Home
Categories
EXPLORE
True Crime
Comedy
Business
Society & Culture
Health & Fitness
Sports
Technology
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
00:00 / 00:00
Podjoint Logo
US
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/Podcasts123/v4/6c/e3/d9/6ce3d9a2-855d-bbcb-8f4a-a15383803980/mza_11339837695666391642.jpg/600x600bb.jpg
Моши Моши / Moshi Moshi
Anaru
16 episodes
5 days ago
もしもし?📞 Тухайн зочны өөрийн гэсэн онцлог өнгө аясыг нь энэхүү подкастаараа дамжуулан гаргаж vaiiina!! Амьдралд их сонирхолтой хүмүүс олон таардаг шүү дээ, заримтай нь ахиж хэзээ уулзаж ярилцахаа мэдэхгүй тул ийнхүү баримтжуулбал хэн хэндээ дурсамжтай юм болов уу? Хожим сонсоход тухайн цаг үеийн "балчир" өөрийгөө сонсоход ямар санагдах бол? Энийг сонсож буй таныг юу юугүй бос зүтгэ гээд хүчлээд байхгүй, бас учир зүггүй назгайраад байхгүй. Олон хүнээс олон өнгийг олж хараарай гэж хүсье! じゃーね!👋
Show more...
Personal Journals
Society & Culture
RSS
All content for Моши Моши / Moshi Moshi is the property of Anaru and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
もしもし?📞 Тухайн зочны өөрийн гэсэн онцлог өнгө аясыг нь энэхүү подкастаараа дамжуулан гаргаж vaiiina!! Амьдралд их сонирхолтой хүмүүс олон таардаг шүү дээ, заримтай нь ахиж хэзээ уулзаж ярилцахаа мэдэхгүй тул ийнхүү баримтжуулбал хэн хэндээ дурсамжтай юм болов уу? Хожим сонсоход тухайн цаг үеийн "балчир" өөрийгөө сонсоход ямар санагдах бол? Энийг сонсож буй таныг юу юугүй бос зүтгэ гээд хүчлээд байхгүй, бас учир зүггүй назгайраад байхгүй. Олон хүнээс олон өнгийг олж хараарай гэж хүсье! じゃーね!👋
Show more...
Personal Journals
Society & Culture
Episodes (16/16)
Моши Моши / Moshi Moshi
S3E4: Hurgan "Horror"

Хэсэг нөхөд ажлаа сонирхолтой газар хийж үзье гээд лаптоп юутай ийтэй бүх юмаа аваад орой Тэрэлжийг зүглэн гарсан зун байдаг юм. Гадаа бороо зөөлөн орж бид монгол гэрт гэрлэн чимэглэл өлгөж, галаа түлж, лаа асаан "cozy" орчин бүрдүүлэн ажлаа хийж суугаад, хэсэг амрахдаа жаал айшгийн зүйлс ярьж далимаар нь подкастаа хиймээр санагдсан байдаг юм. Даариймаа, япон дахь болсон явдал, бөөгийн сүнс, онгодын сүнсэнд шоглуулсан нь, creepy оньсого, таавар, махчин ээжийн түүх, шинжлэх ухааны холбогдолтой бяцхан фактууд, өөд болсоны дараах хөдөөлүүлэлт, оршуулга, чандарлалт, 70 давхрын сүнсний түүх, дуудлагын жолооч дууддаг саико охин, хотод байдаг оршуулгын газар, сүсгээрээ төлбөрөө төлдөг сүм гээд зөндөө олон зүйл ярьсан дугаараа яг halloween-ы өдөр оруулах гээд л хүлээгээд байж. Дуусгая гээд дуусгаж өгдөггүй солиотой гаруудтай дугаар болсоон. 🌈 🦋 🦄 🍦 

Сүүлдээ баахан шашин яриад яг зөв ярьж чадсан эсэхээ мэдэхгүй л байна :)) Дунд нь орилсон хэсэг байгаа соррриии🙇🏻‍♀️🙇🏻‍♀️

Бидэн 4 аймшгийн сэдвийг инээдтэй ярин хөхрөлдсөн дугаарыг хүлээн авна уу. 👻

Анар: @arderegarnet

Нямдэлгэр: @nima_desu

Отгон-Үжин: @otgonujin

Сүхбат: @s.j.bat


Show more...
3 years ago
1 hour 50 minutes 13 seconds

Моши Моши / Moshi Moshi
S3E3: Her Story

МУИС-д байдаг хос хөтөлбөрийн боломж, философи болон сэтгэл зүйн талаас нь зарим ойлголтууд, Феминизм, Хөдөлмөрийн шинэчилсэн хууль, Нойр, Стресс, хотын түгжрэл, машин, унадаг дугуй, амьдралын хэв маяг, карьер, өөрийгөө хайрлах, нууц, үерхэл, холын зайн харилцаа гээд бүр зөндөө олон сэдэврүү хальж орсон дугаар болжээ. "Стресстсэн үедээ биедээ юу ч оруулахгүй байх" алтан дүрэмнээс нь суралцаад хэрэгжүүлчих гээд л үзээд байгаа...Бас зочны маань өөрөө түрүүлж алхам хийж хэрхэн холын зайн харилцааг эхлүүлсэн маааааааш сонирхолтой хайрын түүхийг нь сонссоон ккк🥰Харилцаагаа аварч үлдэх зүйлс...🥹 Анарын аймар хурдан ярьдгийг сүмимасээннн🙇🏻‍♀️ Найздаа ирээдүйн зорьсон сургуульдаа хүссэн мэргэжлээрээ мастертаа сурах ерөөлийг нь дэвшүүлье ээ!

Анар: @arderegarnet

Тэргэл: @tergel_0430

Доржпүрэв: /хаагаад нээгээд байдаг юм аа xD/

Энэ сувгаар Доогийгийн хийдэг бичлэгүүдийг үзээрэй! :> https://www.youtube.com/channel/UCBFuS8UN3CFpWhc6mJo9Iww

Show more...
3 years ago
1 hour 15 minutes 31 seconds

Моши Моши / Moshi Moshi
S3E2: 16 Personalities "N" Gang

Бүр хавар цэргийн баяраар бичсэн дугаараа оруулж байна. Энэ дугаарын зочин Мөөгийдөө төрсөн өдрийн мэнд дэвшүүлэн архивнаасаа гаргаж вааайййна!! 🥳🫶🏻16 personalities MBTI-н талаар түлхүү ярилцсан ба бид 4 "N" gang!! Үсэгнүүдийн тайлбар, тэдгээр олны танил эрхмүүд хэн байдаг мөн ер нь personality-с хамаараад ямар үед ямар хариу үйлдэл үзүүлдэг үү гээд л ярьж өгсөн байналээ...🤯

Аа нээрээ, наношинжлэх ухааны 2 инженер орсон анхны дугаар боллоо.✨

Мэргэжлээ бас сонгоход бидний энэ MBTI хамаатай байна уу, бас бид яг үнэндээ дотроо юу хүсдэг юм бол? Өөрөө чалөөт цагаараа юу хийх дуртай, хүсдэг вэ? Бидний хийдэг ажил, мэргэжилтэй хэрхэн хамааралтай байх… Мэргэжлийн хүмүүс биш ч гэлээ, бид өөрсдийн сонирхож уншиж байсан, туршлага дээрээ үндэслэн ярьсан байгаа шөөөө...

Нокигийн чимээгүй шивнэж ярих чимээ, Анар Тэргэл хоёрын чанга инээд, Мөөгийгийн чимээгүй алга болж уусах нь яг өөрсдийнх нь personality! xD

Манай Тэргэл хүн болгонтой адилхан ч юм шиг үгүй ч юм шиг, яг аль төрөл гэж ангилалд бид оруулж чадсангүй.🤷🏻‍♀️

Мөөгий хүмүүсрүү ямар нууц бичлэг явуулдаг нь баригдлаа!!🤦🏻‍♀️

www.16personalities.com сайтруу ороод тестээ бөглөөд үзээрэй.

Анар: @arderegarnet

Тэргэл: @tergel_0430

Мөнх-Эрдэнэ: @moogysa

Номин-Эрдэнэ: @noki1114

Show more...
3 years ago
1 hour 20 minutes 32 seconds

Моши Моши / Moshi Moshi
Episode 09: Precious / Нандин

Season 1: TOYOHASHI CHAPTER маань энэ хүрээд дууслаа. 😌

Анхлан зөвхөн битүүхэн хүсэл байсан зүйл эхний улирлын дугааруудаа бичээд дуусгаж буйд итгэхээргүй юм.

Энэ удаагийн дугаарт зочидгүйгээр бид 2 өмнөх дурсамжуудаа ярилцан дунд нь ямар ч cut хийгээгүй онцлогтой ju, гунигийн нулимстай ч дараагийн учралдаа догдолсон олон олон сэтгэл хөөрөл бүхий нандин дугаарыг минь хүлээн авна уу!🙆🏻‍♀️🥰

Энэ бүхнийг биелүүлэхэд үргэлж дэргэд минь дэмжиж хамтран хөтөлж бүхий л artwork-ийг хариуцдаг байсан Нандиа охиндоо чин сэтгэлээсээ талархууштай бүр хайртай! Дахин цуг хөтлөн үргэлжлүүлэх нэгэн улирлыг тэсэн ядан хүлээж vaiiiina !!❤️

Анар: @anaru_desu

Нандин-Эрдэнэ: @preciouserdene

Show more...
3 years ago
1 hour 9 minutes 19 seconds

Моши Моши / Moshi Moshi
S3E1: Guest Host Tergel

Ээе, Анараа охин буцаж подкастаа хийхээр болсондоо тун баяртай байна. 

Chapter 2-н зочин хөтлөгч Батцэцэг /Hana/-ийн хувьд ажил, хичээл, диплом гээд одоо их завгүй болсон байгаа тул дараагийн нэгэн бүлгийг  насан багийн найз Тэргэлтэйгээ ийнхүү эхлүүлж буйгаа дуулгахад таатай байна. Ажлынхаа хажуугаар дуртай юмаа хийгээд явюу л гэж... Энэ бүлгээр хүмүүсийн тухай гэхээс илүүтэй бид өөрсдийнхөө доторлуу өнгийхөөр олон сэдвийг сонгож оролцох хүмүүсээ хайж байна ккк. Харин энэ дугаарт илүү Тэргэлийг танилцуулж бас бус өөрсдийнхөө тухай, хэсэг хугацаанд юу болсон зэрэг зүйлсээ яриад авлаа. 

Ингээд энэ бүлгийг дуустал цугтаа байгаарай гэж хүсье! Sending love from UB♡

Instagram accounts:

Анар: @anaru_desu

Тэргэл: @tergel_0430

Show more...
3 years ago
55 minutes 6 seconds

Моши Моши / Moshi Moshi
S2E2: Student Actress Jila
Шинэ улирлын анхны зочиноор Солонгос улсын Gachon University- д жүжигчин мэргэжлээр суралцаж буй авьяаслаг царайлаг охин оролцлоо. 💜🤩Мөн youtube дээр Jila's TV гэсэн сувгаар олон сонирхолтой бичлэг хийдэг байгаа. Бүгд ороод subscribe !!!✨ Instagram accounts: Анар: @anaru_desu Батцэцэг: @hanaskawn Даваажаргал: @iamjilaa
Show more...
4 years ago
1 hour 16 minutes 43 seconds

Моши Моши / Moshi Moshi
S2E1: Guest Host Hana

MOSHI MOSHI BACK !!! 

Season 2 маань шинэхэн зочин хөтлөгч Батцэцэг охины хамтаар улсын маань нийслэл Улаанбаатар хотоос хөл хорионы үеэр хүрэхэд бэлэн боллоо. Цаг үеээсээ шалтгаалаад хэсэгтээ онлайн байдлаар явагдах учраас бага зэргийн жижиг сажиг техникийн асуудлууд гарсан тул уушшшшлааарай🙏🏻 🙏🏻Ер нь жоохон саадтай эхэлчихлээ. Гэхдээ зүгээр биз дээ ghguyu... 3 сар ярьсаны дараагаар ийнхүү эхлэхээр зориг шулуудав, ккк. Олон гоё сонирхолтой бидний мэддэг мэдэдгүй хүмүүс орно гэдэгт итгэлтэй байна. Урлаг уран сайхан мандтугай! ❤🤩

Instagram accounts:

Анар: @anaru_desu

Батцэцэг: @hanaskawn

Show more...
4 years ago
34 minutes 19 seconds

Моши Моши / Moshi Moshi
Episode 08: Vegan / Веган

Sup! Дугаараа 3 сарын өмнө биччихээд хадгалаад хайрлаад л байлаа. Энэ дугаар тэр чигтээ байгаль, амьтдыг хайрлах!💚

Аа тэгээд бас тэмдэглэл хөтлөх, фейсбүүк дээрх өмнөх нэрнүүд, дандаа гоё эрүүл амттай хоолны зураг хийж бидний нүдийг баясгадаг Хулангийн веган болсон түүх, Zero Waste lifestyle, 2 зочдын өмнөх жилийнх нь аяллын түүхүүд, санал болгох зарим кино гээд олон зүйлсийн талаар ярилцлаа. 😻 meow~

Төгсгөлийн дууг та 3-таа зориулав. https://www.youtube.com/watch?v=LOPCPUq9f_g

Хичээл ном, ажил амьдрал цэгцрээд тэгж байтал бүх юм болно доо! kkk

Эртний фейсбүүкийн найзтайгаа арлын Япон улсад таарна гэж хэд мэдлээ аая!🥰

Одкогийн баито хийдэг газар нь Shampoo юм уу? Champon юм уу? 🤪🍲

Хулангийн хааяа хийчихдэг муу үйлдлийг подкастнаас сонсоорой, chshsh!🤫

Хулангийн маань хөтлөн явуулдаг Hulan’s blog-г уншиж сонирхоорой! 🙆🏻‍♀️

https://hulanvg.wordpress.com

Instagram accounts:

Анар: @anaru_desu

Нандин-Эрдэнэ: @preciouserdene

Хулан: @hulanvg

Энх-Од: @enkhod_

Show more...
5 years ago
1 hour 55 minutes 45 seconds

Моши Моши / Moshi Moshi
Халтуурны Дугаар.

Гуниглахаараа оруулна гэж хадгалж байлаа, оруулах цаг нь бололтой. 😌

It's ok to be sad. 

Show more...
5 years ago
13 minutes 56 seconds

Моши Моши / Moshi Moshi
Episode 06: Crush / Краш

Бид 4 бүр хэтэрхий их инээлдээд тэрэндээ халууцаад сүүлдээ  air con асаагаад сүүлийн хэсэг чимээтэй болоод жаааахан назгайрчихлаа... 

🙇🏻‍♀️🙇🏻‍♀️Сүмимасэээээнн

Хоёулаа Монголд их сургуулиа төгсөөд хамтдаа гадаадад суралцаж буй анхны хосын дугаар орлоо.  Тэдний хэрхэн мастерийн зэргээр суралцаж буй, шинжлэх ухааны сонирхлынхоо хүрээнд эрхэлдэг "Гэрэл" вэбсайт болон хуудас, сонирхдог кино гээд мөн сонгуулийн талаар бяцхан яриа өрнүүллээ. Болох болохгүй юм холиод л ярьчих шиг... shshsh!🤫 

☎️Урилгыг хүлээн авч гэртээ урин хоолоор дайлсан та 2-тоо баярлалаа💌

Сониуч хүн бүрт:

https://www.gerelty.today

https://www.facebook.com/gerelty.today/

Өдөр бүр хийж буй сонголтоо зөв хийцгээе! 🧡

Бидний дурдсан кино: Theory of everything, Rick and Morty, Beautiful Mind, Split, Collateral Beauty, About Time, The Notebook

https://www.youtube.com/watch?v=gqpif6cRIqw

Бүгд тэгээс эхэлдэг!

Instagram accounts:

Анар: @anaru_desu

Нандин-Эрдэнэ: @preciouserdene

Ханддорж: @m.khanddorj

Номин-Эрдэнэ: @noki1114

Show more...
5 years ago
1 hour 13 minutes 13 seconds

Моши Моши / Moshi Moshi
Episode 05: Bento / Бэнто

Подкастны маань  анхны гэж онцолж болохоор олон зүйлсийг агуулсан нэгэн special дугаарыг хүргэхэд бэлэн боллоо!🙆🏻‍♀️

Нийгмийн ухаанаар суралцаж ажилладаг охидууд болоод ч тэр үү эдитлээд байх шаардлагагүй зөв цэгцтэй ярих юм билээ... Суралцах юм үнэхээр их, бас ярилцаад суухад ширтээд л баймаар хөөрхөн охидууд байсан гэж яана!🥰 Тэдний хичээл, сургууль, хамтын Япон дох амьдрал, Black Pink тоглолт үзсэн түүх, Японы гэрийн эзэгтэй ер нь тэгээд нийгмийн амьдрал гээд л олон сайхан сэдвээр ярилцлаа. Миний хувьд анх удаа уулзаж ярилцаж байгаа гэдгээ ч нэг мэдэхэд мартчихсан сууж байлаа. 4 охин нийлээд ярьсан болоод ч тэр үү, инээд цалгилж чанга чанга хөхөрсөн сайхан дугаар боллоо☎️Урилгыг хүлээн авч оролцсон та 2-тоо баярлалаа💌

Instagram accounts:

Анар: @anaru_desu

Нандин-Эрдэнэ: @preciouserdene

Энхнаран: @enxnaran

Энхдөлгөөн: @enndulguun

Show more...
5 years ago
1 hour 22 minutes 32 seconds

Моши Моши / Moshi Moshi
Episode 04: Farm / Ферм

Шувуудын жиргээ, мотоциклийн чимээтэйгээр цэцэрлэгт хүрээлэнд суугаад бидэн 4 нэгэн сайхан дугаар хийлээ! 🌿

10 жил нөхөрлөсөн тал талын авьяас сонирхол чадвартай 2 залуугийн яриаг сонсоод карантины үеэр ажил хичээлээсээ болоод бага зэрэг стрессдсэн бол сэргэнэ гэдэгт итгэлтэй байна. Дугаараа бичиж дууссаны дараа цаанаа л нэг мишээл тодроод сайхан болчихсон байсан. Ер нь өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж өчигдрийн өөртэйгөө өнөөдрийн өөрийгөө харьцуулж өөдөлж байвал чи сайн байгаа гэсэн үг. Өөрсдийнхөө best version-д хүрэхийн төлөө! 💚

Instagram accounts:

Анар: @anaru_desu

Нандин-Эрдэнэ: @preciouserdene

Билэгүүтээ: @bilgute

Тамир: @tamirzolbayar

Show more...
5 years ago
1 hour 55 seconds

Моши Моши / Moshi Moshi
Episode 03: Relationship / Ирэлэшиншипү

Шинэ дугаар орохгүй байгааг асууж сануулж сураглаж лавлаж байсан хүмүүс бол хайр juu! 😻

Өөрсдийн судалгаа, цагийн ажил, хүмүүс хоорондын харилцаа, холын зайн үерхэл, ганцаардал гээд олон сэдвээр буу халчихлаа. Ярьж байхад олон дурсамж түүхүүд бодогдоод л байлаа... Бүгд зөвхөн өөрсдийн бодол, мэдрэмж, туршлага дээр үндэслэж ярьсан болохоор авах гээхийн ухаанаар хандаарай гэж хүсье...🙇🏻‍♀️ Бид 4-ийн дугаар хэтэрхий fun байгаад маазарсаар байгаар таарах юм болов уу гэж бодож байлаа. Харин ямархуу дугаар болсоныг сонсоод мэдээрэй!

Instagram accounts:

Анар: @anaru_desu

Нандин-Эрдэнэ: @preciouserdene

Ширнэн: @dalkhjav

xxx 💛

Show more...
5 years ago
1 hour 35 minutes 43 seconds

Моши Моши / Moshi Moshi
Episode 02: Philo? / Фило?

Мийм үү? Мэмэ юү? ... Гийф үү? Жийф үү? 🤪🤪

Эээе за энэ дугаарын 2 зочид маань өөрсдийн гэсэн стил имиджтэй хоёр сайхан залуу орлоо. Өөрсдийн хичээл ном болоод сонирхож уншдаг ном, уран зохиол, яруу найраг, философи гээд олон зүйлсийн талаар ярилцлаа. Софийн ертөнц номыг уншсан төдий бага сага мэддэг надад энэ 3-тайгаа ярилцаад суухад тун таатай байлаа. Бас дараах зүйлсийг цааш хайж уншихыг хүсвэл хэрэгтэй болов уу гээд доор бичлээ.

Анар-ын дурдсан: Myth of sisyphus, eternal recurrence nietzsche, Charles Bukowski- Bluebird, Pablo Neruda- Tonight I can write, www.hellopoetry.com

Билл-ийн дурдсан: Amor fati, stoicism, Hiroyuki Imaishi- Tengen Toppa Gurren lagann, youtube channels: wisecrack, the school of life.

TEDx Toyohashi, Bill:

https://www.youtube.com/watch?v=b7e62cYNLKQ&fbclid=IwAR00zxraOYAJTsc4DhoQrYFIAWjJPqOk1uvs8_RTs52GrDwZVGcSxqQgDGQ&app=desktop

Instagram accounts:

Анар: @anaru_desu

Нандин-Эрдэнэ: @preciouserdene

Анар-Эрдэнэ: @anrdne

Билгүүндэмбэрэл: @billsainbileg

Show more...
5 years ago
1 hour 37 minutes 6 seconds

Моши Моши / Moshi Moshi
Episode 01: Japanglish / Жапанглиш

Конничива!!~🙆🏻‍♀️

Бид 2 нь эхний ноорог подкастаа оруулсанаас 9 цагийн дотор 105 хүн сонссонд нь бүр үнэхээр их баяртай байна аа... Вүүүхүүүү!!!🥳🥳

Энэ дугаараар бид өөрсдийнхөө хэрхэн Япон хэл болоод Япон улстай холбогдсон түүхүүдээ хуваалцлаа. Хамгийн сонирхолтой нь Шинэ Монгол Ахлах сургуулийн 3 үе дараалласан төгсөгч нар болох Даарий, Бадууш, Нандиа нар болон "ориг" хөтлөгч Анар миний бие хуран цугларчээ.  Хэрэв асуумаар зүйлс гарвал бидэнлүү чөлөөтэй бичиж болно juuuuuu!✌🏻We inda Kaikan, toyo gang gang🤙🏻🤣🤣

Instagram accounts:

Анар: @anaru_desu

Нандиа: @preciouserdene

Бадууш: @tsogt_baduush

Даарий: @daariika

Show more...
5 years ago
1 hour 4 minutes 44 seconds

Моши Моши / Moshi Moshi
Episode 00: Noorog / Ноорог

Зээээ, энэхүү подкастыг миний бие Анар цааш цаашдаа хийж явах болно оо. Амьдрах хугацаанд минь таарч буй сонирхолтой хүмүүсийн тухайн цаг үе дэх үзэл бодол, сонирхлыг нь яриа хэлбэрээр ийнхүү хадгалах нь бага наснаасаа тэмдэглэл хөтлөх дуртай байсан охинд тун таатай санагдаж байгаад учир орших юм. 

Удаан хугацаанд бодол төдий байсан зүйлээ карантиныг далимдуулан бодит болгож буйдаа туйлын баяртай байна. Эхний дугаар учраас алдаа дутагдал зөндөө байгаа байх. Сүмимасээээээнн..🙇🏻‍♀️🙇🏻‍♀️

Нандиагийн маань хувьд Япон улс, Тоёохашид байх хугацааны минь байнгын зочин хөтлөгч байх болно.

Энд суралцаж буй оюутнуудаас зочин болгон дараа дараагийн дугаартаа оруулах болно. 

Stay tuned...

Instagram accounts:

Анар: @anaru_desu 

Нандиа: @preciouserdene


Show more...
5 years ago
32 minutes 20 seconds

Моши Моши / Moshi Moshi
もしもし?📞 Тухайн зочны өөрийн гэсэн онцлог өнгө аясыг нь энэхүү подкастаараа дамжуулан гаргаж vaiiina!! Амьдралд их сонирхолтой хүмүүс олон таардаг шүү дээ, заримтай нь ахиж хэзээ уулзаж ярилцахаа мэдэхгүй тул ийнхүү баримтжуулбал хэн хэндээ дурсамжтай юм болов уу? Хожим сонсоход тухайн цаг үеийн "балчир" өөрийгөө сонсоход ямар санагдах бол? Энийг сонсож буй таныг юу юугүй бос зүтгэ гээд хүчлээд байхгүй, бас учир зүггүй назгайраад байхгүй. Олон хүнээс олон өнгийг олж хараарай гэж хүсье! じゃーね!👋