
#5 "You win in the locker room first: 7 C's to build a Winning team in Business, Sports, and life" by Jon Gordon & Mike Smith, 2015 /Амжилт хувцас солих өрөөнөөс эхэлнэ/
Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн дасгалжуулагч Майк Смит 2008 онд Атланта Фалконс багт дасгалжуулагчаар ирснээр маш олон жил сураггүй байсан баг гэнэт цойлон гарч ирдэг. Тэрээр "Energy Bus" номын зохиолч Жон Гордонтой хамтран агуу багийг бүтээх 7 зарчмыг гаргаж ирсэн бөгөөд энэ 7 зарчмыг өдөр тутамдаа хэрэгжүүлснээр агуу багийг бүтээж чаджээ. 7 зарчимд Culture-Соёл, Contagious-Нөлөөлөл, Consistent-Хувиршгүй /Тууштай байдал, Communicate-Харилцаа, Connect-Холбоо, Commitment-Бие сэтгэлээ зориулах, Care-Санаа тавих орно. Дэлгэрэнгүйг подкастаас сонсоно уу.