
Би өнгөрсөн зун говь явсан. Говьд анх удаа тэмээ унаж үзсэн. Би бас морь унаж чадна.
Гэхдээ би одоо тэмээ унах илүү дуртай. Тэмээ их тайван, их тэвчээртэй амьтан.
Тэмээ усгүй их олон хонож чадна. Говьд ус багатай учраас тэмээ тийм байх хэрэгтэй.
Тэмээ бас холын замд мориноос хурдан. Тэмээтэй найдвартай маш холын замын аялал хийж болно.
Тэмээний үр төлийг ботго гэдэг.Ботгоо голсон ингийг сайхан дуугаар аргадах хэрэгтэй байдаг.
Би одоо говь явах их дуртай.Бас тэмээ унах их дуртай.