
Ном унших нь зүгээр нэг хичээлдээ сайн болох, мэдлэгтэй болох гэхээсээ илүүтэйгээр өөрийгөө удирдах, сэтгэл хөдлөлөө удирдах, анхаарлаа төвлөрүүлэх, зорилго, мөрөөдөлдөө хүрэхэд нь туслах гэх мэт маш олон ѳгѳѳжтэй сайн талуудыг хүүхдэд суулгаж ѳгдѳг. Энэхүү ном нь дөнгөж төрсөн балчираас эхлээд өсвөр насны хүүхдүүдийг хэрхэн чиглүүлж ном унших дуртай болгох вэ гэдэг талаар өгүүлсэн. Хүчилж ном уншуулж сургахаасаа илүүтэйгээр номонд дуртай хүнийг хэрхэн бий болгох вэ гэсэн ерөнхий агуулгатай.