын хажуугаар өөрийн дуртай зүйлдээ хэрхэн цаг зарцуулдаг, эрч хүчээ яаж цэнэглэдэг гээд Дрэйпэр Капитал Монголиа ХХК-ийн Бизнес хөгжлийн менежер Х. Түвшин (Түвшинка) өрнүүлсэн амттай яриаг та бүхэнд хүргэхдээ таатай байна. Түүний хүсэл сонирхолдоо хөтлөгдөн эхлүүлсэн positive.birth.mongolia сошиал сувгаар дамжуулж байгаа мэдээллийг хэрэгтэй нэгэнд түгээж өгөхийг сонсогч та нартаа уриалмаар байна.

Show more...
4 months ago
1 hour 15 minutes 56 seconds

Sanhuu Ugnu Podcast
CFA-гийн бодит хэрэгцээ байна | Sanhuu Ugnu Podcast

Өнөөдрийн дугаарт бид мэдлэг туршлагаа залуу үеийнхэнтэй хуваалцаж яваа санхүү, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн, CFA charterholder нэр хүндтэй цолын эзэн Б.Мөнхцогтой ярилцлаа. Бизнесийн талбараас санхүүгээ зохистой удирдахын ач холбогдлыг ойлгоод санхүүгээр суралцах гэж яваад хөрөнгө оруулалт руу хөтлөгдөн CFA charterholder болсон түүний сонирхолтой түүхийг хуваалцаж байна. Хувийн сахилга бат, мэргэжлийн ёс зүй ба хувь хүний хөгжлийг хэрхэн уялдуулах талаар илэн далангүй, хөнгөн хэрнээ гүн утгатай яриа өрнүүлсэн байгаа. Мэргэжлийн амт, амьдралын өнгө аяс, хувь хүний үнэ цэн ... гээд бүгдийг энэ дугаараас мэдрээрэй.

Show more...
5 months ago
1 hour 24 minutes 36 seconds

Sanhuu Ugnu Podcast
Дааж давшгүй санхүүгийн эрсдэлд орохгүй байх боломжтой | Sanhuu Ugnu Podcast

Подкастын энэ удаагийн дугаарын зочноор Премиум Корпорэйшн-ийн Ахлах Санхүүгийн Менежер Б.Эрмүүнбилэгт оролцсон. Маш олон зүйлийг хоббирч туршиж үздэг, хүсэл тэмүүлэл эрч хүчээр дүүрэн түүний хувьд ажлын хажуугаар хэрхэн цаг зав гарган энэ бүхнийг амжуулдаг талаар мэдэхийг хүсч байвал сонсогч та бүхэн подкасттай дуустал нь хамт байж, сэтгэгдлээ хуваалцаарай. 

Instagram account: Ermuunb

Show more...
5 months ago
1 hour 5 minutes 17 seconds

Sanhuu Ugnu Podcast
CFA Charterholder болзлыг 3 жилд | Sanhuu Ugnu Podcast

Подкастын маань 2-р улиралд санхүү өгөх хүсэлтэй санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байгаа санхүүгийн мэргэжилтнүүд оролцож байгааг сонсогч та бүхэн мэдсэн байхаа. Тэгэхээр Season 2-ийн хоёр дахь зочноор Голомт банкны хөрөнгө оруулалтын менежер Б. Лхагвадулам оролцож байна. Үндсэн ажлын хажуугаар Eagle tv-ийн “Шинжээчийн цаг” нэвтрүүлэгт зочин хөтлөгчөөр, мөн ТБСИ-д багшилж байгаа гээд чамгүй олон ажлыг амжуулж яваа залуу мэргэжилтэн юм. Хамгийн бахархмаар нь энэ оны 6-р сард CFA Charter holder цолоо хүлээн авахаар зэхэж байгаа, учир нь тэрээр 3 жилийн хугацааанд СFA гурван түвшний шалгалтын ард гарч, болзлоо хангачихсан байгаа юм. Сонсогч та бүхэн түүний энэ шаргуу амжилтын цаана нуугдаж буй сэтгэлзүй, харааны өнцөг юу байгааг мэдэхийг хүсвэл подкасттай дуустал нь хамт байж, сэтгэгдлээ хуваалцаарай. 

Show more...
6 months ago
1 hour 18 minutes 50 seconds

Sanhuu Ugnu Podcast
Санамсартай амьдарч санхүүгийн олон эх үүсвэртэй болъё | Sanhuu Ugnu Podcast

Манай подкастын дараагийн season эхэлж байна. Энэ Season-ийн онцлог нь Санхүү, хөрөнгө оруулалтын шинжээч, менежерүүд өөрсдийн хувийн санхүүдээ хэрхэн ханддаг, ажлын туршлагаараа олж эзэмшсэн ур чадвар нь амьдралд хэрхэн хэрэг болдог, үндсэн ажлаас гадуур өөртөө зарцуулдаг цаг, хобби, хөрөнгө оруулалт нь юу болох талаар сонирхолтой яриа өрнүүлэх болно. Ингээд энэ Season-ийг Ти Ди Би Капитал ХХК-ийн санхүүгийн менежер Б.Уранзаяа (Урка) -тай ярилцсан маш сонирхолтой, баялаг түүхээр эхэлж байгаадаа баяртай байна. Тэрээр бүтэн цагийн санхүүгийн менежерийн зэрэгцээ registered yoga teacher, book author, workbook creator, business owner гээд энэ маш олон ажлыг зэрэг авч явдаг.. Тэгвэл сонсогч та бүхэн түүний хэрхэн олон ажлыг амжуулдаг нууцыг мэдэхийг хүсвэл подкастаа дуустал нь сонсохыг зөвлөе. Уркагийн хамтран зохион бүтээсэн Selfcare-Anxiety Journal Workbook-ийг захиалж өөрийгөө танин мэдэх, өөртэйгөө хамт байхыг хүсвэл www.mindwellia.com вебсайтаар зочлоорой.

Show more...
6 months ago
1 hour 15 minutes 45 seconds

Sanhuu Ugnu Podcast
Уйдаад байвал MBA хийнгээ, CFA Level 1, 2 шалгалтыг давж болно | Sanhuu Ugnu Podcast

Санхүү өгнө подкастын ээлжит зочноор Юбикаб Холдинг ХХК-н Санхүү хариуцсан захирал Б. Дэлгэрмөрөн оролцож, өөрийн ажил амьдралдаа баримталдаг зарчим, ажлын туршлага, санхүүгээ хэрхэн зохицуулдаг талаарх ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. s01e04

Show more...
8 months ago
46 minutes 47 seconds

Sanhuu Ugnu Podcast
Хурдтай, мэдрэмжтэй байхад аяндаа санхүү цэцэглэнээ | Sanhuu Ugnu Podcast

Санхүү өгнө подкастын ээлжит зочноор Флора Центр ХХК-н Санхүү эрхэлсэн захирал Э. Сувд-Эрдэнэ оролцож, өөрийн ажил амьдралдаа баримталдаг зарчим, ажлын туршлага, санхүүгээ хэрхэн зохицуулдаг талаарх ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.s01e03

Show more...
8 months ago
1 hour 5 minutes 25 seconds

Sanhuu Ugnu Podcast
Тооныхоо ард гарчихвал лагерт гарнаа | Sanhuu Ugnu Podcast

Санхүү өгнө подкастын ээлжит зочноор Юнител группын Санхүү, Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Г. Батхүү оролцож, өөрийн ажил амьдралдаа баримталдаг зарчим, ажлын туршлага, санхүүгээ хэрхэн зохицуулдаг талаарх ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. s01e02

Show more...
9 months ago
1 hour 7 minutes 4 seconds

Sanhuu Ugnu Podcast
Бүх зүйлийн үндэс нь зүгээр сониуч байх | Sanhuu Ugnu Podcast

Санхүү өгнө подкастын анхны зочноор Монложистикс Холдинг ХК-н Санхүү хариуцсан захирал З. Шинэ-Од оролцож, өөрийн ажил амьдралдаа баримталдаг зарчим, ажлын туршлага, санхүүгээ хэрхэн зохицуулдаг талаарх ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.

Зочны Instagram: @shine_odoo


Show more...
9 months ago
50 minutes 7 seconds

Sanhuu Ugnu Podcast
Санхүүгийн мэргэжилтнүүд тоо бодохгүй, толгойгоо ажиллуулахгүйгээр хэдэн хормыг зүгээр ярьж өнгөрүүлэх орон зай.