Home
Categories
EXPLORE
True Crime
Comedy
Society & Culture
Business
Sports
Technology
Health & Fitness
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
Podjoint Logo
US
00:00 / 00:00
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/Podcasts211/v4/65/6b/36/656b3685-95a8-8305-1ac8-8c278cf82841/mza_4384449991598804287.jpg/600x600bb.jpg
Post-Fact
Mongolian Fact-Checking Center
10 episodes
4 days ago
Монголын баримт шалгах төвөөс хоёр долоо хоног тутамд нийгэм, улс төр, шинжлэх ухааны чухал үйл явдлуудыг ярилцахаар экперт зочдыг урьж ярилцана. Бид хөндсөн сэдвээ гүн гүнзгий нээж, баримт, мэдлэгт тулгуурласан нийгмийн хэлэлцүүлгийг дэмжих болно. Манай Apple Podcast, Youtube, Spotify, Facebook хуудсыг даган подкастыг хүлээн аваарай. Мөн манай подкасттай холбоотой санал, хүсэлтээ postfact@mfcc.mn мэйлээр илгээгээрэй.
Show more...
News
RSS
All content for Post-Fact is the property of Mongolian Fact-Checking Center and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
Монголын баримт шалгах төвөөс хоёр долоо хоног тутамд нийгэм, улс төр, шинжлэх ухааны чухал үйл явдлуудыг ярилцахаар экперт зочдыг урьж ярилцана. Бид хөндсөн сэдвээ гүн гүнзгий нээж, баримт, мэдлэгт тулгуурласан нийгмийн хэлэлцүүлгийг дэмжих болно. Манай Apple Podcast, Youtube, Spotify, Facebook хуудсыг даган подкастыг хүлээн аваарай. Мөн манай подкасттай холбоотой санал, хүсэлтээ postfact@mfcc.mn мэйлээр илгээгээрэй.
Show more...
News
https://d3t3ozftmdmh3i.cloudfront.net/staging/podcast_uploaded_nologo/42854800/42854800-1738330946760-67f084707f89f.jpg
Бид үнэний дараах нийгэмд амьдарч байна уу? | Post-Fact with MFCC | Episode 1
Post-Fact
1 hour 25 minutes 37 seconds
8 months ago
Бид үнэний дараах нийгэмд амьдарч байна уу? | Post-Fact with MFCC | Episode 1

Та сошиал медиагаас хэт хурдан, эсвэл хэтэрхий стресстэй, учир нь олдохгүй төвөгтэй мэдээлэлд дарагдаж, залхсан, бас ундууцсан мэдрэмж хэзээ нэгэн цагт авч байсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Баталгаатай мэдээлэл олж авахад илүү төвөгтэй, олны анхаарал амархан сарнин төөрөгдөх болсон - яг энэ үед, бид чухал үйл явдал, сэдвүүдийг баримт, судалгаатай хүргэх болно. Ингэснээр бид найдвартай эх сурвалжийн мэдээллээр үзэгч, сонсогчдод бүрэн дүүрэн ойлголт өгөхийг зорьж буй юм.

Бид Post-Fact хэмээх нэрээрээ нь үнэний дараах нийгэм буюу үнэн хүчгүйдэж сэтгэл хөдлөл, хувийн явцуу итгэл үнэмшил нийгэмд илүү нөлөөтэй болж буй үйл явцыг сануулж байгаа билээ.

Эхний подкастын зочдоор Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо болон Монголын баримт шалгах төвийн ерөнхий эрхлэгч Э.Батцэцэг нар оролцож үнэний дараах буюу post-fact нийгэм рүү бид шилжиж буй эсэх талаар цаашлаад АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хуурамч мэдээллийн талаарх технологийн компаниудын бодлогын өөрчлөлт үүнд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийг АНУ-д зогсоосон тухай шийдвэрийн талаар ярилцана.

Түүнчлэн бид Нобелийн шагналт сэтгүүлч Мариа Рессагийн “Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ?” ном дахь сэдвүүдийг дэлгэрэнгүй ярилцлаа.

Ярилцлагад дурдагдсан:

Марк Зукерберг Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийг АНУ-д зогсоосон шийдвэр:

https://about.fb.com/news/2025/01/met...

Мариа Рессагийн “Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ?” ном:https://tinyurl.com/55t4skya

Продакшн баг: Г.Чинзориг, Ш.Билгүүн

Баримт шалгасан: Ш.Билгүүн

Та манай подкастын талаар санал, хүсэлт илгээхийг хүсвэл postfact@mfcc.mn мэйлээр хандаарай. Манай төвийн “АСУУ” чатботод бүртгүүлэн баримт шалгалтыг цаг алдалгүй хүлээн аваарай:/ 115279703453297  