
Зуны урт амралтын дараа подкастынхаа 2-р улирлын хаалтын дугаарыг хүргэхэд бэлэн болоод байна. Энэ дугаарын зочноор And Solutions Pte Ltd-ийн Finance Business Partner Э.Аюушмаатай карьерын шилжилт, аливаа зүйлд хувь хүний харах өнцөг ямар чухал нөлөөтэй, ажилдаа хандаж буй хичээл зүтгэлээ хэрхэн харуулах, мөнгөнд хандах сэтгэлзүй, хүн авахаас илүү өгөхийг зорьвол нийгэм, хүрээлэлдээ ямар өөрчлөлт авчирч болох уу гээд маш олон төрлийн сэдвээр ярилцсан амттай, бас манай подкастын түүхэнд хамгийн урт бичсэн онцгой дугаар байлаа.
Хувь хүний хандлага, төлөвшилд ажиллах орчин, удирдлагын арга барил, баг хамт олны сэтгэлгээ гэх зэрэг компанийн соёлыг бүрдүүлдэг олон жижиг зүйлсээр дамжуулан томоор нөлөөлж болдог жишээг өөрийн ажлын туршлагаараа хуваалцсан.
За тэгээд шинэ тутам хөгжиж буй технологийн бизнесийн санхүү гэдэг ямар сонирхолтой, мөн тэрхүү хирээр ямар сорилттой байдаг талаар энэ подкастаас хүлээн авч, сонсоорой.