
Сар бүр таны цалингаас 10 20 хувиар асуух ч үгүй авчхаад "баярлалаа" ч гэж хэлдэггүй нэг л газар байдаг. Хорвоо дээр хамгийн өндөр татвар төлдөг юм шиг санагдаж байсан үе байдаг байх. 40 50 жилийн дараа хэзээ ч тэтгэвэр аваа билээ гэж бодож байсан ч үе байдаг байх. Тэгвэл энэ дугаараар бид хоёр та бүхэнд "Татвар-Тэтгэмж-Тэтгэвэр" сэдвээр өөрсдийн өнцгөөс Монгол улсад болон Герман улсад ямар байдаг талаар ярилцлаа. Энэ сэдвээр та бүхэн ч гэсэн эргэцүүлж байхыг уриалж байна.
#Татвар #Тэтгэвэр #Тэтгэмж #Монгол #Герман #Төлөлт #ДаатгалСан #НийгмийнДаатгал
#мэдлэг_to_go #подкаст #medleg_to_go