
Сургуулийн анги танхимд охидын үзлэг хийдэг гэвэл та итгэх үү? Тэгвэл одоо ч охидын үзлэг хийдэг ингэхдээ тэднээс, эцэг эхээс нь хүртэл зөвшөөрөл авдаггүй сургуулиуд байсаар байна. Эрсдэлээс хамгаалах мэдээлэл өгөх бэлгийн цогц боловсролын чанарыг сайжруулахад анхаарахын оронд асуудал үүссэн хойно нь охидын үзлэг хийж илрүүлэх нь өрөөсгөл бөгөөд охидын эрхийг зөрчиж байгаа үйлдэл юм.