
Эцэг эхчүүд бид нар хүүхдээ хүмүүжүүлэхдээ нийтлэг алдаанууд гаргадаг. Хүүхдээ буруу хүмүүжүүлснээр ирээдүйд сэтгэлийн хатгүй, аймхай, шийдвэр гаргах чадваргүй, бусдаас дандаа бурууг хайдаг, бусдыг ойлгодоггүй, бэрхшээл болгоны өмнө бууж өгдөг хүүхдийг бэлтгэдэг байх нь. Нийтлэг ямар алдаанууд гаргадаг вэ, тэдгээрийг хэрхэн таньж мэдэх вэ, тэрхүү алдаануудаа хэрхэн засах вэ гэдэг талаар энэхүү ном маань өгүүлнэ. Энэ удаад 7-9-р бүлгийг танилцуулъя. Сэтгэлийн хаттай эцэг эхчүүд:
7. Тэд хүүхдэдээ хариуцлагаас зугатахыг зөвшөөрдөггүй.
8. Тэд хүүхдээ өвдөхөөс нь хаацайлж хамгаалдаггүй.
9. Тэд хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг удирдаж чадах юм шиг аягладаггүй.