
UNTOLD подкастын 21-р дугаарын зочноор Монголын Дауны Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ш.Мөнхцэрэн оролцлоо. Энэхүү дугаарт тэрээр хөгжлийн бэрхшээл, тэр дундаа Дауны синдромын талаарх ойлголт, мэдээлэл, хандлага Монголд хэр байдаг талаарх өөрийн туулж өнгөрүүлсэн туршлагаа бидэнтэй сэтгэлээ нээн хуваалцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд нэгдэн хэрхэн хүүхдээ хөгжүүлэх гэж тэмцэж буйг түүний ярианаас ойлгох болно. Боловсролд хамрагдах, хөдөлмөр эрхлэх гэх мэт зүйлс ихэнх иргэдийн хувьд байх ёстой энгийн зүйлс мэт боловч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эдгээр эрх нь хязгаарлагдмал байдаг нь өнөөгийн нийгмийн бодит байдал гэдэг нь харамсалтай.
Энэхүү цуврал подкастыг Монголын Бодлогын Инновацийн Хүрээлэн Германы Фридрих Эбертийн Сантай хамтран бүтээв.
Our 21st blog of #Untold podcast " A Heartfelt Story of a Mom and Her Son with Down Syndrome" is out now. In this episode, we invited Ms. Munkhtseren, a board member of the Down Syndrome Association of Mongolia. We found out during the interview that she is a wonderful, loving, and invincible mother of a boy with Down syndrome. As a mother of a 16-year-old child with Down syndrome, she talks to us about the challenges that she faced with bravery. What she wants is a care center for disabled people in Mongolia.
This series of podcasts and blog posts are brought to you by Mongolian Institute for Innovate Policies and Friedrich-Ebert-Stiftung Mongolia.