Энэ удаагийн подкастын зочноор Франц-Монголын Засгийн Газрын хамтарсан тэтгэлгээр Парисын Кретейлийн их сургуульд Олон улсын эдийн засаг ба Тогтвортой хөгжлийн чиглэлээр магистрт суралцаж буй Х.Идэр оролцлоо. Тэрээр Францын их дээд сургуульд тэтгэлгээр суралцах боломж, "Мөрөөдөлд Хүрэх Зам" ТББ үүсгэн байгуулж нийгэмд чиглэсэн сайн дурын ажил хийж байсан болон түүний Австрали улсад бакалавраар суралцсан туршлага хийгээд хувь хүний хөгжлийн сэдвүүдийн хүрээнд маш сонирхолтой яриа өрнүүллээ. Тухлан сонсоно уу. Таалагдсан бол сувгийг маань subscribe хийж дараа дараагийн дугаарыг хүлээн аваарай. Мөн сошиал сувагтаа болон хэрэгтэй гэж үзсэн хэн нэгэнтэйгээ хуваалцан биднийг дэмжээрэй.
Тайландын Азийн Технологийн Институтад “Уур амьсгалын өөрчлөлт ба тогтвортой хөгжил”-ийн чиглэлээр докторын зэргээ суралцаж буй докторант, “Гайхамшгийг бүтээгчид” номын зохиолч, дэлхийн банкны зөвлөх хатагтай Б.Сарнай зочноор оролцлоо. Тэрээ Дэлхийн банкны тэтгэлэг хүртэж Японы Ёокохамгийн үндэсний их сургуульд магистрын зэргээ хамгаалсан, Hubert Humphrey хөтөлбөрөөр MIT-д суралцсан туршлага болон Тайландад докторын зэргээ суралцаж буй туршлагаа хуваалцлаа.
Маш сонирхолтой зочид оролцсон шинэ дугаар маань бэлэн боллоо. АНУ-ын Southern Illinois их сургуульд Нягтлан бодох бүртгэл, Аудитаар магистрын зэргээ хамт хамгаалсан эгч дүү Б.Оюу болон Б.Ану хоёрыг оролцуулж үнэтэй зөвлөгөө, туршлагыг яриулсан дугаараа хүргэж байна. Б.Оюу-гийн хувьд Америкийн засгийн газрын GlobalUGRAD хөтөлбөрт хамрагдсан, Fulbright-ын тэтгэлгээр АНУ-д магистрын зэргээ хамгаалсан мөн Английн Кембриджийн их сургуульд мэргэжлээ дээшлүүлсэн туршлагаа хуваалцсан юм. Харин дэлхийн 4 том аудитын фирмийн нэг болох “Ernst&Young”-н Лос Анжелес дахь салбарт аудитороор ажилладаг Б.Анугийн хувьд АНУ-д мэргэжлээрээ ажиллаж буй туршлага, нөү-хау-аа хуваалцсан юм. Та бүхэн subscribe хийж биднийг дэмжин, сонсгохыг хүссэн хүмүүстээ түгээж туслаарай.
Шинэ дугаарын маань зочноор Австри улсын Венийн их сургуулийн Олон улсын хөгжил судлалын магистрант М.Дэлгэрмаа оролцлоо. Австри улсад амьдрах, суралцах, тэтгэлэгт хамрагдах талаар өөрийн үнэтэй туршлагаа хуваалцлаа. Та бүхэнд хэрэгтэй мэдээлэл авч чадсан бол subscribe хийгээрэй. Баярлалаа.
Биднийг дагаарай.
Instagram: https://www.instagram.com/connect_edp...М.Дэлгэрмаа: F
B-https://www.facebook.com/okor.dgr
Youtube: https://www.youtube.com/c/UNGULUG
Instagram: https://www.instagram.com/okordelma/
Шинэ дугаарын маань зочноор MIT/Массачусетсийн технологийн их сургуулийн төгсөх курсийн оюутан, олон улсын физикийн олимпиадын хүрэл медальт Б.Амарболд оролцлоо. Энэ дугаараар Амараагийн SAT, TOEFL- ийн шалгалтуудад хэрхэн бэлдэж, MIT-д тэнцэж, тэтгэлэг хүртсэн туршлага болон MIT-н сонин сайхны талаар ярилцлаа. Та бүхэн сувгийг маань subscribe хийж, өөрсдийнхөө сошиал сувгуудаар шэйрлэж хэрэгтэй хүмүүст түгээж өгөөрэй. Маш их баярлалаа. Асуулт эсвэл санал, сэтгэгдэл байвал коммэнт хэсэгт хуваалцахыг хүсэж байна. :)
Б.Амарболдтой холбогдох цахим хаягууд: FB: Amarbold Byambajargal IG: Amarbeen Connected podcast: IG: Connect_ed podcast Jinjikafka
Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, New South Wales-ийн их сургуулийн магистр, Атмор ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Дүүрэнбилэг, Австралийн үндэсний их сургуулийн магистр, Монгол банкны ахлах эдийн засагч Б.Гэрэлмаа нар оролцлоо. Тэрээр *Австрали улсад тэтгэлгээр суралцахад хэрхэн төлөвлөж бэлдэх, *Эссе бичих, *Reintegration plan/ Буцаан байршуулах төлөвлөгөө бичих, *Ярилцлагад хэрхэн амжилттай бэлдэх зэрэг маш үнэтэй зөвлөгөө, туршлагаа хуваалцлаа. Та бүхэн subscribe хийхээ бүү мартаарай, Гадаадад тэтгэлгээр суралцах, ажиллах, карьер хөгжилтэй холбоотой асуулт байвал сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.
АНУ-д тэтгэлгээр бакалавр, магистрт суралцах, карьер хөжгил, хувийн санхүү, хөрөнгө оруулалт, хувь хүний хөгжлийн зөвлөгөөг хуваалцлаа. Танд нэгийг бодогдуулж, хоёрыг ухааруулсан, шинэ соргог мэдээлэл, зөвлөгөөг өгсөн гэдэгт итгэлтэй байна. Сувгийн маань Subscribe хийж дэмжээрэй. Бидэнтэй хамт байдагт баярлалаа.
8 дахь дугаарын зочноор Chimege systems-ийн Machine Learning-ийн инженер Ч.Билгүүн оролцож Швейцарт магистрын зэргээ хамгаалж Сингапур улсад ажилласан туршлага, Европоор аялсан адал явдлаа хуваалцлаа. Хэрэв та Швейцар улсад сурах, ажиллах, европоор аялах хүсэлтэй бол мөн хиймэл оюун ухаан тэр дундаа Machine Learning-г сонирхож байвал таны заавал сонсох ёстой дугаар болсон гэдгийг дуулгахад таатай байна. Сонирхсон асуултаа үлдээгээрэй. Биднийг сонсдогт баярлалаа.
#Connectedpodcast #Швейцартсуралцах #Machinelearning #Илгээе
Цинхуагийн их сургуулийн зочин судлаач, улс төр судлалын магистрант У.Билигтсайхан Япон, Хятад улсуудад тэтгэлгээр суралцсан мөн олон улсын улс төр судлалын оюутны холбооны нарийн бичгээр ажилласан туршлага, англи хэлийг академик түвшинд эзэмшсэн арга барил зэрэг үнэтэй зөвлөгөөгөө хуваалцлаа.