
Та хэзээ нэгэн цагт “Би одоо гаргасан шийдвэртээ ирээдүйд харамсвал яах вэ?” гэсэн бодлоосоо болоод ямар нэг буруу шийдвэр гаргаж эсвэл бүр ямар ч шийдвэр гаргаж чадахгүй байх байдалтай тулгарч байсан уу? Хэрэв тийм бол энэ дугаарыг сонсоод үзээрэй.
Энэ удаагийн дугаараар бид "Харамсахаас сэргийлэх хандлага"-ын талаар ярилцсан бөгөөд сэдэвтэй холбогдуулан нийтлэл уншихыг хүсвэл бидний Medium хуудаснаас унших боломжтой.
Жич: Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан бид зайнаас холбогдон дугааруудаа бэлтгэж байгаа тул дууны чанар сайн сонсогдохгүй байж магадгүй тул та бүхнээс урьдчилан уучлалт хүсэж байна.