
Ажилладаг газрын чинь дарга тантай секс хийх хүсэлтэйгээ илэрхийлж, уулзаж учрахыг тулгаж, зөвшөөрөхгүй бол ажлаар дарамтлах арай зөөлнөөр хэлбэл хөх, өгзөг, гуя илэх гэх мэтээр эвгүй үйлдэл гаргаж байсан уу? Ийм тохиолдолд тухайн хүнд хуулийн хүрээнд хариуцлага тооцох боломж манай улсад бий юу? Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудлаар хамгийн баттай эх сурвалжуудыг урьж, подкастынхаа ээлжит дугаарыг бэлтгэлээ. - С.Дондов Иргэнд Туслах Хүний Эрхийн төвийн захирал, өмгөөлөгч - Б.Алтанчимэг Нөхөн Үржихүйн Эрүүл Мэнд ТББ-уудын Үндэсний сүлжээний зохицуулагч - Ц.Мөнх-Оргил УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагч