НҮБ-ын “Ардчиллыг дэмжих сан”-гийн санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сан “Ардчиллын төлөөх шинэ үе” төслийг дөрвөн төрийн бус байгууллагатай хамтран 2020 оноос эхлэн Улаанбаатар хотын Баянгол, Чингэлтэй дүүрэг, Ховд аймагт хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь хүүхэд, залуучуудын оролцоо, сонгуулийн мэдээлэлтэй оролцоог хангах замаар тэдний дунд ардчиллын үнэт зүйлс, сонгуулийн үйл явцад залуусын мэдлэгтэй оролцоог дэмжих зорилготой юм. Төслийн хүрээнд “Өсвөр үеийнхний дуу хоолой” бүлэг Ховд аймагт 3, Улаанбаатар хотод 7 клуб буюу нийт 250 хүүхэд, залуустай 10 клубыг хариуцан ажиллаж байгаа бөгөөд Өсвөр үеийнхэнд зориулан залуу сонгогчийн боловсрол, ардчиллын боловсрол олгох зорилгоор 7 хоног бүрийн бямба гарагт подкаст бэлтгэн хүргэж байна.
RSS
All content for Young Voices Mongolia is the property of Young Voices NGO and is served directly from their servers
with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.