
23 настай Б.Халиун Улаанбаатараас Булган аймгийн Хялганат тосгон руу нүүж, ЕБС-д сэтгэл зүйчээр ажиллаж байна. Тэрээр 2021 оны 9-р сараас Хялганат тосгоны сургуульд сэтгэл зүйчээр ажиллаж эхэлсэн. Зөвхөн Улаанбаатарт гэлтгүй орон нутагт хүртэл сэтгэл зүйчийн хэрэгцээ маааш их байна гэсэн шүү. Б.Халиун маань өнгөрсөн оны 10-12 сарын хооронд сурагчдад ганцаарчилсан зөвлөгөөг нийт 55 удаа өгчээ. Харин бүлгийн зөвлөгөө, сургалт, ганцаарчилсан зөвлөгөө нийт 150 гаруй удаа өгчээ. Тухайн сурагч хувийн нууцаа зөвхөн сэтгэл зүйчдээ л хэлдэг учраас асуудал нь шийдэгдвэл хэрхэн эерэг өөрчлөлт гарч байгааг нь бусад хүмүүс мэдэхгүй ч сэтгэл зүйчийн хувьд хүүхдийн бүх зүйл нүдэнд нь тод харагддаг гэлээ.