
Хүүхдээ хүчирхийллийн эсрэг ҮГҮЙ гэж хэлдэг хүн болгож өсгөхийн тулд уншиж байгаа номын агуулгаас эхлэх хэрэгтэй. Хүчирхийллийг өөгшүүлсэн хандлагатай, ялгаатай байдлыг буруутгасан агуулгатай ном бол эргээд л хүчирхийллийг тоодоггүй, хүчирхийлэл үйлдэгдэж байгааг анзаарах мэдрэмжгүй хүнийг бий болгоно гэсэн үг. Тиймээс боловсролын салбарт яагаад жендэрийн мэдрэмжтэй агуулгатай бодлого, ном, сурах бичиг хэрэгтэй талаар подкастын энэ дугаараас сонсоно уу.