Home
Categories
EXPLORE
True Crime
Comedy
Society & Culture
Business
News
Sports
TV & Film
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
Podjoint Logo
US
00:00 / 00:00
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/Podcasts124/v4/56/33/f0/5633f027-5f8a-0f77-19d5-44f69426da9c/mza_7499433835642854011.jpg/600x600bb.jpg
Pause and Reflect
Pause and Reflect (Түр Зогсъё)
17 episodes
5 days ago
Түр зогсоод, тайвшраад, бодоод үзье.
Show more...
Self-Improvement
Education
RSS
All content for Pause and Reflect is the property of Pause and Reflect (Түр Зогсъё) and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
Түр зогсоод, тайвшраад, бодоод үзье.
Show more...
Self-Improvement
Education
https://d3t3ozftmdmh3i.cloudfront.net/production/podcast_uploaded_nologo/8642419/8642419-1598935520623-5fa6db1bad52.jpg
Өөртөө цаг гаргах тухай /Tuesday with Morri/
Pause and Reflect
42 minutes 38 seconds
5 years ago
Өөртөө цаг гаргах тухай /Tuesday with Morri/

Завсаргүй үргэлжлэх их ажлын хажуугаар завсарлага авч өөртөө цаг гаргах нь бүү хэл хоол идэх цаг гарахгүй үе ч заримдаа тохиолддог. Гэтэл түрхэн зуур завсарлаж, өөртөө цаг гаргаж, тархиа амрааж чадсанаар амраагүй үед 2-3 цаг зарцуулдаг ажлыг 1-хэн цагийн дотор дуусгах боломжтой ажээ.  Энэ удаагийн дугаараар Цээгий маань хүндэт зочин Морритой түр зогсоод өөртөө цаг гаргах талаар ярилцлаа. Морри маань "Tearapy" буюу "Цайсал" номын зохиолч бөгөөд амьдралын зөв хэв маяг, эрүүл хооллох, эрүүл аргаар жингээ хасах талаар бусдад таниулан, уриалж амьдралын хэв маягаа өөрчлөхөд нь бусдад тусалдаг. Мөн цайны ургамал тарьж ургуулан, цай үйлдвэрлэдэг бөгөөд ногоон ургамлан хана бүтээдэг чадварлаг entrepreneur бүсгүй юм.   Миний хувьд хийж байгаа ажлаа хэзээ ч өөртөө цаг гаргаж байна гэж харж байгаагүй. Хэн нэгэнд юм хийж өгч байгаа юм шиг ойлгож ирсэн. Гэтэл Морригийн хувьд өөртөө утга учиртай, үнэ цэнэтэй санагддаг зүйлээ ажил болгож чадсан бөгөөд ажлаа өөртөө цаг гаргаж буй нэг хэлбэр гэж харж байгаа нь гайхалтай мэргэн санагдлаа. Нөгөөтэйгүүр бид хязгаарлагдмал цаг хугацааг хамгийн үр ашигтай зарцуулахын тулд өөрт чухал зүйлстээ цагаа зөв хуваарилах шаардлагатай бөгөөд аливаа зүйлд алтан цагаа зарцуулах эсэх шийдвэрийг гаргахдаа урт хугацааны зорилгодоо нийцтэй эсэх, бидэнд эерэг мэдрэмж төрүүлж байгаа эсэх, бидний амьдралд үнэ цэнэ нэмж байгаа эсэхийг харгалзан үзэж сонголт хийх ёстой гэдгийг ойлголоо. Бүх зүйлийг амжуулж, бүх зүйлд оролцох нэгэнт боломжгүй тул бүгдийг зөвхөн өөрийн гараар хийх гэж шуналтан улайрах хэрэггүй юм гэдгийг сануулсанд баярлалаа.  Бид бүгд л цаг хугацаатай уралдаж, өнөөдөртөө нэг ч болсон зүйл нэмж амжуулахыг зорьдог. Гэтэл өнөөдөр аль нэг ажлыг хийж амжихгүй байлаа гээд амь тулсан аюул, дааж давшгүй хор уршиг үүсэхгүй бол амжихгүй байхыг хүлээн зөвшөөрдөг, өөртөө зөөлөн ханддаг байх нь бидний өдөр тутмын стрессийг багасгаж, урт хугацаандаа бидний сэтгэцийн эрүүл мэндэд маш чухал юм. Иймд Морригийн зөвлөгөөний дагуу цаг хугацаанд уужуу хандахыг өөртөө өдөр бүр сануулж, хэвшил болгомоор санагдлаа.  Түүнчлэн та бүхэн Морригийн дэлгэрүүлдэг цайны соёл, цайны бясалгалтай энэхүү дугаараар танилцаарай.

Tea with Morri: https://www.instagram.com/teawithmorri/ 

Fit with Morri: https://www.instagram.com/fitwithmorri/ ... 

Подкастын эхлэлийн ая: Maldives by Scandinavianz 

Подкастын төгсгөлийн ая: Summertime by Scandinavianz

Pause and Reflect
Түр зогсоод, тайвшраад, бодоод үзье.