
Манай подкастын дараагийн season эхэлж байна. Энэ Season-ийн онцлог нь Санхүү, хөрөнгө оруулалтын шинжээч, менежерүүд өөрсдийн хувийн санхүүдээ хэрхэн ханддаг, ажлын туршлагаараа олж эзэмшсэн ур чадвар нь амьдралд хэрхэн хэрэг болдог, үндсэн ажлаас гадуур өөртөө зарцуулдаг цаг, хобби, хөрөнгө оруулалт нь юу болох талаар сонирхолтой яриа өрнүүлэх болно. Ингээд энэ Season-ийг Ти Ди Би Капитал ХХК-ийн санхүүгийн менежер Б.Уранзаяа (Урка) -тай ярилцсан маш сонирхолтой, баялаг түүхээр эхэлж байгаадаа баяртай байна. Тэрээр бүтэн цагийн санхүүгийн менежерийн зэрэгцээ registered yoga teacher, book author, workbook creator, business owner гээд энэ маш олон ажлыг зэрэг авч явдаг.. Тэгвэл сонсогч та бүхэн түүний хэрхэн олон ажлыг амжуулдаг нууцыг мэдэхийг хүсвэл подкастаа дуустал нь сонсохыг зөвлөе. Уркагийн хамтран зохион бүтээсэн Selfcare-Anxiety Journal Workbook-ийг захиалж өөрийгөө танин мэдэх, өөртэйгөө хамт байхыг хүсвэл www.mindwellia.com вебсайтаар зочлоорой.