
9 настай даунтай хүүхдийг ангийнхан нь өмдийг нь тайлж шоолж, гадуурхсан харамсалтай явдал болжээ. Даунтай хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд энэ мэт хүүхдийг нь гадуурхах явдал олон тохиолддог байна. Тэр бүү хэл хүүхэд нь даунтай гэдгийг эмч нь сайн тайлбарлаж өгөөгүйгээс болж давуунаасаа харшилсан юм байна гэж анх бодож байсан тухайгаа подкастын зочин С.Дөлгөөн маань ярилаа. Мөн даунтай хүүхэд нэг бол хожуу төрөлт нэг бол удамтай холбоотой байдаг гэж эмчийн хэлсэн ганцхан өгүүлбэрээс болж даунтай хүүхэд төрүүлсэн буруутан мэтээр ээжийг нь үзэж, нөхрүүд нь хаяад явсан олон жишээ байна. Тиймээс энэ удаагийн дугаараа ДАУНтай ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД зориуллаа.