
Та зарим тохиолдолд зөвхөн өөрийн үзэл бодолд нийцсэн зүйлсийг хүлээн зөвшөөрч, тэдгээр зүйлс л хамгийн үнэн мэт санагдаж байсан уу? Тэгвэл бид заримдаа яг энэ бодлоосоо болоод бусдын өнцгөөс харж чадахгүй, аливаа зүйлсийг өөрийн бодол, үнэлэмжээр шийдэх нь байдаг шүү дээ.
Энэ дугаараар бид өөрийгөө батлах хандлагын талаар ярилцсан бөгөөд хэрхэн олон талаас нь асуудлыг харж шийдвэрлэх, бодит байдалд тулгуурлан оновчтой шийдвэр гаргах талаар та сонсоорой.
Жич: Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан бид зайнаас холбогдон дугааруудаа бэлтгэж байгаа тул дууны чанар сайн сонсогдохгүй байж магадгүй тул та бүхнээс урьдчилан уучлалт хүсэж байна.