
UNTOLD подкастын 25-р дугаарын зочноор “Ээлтэй Ертөнц” ТББ-ын үүсгэн байгуулагч, тэргүүн Т.Туяажаргал оролцлоо. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд, тэр дундаа оюуны хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хамгийн анхны бөгөөд улсын хэмжээнд нэгхэн байдаг “Энэрэл” хүүхэд хөгжүүлэх төвийг байгуулсан төдийгүй эцэг эхчүүд болон асран хамгаалагчдыг дэмжих үүднээс “Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэрийг байгуулан орлогын эх үүсвэртэй болгох боломжийг бүрдүүлэн зүтгэж буй нэгэн билээ. Өөрийн туулж өнгөрүүлсэн туршлага, үзэл бодол, хэтийн зорилгоо бидэнтэй энэ удаагийн дугаарт хуваалцлаа.
Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв.
Our 25th episode of #Untold podcast "A Better World for All Children" is out now. Our guest today is Ms. Tuyajargal, the founder and president of Merciful World NGO. She shares some interesting stories about her personal life and the meaningful works done by the Merciful World NGO. She provides many insights based on her rich experience in helping children with special needs.
This series of podcasts and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.