Home
Categories
EXPLORE
True Crime
Comedy
Society & Culture
Business
News
Sports
TV & Film
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
Podjoint Logo
US
00:00 / 00:00
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/Podcasts124/v4/56/33/f0/5633f027-5f8a-0f77-19d5-44f69426da9c/mza_7499433835642854011.jpg/600x600bb.jpg
Pause and Reflect
Pause and Reflect (Түр Зогсъё)
17 episodes
5 days ago
Түр зогсоод, тайвшраад, бодоод үзье.
Show more...
Self-Improvement
Education
RSS
All content for Pause and Reflect is the property of Pause and Reflect (Түр Зогсъё) and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
Түр зогсоод, тайвшраад, бодоод үзье.
Show more...
Self-Improvement
Education
https://d3t3ozftmdmh3i.cloudfront.net/production/podcast_uploaded_nologo/8642419/8642419-1598935520623-5fa6db1bad52.jpg
Та хэн бэ?
Pause and Reflect
41 minutes 18 seconds
5 years ago
Та хэн бэ?

Би хэн бэ? Би ямар хүн бэ? Би өөрийгөө бүрэн танин мэдэж чадсан уу?

Өөрийнхөө чадвар, хүсэл сонирхол, зан аашийг танин мэдэх нь өөрийгөө аз жаргалтай байлгах амьдралын хэв маягийг олж, өөрийн потенциалаа бүрэн ашиглахад чухал ач холбогдолтой. Гэтэл өөрийгөө таньж мэдэх нь амархан уу?

Өөрийгөө буруу таних, доогуур үнэлэх нь хүмүүсийн дунд маш түгээмэл байдгаас гадна биднийг хойш татаж байдаг гэдгийг анзаарч байсан уу? Нөгөөтэйгүүр өөрийгөө танин мэдэх нэрийдлээр хязгаарлагдмал хэдхэн тодорхойлолтыг өөртөө өгч өөрийгөө уян хатан, хөрвөх чадвартай байх боломжийг хааж байдаг. Тэр ч бүү хэл өөрийнхөө зан араншин, хийж буй үйлдлээ уян хатан байх, өөрчлөгдөх орон зайг өгөхгүй байснаар огт зарчимгүй хүн мэт өөртөө санагдах, зарчмаасаа хазайж, урваж буй мэт сэтгэгдэл төрөх зэргээр бидний сэтгэлзүйд дарамт учруулдаг ажээ. 

Өөрийгөө танин мэдээгүй байх огтхон ч буруу зүйл биш юм. Учир нь та маш олон төрлийн чадвар, зан аашийг өөртөө шингээсэн, амжилт ололт, алдаа оноо бүрээс бүрдсэн нэгэн цогц бодгаль бөгөөд өөрийнхөө оршихуйн сайн муу, сайхан муухай бүхнийг өөрийн нэгэн хэсэг хэмээн хүлээн зөвшөөрч байж аз жаргалтай, магадгүй утга учиртай амьдрах буй заа.

Энэ удаагийн дугаараар Цээгий бид 2 өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөд тус болох үүднээс дээрх асуудлыг хөндөн ярилцсан бөгөөд өөрийгөө тодорхойлох тодорхойлолтыг бий болгох, одоогийн тодорхойлолтоо өөртөө ашигтай байдлаар сайжруулахад зуршлыг хэрхэн ашиглах талаар ярилцлаа.

Таалан соёрхоно уу. 

Сэтгэлзүйн тестийн нэг хувилбар: https://owlcation.com/social-sciences/quick-personality-test

Pause and Reflect
Түр зогсоод, тайвшраад, бодоод үзье.