Home
Categories
EXPLORE
True Crime
Comedy
Society & Culture
Business
Sports
History
TV & Film
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
00:00 / 00:00
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/Podcasts116/v4/c2/20/9d/c2209d80-aed8-6631-51ef-cda194c30828/mza_1836609397947660759.jpg/600x600bb.jpg
Humans of MITPU
Humans of MITPU
38 episodes
17 hours ago
Podcast by Mongolian IT Professionals in the United States (MITPU)
Show more...
Education
RSS
All content for Humans of MITPU is the property of Humans of MITPU and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
Podcast by Mongolian IT Professionals in the United States (MITPU)
Show more...
Education
Episodes (20/38)
Humans of MITPU
#603 - Bilguun Ariunbold

Аливаа компани, баг өөрсдийнхөө хөгжүүлдэг үйлчилгээ, бүтээгдэхүүнийг өөрсдөө хэрэглэж туршихыг Dogfooding гэдэг билээ. (Eating your own dog food :-) )


Тэгвэл, технологийн салбар дахь удирдах түвшиний ажил хийж байгаа хүмүүстэй ярилцаж буй энэ удаагийн маань улиралын ээлжит зочиноор манай подкастын хөтлөгчдийн нэг А. Билгүүн оролцлоо.


Hopper компанид програм хангамжийн ахлах менежерийн /Senior Software Engineering Manager/ алба хашдаг тэрээр Individual Contributor /IC/ буюу удирдах бус карьерийн замналаас удирдах замнал руу шилжсэн шилжилт ямар байсан, ямар хүндрэлүүд тулгарч байсан зэрэг сонирхолтой сэдвүүдээр ярилцлаа.


Links:

  • https://www.linkedin.com/in/bilguunariunbold/
  • https://hopper.com/

Book recommendations:

  • An Elegant Puzzle: Systems of Engineering Management



Show more...
1 year ago
56 minutes 24 seconds

Humans of MITPU
#602 - Tsema Tina Nyamkhuu

Сайн байцгаана уу, сонсогчид оо. Манай подкастын шинэ улирал “Инженерийн байгууллага дахь удирдлага” буюу “Leadership in Engineering organization” гэсэн сэдвээр та бүхэндээ хоёр дахь дугаараа хүргэхэд бэлэн болоод байна. Манай энэ удаагийн дугаартаа Remitly компанийн Director of Risk Programs Нямхүүгийн Цэма оролцож байна. Түүнтэй бид хоёр мөнгөн гуйвуулга хийдэг компанид учирдаг эрсдэлүүд, түүний ажлын түүх, технологийн компанид хэрхэн лидэр болсон, өөрийн баримталдаг удирдагч хүний философийн талаар ярилцлаа. Та бүхэн манай энэ удаагийн дугаартай холбоотой асуулт байвал манай podcast@mitpu.org гэсэн хаягаар имэйл илгээгээрэй. Мөн манай зочинтой холбогдож ажил мэргэжилтэй холбоотой зөвлөгөө авах бол Links: https://www.linkedin.com/in/tinanyamkhuu/ https://www.remitly.com/us/en? Book recommendations: Emotional Intelligence 2.0

Show more...
1 year ago
1 hour 1 minute 24 seconds

Humans of MITPU
#601 - Ulzii Luvsanbat

Сайн байцгаана уу, сонсогчид оо. Манай подкастын шинэ улирал “Инженерийн байгууллага дахь удирдлага” буюу “Leadership in Engineering organization” гэсэн сэдвээр та бүхэндээ эхний дугаараа хүргэхэд бэлэн болоод байна.Манай энэ удаагийн дугаараар Microsoft компанийн Principal Group Software Engineering Manager Бат-Өлзий оролцон өөрийн Microsoft компанид сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Software Design Engineer in Test гэсэн албан тушаалаас эхлээд инженерийн менежерүүдийг хариуцсан Group Engineer Manager /GEM/  болтлоо олж авсан туршлага, мэдлэгээсээ бидэнтэй хуваалцлаа.

Та бүхэн манай энэ удаагийн дугаараас:

  • Microsoft компани дахь инженерийн удирдлагын карьер, шат дараалал

  • Удирдах түвшиний ажил сонгох нийтлэг шалтгаан болон сонголтонд нөлөөлдөг хүчин зүйлс

  • Individual Contributor буюу удирдах түвшний бус замналаас удирдах албан тушаал руу ороход тулгардаг бэрхшээлүүд

  • Imposter Syndrome буюу Дүр эсгэгч мэт санагдах: Туршлагатай, чадварлаг инженерээс туршлагагүй шинэ менежер болох шилжилт

  • Удирдах түвшний замнал руу шилжье гэж бодож байгаа хүмүүст өгөх зөвлөмж

  • Удирдах түвшний ажил хийж байгаа хүн яаж өөрийгөө тогмол хөгжүүлэх вэ?

Та бүхэн манай энэ удаагийн дугаартай холбоотой асуулт байвал манай podcast@mitpu.org гэсэн хаягаар имэйл илгээгээрэй. Мөн манай зочинтой холбогдож ажил мэргэжилтэй холбоотой зөвлөгөө авах бол https://www.linkedin.com/in/ulzii-luvsanbat-9ab4175/ LinkedIn хаягаар холбогдоорой.

Show more...
1 year ago
1 hour 33 seconds

Humans of MITPU
#503 - Tergel Purevdorj

Хүлээлгэсэнд уучлаарай :) Энэ удаагын дугаартаа манай анхны дизайнер мэргэжилтэй зочин болох П. Тэргэлтэй ярьсан маш сонирхолтой яриаг хүргэж байна. Түүний Apple компаний дизайн багт орсон түүхээс эхлээд Grace ⁠Hopper Celebration of Women in Computing (GHC)⁠ буюу Грайс Хоппэрийн нэрэмжит компьютерийн салбарын эмэгтэйчүүдийн хамгийн том хурлын тухай, мөн монголын түүхийн талаарх телевизийн цуврал шоу хэрхэн хийж байгаа талаар ярилцлаа. Тэргэлийн ярьсан зүйлсийн талаар дэлгэрэнгүйг нь ⁠https://www.tergel.com/⁠ -ээс сонирхоорой. 

Энэ улиралаараа бид та бүхэндээ MITPU группынхээ гишүүдийг танилцуулж, тэдний амьдралын түүх, IT-ын салбарлуу орсон замналыг ярилцахаас гадна, одоогоор эрхэлдэг ажил болон бусад сонирхолтой сэдвүүдийг базаж ярилцах болно. Таньд холбоотой асуулт байвал humansofmitpu@gmail.com э-майлээр бидэнтэй холбогдоорой.

Show more...
2 years ago
52 minutes 50 seconds

Humans of MITPU
#502 - Jagdag Erkhembayar
Энэ удаагын дугаартаа МИТПУ-н үүсгэн байгуулагчидын нэг болох Э.Жагдаг-г уриж оролцууллаа. Бид хэдийгээр энэ дугаараа 2021 оны 12н сард бичсэн боловч одоо л оруулах боломж гарлаа. Хүлээлгэсэнд уучлаарай :) Энэ улиралаараа бид та бүхэндээ MITPU группынхээ гишүүдийг танилцуулж, тэдний амидралын түүх, IT-ын салбарлуу орсон замналыг ярилцахаас гадна, одоогоор эрхэлдэг ажил болон бусад сонирхолтой сэдвүүдийг базаж ярилцах болно. Таньд холбоотой асуулт байвал podcast@mitpu.org э-майлээр бидэнтэй холбогдоорой.
Show more...
3 years ago
1 hour 29 minutes 33 seconds

Humans of MITPU
#501 Boldkhuu Batbaatar
5-р улиралын хамгийн анхны дугаар маань бэлэн боллоо. Энэ улиралаараа бид та бүхэндээ MITPU группынхээ гишүүдийг танилцуулж, тэдний амидралын түүх, IT-ын салбарлуу орсон замналыг ярилцахаас гадна, одоогоор эрхэлдэг ажил болон бусад сонирхолтой сэдвүүдийг базаж ярилцах болно. Таньд холбоотой асуулт байвал podcast@mitpu.org э-майлээр бидэнтэй холбогдоорой.
Show more...
3 years ago
47 minutes 37 seconds

Humans of MITPU
#406 Q&A
4-р улиралын сүүлийн дугаартаа бид сонсогч та бүхний асуултанд дэлгэрэнгүй хариуллаа. Та өөрт байгаа асуултын хариугаа энэ дугаараас олж авна гэж найдаж байна. Бидэнд уртын үг хайрлаж мөн асуултаа явуулсан бүх сонсогчиддоо баярлалаа.
Show more...
4 years ago
1 hour 14 minutes 5 seconds

Humans of MITPU
#405 Тушаал дэвшмээр байна уу?
Тушаал дэвшмээр байна уу? Энэ дугаараа бид аль хэдийн ажлийн байртай боловч дараагийн том боломжыг хайж яваа сонсогчиддоо зориуллаа. Түүнчлэн бид дараагийн дугаарт та бүхний асуултанд хариулахаар цэхэж байна. Та асуултуудаа 3 сарын 15 наас өмнө podcast@mitpu.org имэйл-руу илгээгээрэй.
Show more...
4 years ago
55 minutes 5 seconds

Humans of MITPU
#404 Made in Mongolia
Энэ удаад бид Америк-д мэргэжилийнхээ ажилыг хэрхэн олох талаар яриа өрнүүллээ. Хэрвээ та АНУ-д дөнгөж ирсэн, ирэх гэж байгаа, эсвэл ирээд удаж байгаа ч Монголд хийдэг байсан мэргэжилээрээ ажил олоход хүндрэлтэй байгаа бол энэ дугаараас мэргэжилийн Head Hunter-уудийн зөвлөгөөг заавал сонсоорой!
Show more...
4 years ago
53 minutes 13 seconds

Humans of MITPU
#403 Оюутан таны анхааралд!
Америк-д суралцаж байгаа оюутан залуусдаа зориулсан шинэ дугаар маань бэлэн боллоо. Хэзээнээс эхэлж, хэрхэн, яаж, хүссэн компанидаа ажилд орж болохыг та бүхэн энэ дураараас олж мэдээрэй.
Show more...
4 years ago
52 minutes 43 seconds

Humans of MITPU
#402 COVID-ын "түгжрэл"
COVID-ын үеээр хэрхэн ажил олох бэ гэсэн сэдэвээр яриа өрнүүллээ. Ямар ажил олгогчид цар тахалын үеээр хамгийн их ажлын байр гаргаж байна, яаж ажлын байр олох, болон гэрээсээ ажиллахад юу чухал бэ гэсэн асуултуулын хариултыг та энэ дугаараас тухлан сонсоорой. Бидэнд асуулт байгаа бол podcast@mitpu.org имэйлээр холбогдоорой.
Show more...
5 years ago
48 minutes 53 seconds

Humans of MITPU
#401 Ажлын зард бүртгүүлээд байдаг, хариу ирдэггүй ээ!
4-р улиралын хамгийн анхны дугаар маань бэлэн боллоо. Энэ дугаараар ажлын зууч гэж хэн бэ, хэрхэн танилыг хүрээгээ хэрхэн тэлэх бэ, LinkedIn-ээ хэрхэн сайжруулах бэ, prescreen гэж юу бэ гэсэн сэдвүүдээр ярилцсан байгаа. Таньд карьер хөгжүүлэлттэй холбоотой асуулт байвал podcast@mitpu.org э-майлээр бидэнтэй холбогдоорой.
Show more...
5 years ago
50 minutes 26 seconds

Humans of MITPU
Season 4 -шинэ улирал, шинэ өнгө төрх
Манай подкастын нэгэн шинэ улирал эхлэхэд бэлэн болоод байна. Тэгвэл бид дараагийнхаа улиралаас та бүхэндээ цоо шинэ өнгө төрхтэйгээр, шинэ хөтлөгчдийн бүрэлдэхүүнтэй хүрэх гэж байгаад бид маш их баяртай байна. Та бүхэн энэхүү богино ярилцлагаас манай дараагийн хөтлөгчид хэн болох, ямар сэдэвтэй улирал байх зэргийг олж мэдээрэй
Show more...
5 years ago
26 minutes 49 seconds

Humans of MITPU
#303 | System architecture for machine learning
Манай энэ удаагийн дугаарт Google компанид Staff Software Engineer-р ажилладаг Б. Баттулга оролцон сонирхолтой яриа бидэнтэй өрнүүллээ. Түүний ярианаас товчхон хүргэхэд: - ✅Одоогийн байдлаар Google-n RankBrain хэмээх machine learning-д суурилсан хайлтын engine дээр, infrastructure тал дээр нь ажилладаг - ✅Шинээр гарч байгаа стартапуудын гаргадаг нэг том алдаа нь маш сайн хийгдсэн инженерчлэл, мэдлэг дээр суурилхаас илүү нэг санаа гаргаад тэрийгээ зах зээл дээр туршихад илүү анхаардаг - ✅Нэгэнт зах зээл дээр байр сууриа олчихсон загварыг дууриалгахаас илүү ирээдүйд эрэлт нь ихсэх, инженерчлэл нь хараахан бэлэн болоогүй байгаа санааг амдаж олох нь илүү чухал - ✅Youtube channel: https://www.youtube.com/channel/UCFk70qL0EAzrGWSHfLlZwZQ - ✅Хэрэглэгчид шууд хүрдэг төсөл нь түлхүү хэрэглэгчийн юу хүсэж байгаад төвлөрдөг бол Infrastructure баг нь бусад багуудыг өөрсдийн хэрэглэгч гэж хардаг ба багийн гишүүд илүү тогтвортой, удаан хугацааг өнгөрүүлдэг - ✅Системийн загвар гаргахдаа бүрдүүлж байгаа сервис/бүрэлдэхүүн бүр нь өөр өөрсдийн гэсэн дан ганц зорилготой, тэрхүү зааг нь маш тодорхой байх хэрэгтэй. Separation of Concern: Do one thing, do it best! - ✅Machine Learning-с өмнө Scalability буюу системийн уян хатан байдалд илүү төвлөрдөг байсан - ✅100 PB өгөгдөл дээр neural network training хийхэд нэг удаадаа 1TB парамер бүхий файлыг өөрчилж байна - ✅Machine Learning нийтээрээ хэрэглэж эхлээд удаагүй байгаа тул бүх л том компаниуд ижилхэн асуудалтай, ижил шатан дээрээ явж байгаа - ✅Хийж байгаа ажил чинь гарт чинь ороод, дадаад ирвэл асуудал бишдэж байна гэсэн үг гэж боддог. Энэ үед дараагийн шатны, илүү хүнд, ярвигтай гэсэн ажил руу орох хэрэгтэй - ✅Хийж байгаа ажлаас чинь хамаараад тэр болгон шинээр систем архитектур гаргах боломжгүй бол одоо байгаа системд чинь нэмж хөгжүүлэхэд төвөгтэй, ойлгомжгүй болохоор хүмүүс хүрэхээс зүрхшээдэг хэсгийг шинээр хөгжүүлэх нь том боломж бөгөөд тэрийг харж чаддаг инженерүүд хурдан дэвшдэг.
Show more...
5 years ago
59 minutes 42 seconds

Humans of MITPU
#302 | Well-architected AWS Cloud Services
3 дугаар улирлын ээлжит дугаарт маань Амазон компаний ахлах инженер Лувсаншарав оролцож Амазон компанид DevOps болон програм хангамжын инженерээр ажилласан туршлагаасаа хуваалцлаа. Тэрээр тухайн компаний үүлэн технологийн (AWS) давуу тал, ялгаанууд, болон хэрхэн амжилттайгаар үүлэнд суурилсан үйлчилгээ үзүүлэх талаар Амазон компанаас гаргасан сайн архитектуртай систем хийх (AWS Well-Architected Framework) арга барилын талаар жишээ аван ярилцлаа. Мөн түүнтэй холбогдохыг хүсвэл luvsansharav.a@gmail.com хаягаар холбогдоно уу. Та бүхэн таалан сонсоорой. Мөн цааш нь сонирхон суралцая гэвэл доорх материалуудыг сонирхоорой. 1. https://aws.amazon.com/architecture/well-architected/
Show more...
5 years ago
1 hour 17 minutes 9 seconds

Humans of MITPU
#301 | Internationalization (i18n)
3 дугаар улирлын салхийг хагалж манай энэ удаагийн дугаарт маань Stripe компаний ахлах инженер Э. Хонгор оролцож өсөж буй гарааны бизнэст Internationalization (i18n) буюу интернационалчлах нь хэмээх сэдвийн талаар Facebook компанид ажиллаж байсан туршлагаасаа хуваалцан ярилцлаа. Тэрээр тухайн компаниудын Internationalization системийн үндсэн ойлголтууд, дэд бүтэц, болон бизнесийн шаардлагуудын таалаар ярихдаа компаний дотоод инженерийн соёл маш чухал болохыг олцоллоо. Та бүхэн таалан сонсоорой. Мөн цааш нь сонирхон суралцая гэвэл доорх материалуудыг сонирхоорой. 1. https://github.com/unicode-org/cldr 2. http://userguide.icu-project.org/formatparse/messages 3. https://increment.com/internationalization/
Show more...
5 years ago
1 hour 8 minutes 20 seconds

Humans of MITPU
Season 3 Coming soon!
Манай подкастын нэгэн шинэ улирал та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна 🎉🎉🎉. Хэрвээ та манай энэ удаагийн улиралын сэдэв юу болохыг мэдмээр байвал энэхүү трейлэрийг сонсоод үзээрэй. Биднийг дэмждэг сонсогч та бүхэндээ баярлалаа.
Show more...
5 years ago
2 minutes 13 seconds

Humans of MITPU
#208 | “iCodice” -н CTO, VP Тэмүүлэн: Америкийн зах зээл дэхь Монгол баг
iCodice нь Иллинной мужийн Чикаго хотод байрлах, Монгол инженерүүдийн удирдан авч явдаг програм хангамжийн компани юм. Тэгвэл манай энэ удаагийн дугаарт iCodice компанийн технологи хариуцсан захирал, дэд ерөнхийлөгч Тэмүүлэн оролцлоо. Тэрээр өөрийн хэрхэн дадлагын оюутнаас дэд ерөнхийлөгч болсон замнал болон, АНУ-ын зах зээлд хэрэглэгчдээ хэрхэн олдог, түүнд нь хийсэн ажилаа сэтгэлээсээ чамбай хийх нь ямар тустай зэрэг сонирхолтой сэдвээр бидэнтэй ярилцлаа. https://www.icodice.com
Show more...
5 years ago
42 minutes 45 seconds

Humans of MITPU
#207 “Erxes Inc” -н Co-founder, СТО Б.Бат-Амар: MN open source community
Манай подкастын энэ удаагийн дугаарт монголын зах зээлд 10 гаруй жил өөрсдийн марктенгийн бүтээгдэхүүнээрээ тэргүүлж буй “Erxes Inc” буюу "Эрксис Инк" компаны Co-founder, СТО Б.Бат-Амар оролцлоо. Өнөөдөр монголын ИТ -ийн салбарт Open source community үүсгэж буй анхдагч бөгөөд мэргэжил нэгтнүүддээ хамтдаа кодын чанар болон хөгжүүлэлтийн хурдыг өсгөж, уян хатан хөрвөх чадвартай маркетингийн платформ бүтээхийг уриалж байна. Манай ИТ -ийнхан “Эрхэс” -ийн https://github.com/erxes/erxes repo дээр 3 pull request үүсгээд swag (https://erxes.mn/swag) авах боломжыг битгий алдаарай. АНУ д байгаа хүмүүс шуудангаар хүргүүлж авах боломжтой. “Эрхэс” компанын маркетингийн бүтээгдүүн https://erxes.io/team
Show more...
5 years ago
56 minutes 36 seconds

Humans of MITPU
#206 | Гарааны бизнесийг үүсгэн байгуулагч болон хөрөнгө оруулагчийн зүгээс
Бид энэ удаагийнхаа дугаарт та бүхний сайн танил, цахиурын хөндийн Tech Entrepreneur, Software Engineer, Product Manager, дэлхийн тэргүүлэгч програм хангамжийн чиглэлийн компаниудын нэг Salesforce-д "Бүтээгдэхүүн Хариуцсан Захирал"(Director of Product Management)-ийн ажлыг хүлээн аваад удаагүй байгаа М.Сувдмааг урин ярилцлаа. Тэрээр гарааны бизнесийг цахиурын хөндий дэхь өөрийн туршлага дээрээсээ үндэслэн үүсгэн байгуулагч, ажил олгогч болон хөрөнгө оруулагчийн зүгээс тайлбарласан юм. Та бүхэн анх бизнес эхлүүлэхдээ хамтрагчаа зөв сонгох нь ямар хэрэгтэй, шат шатны хөрөнгө оруулагчдийг хэрхэн татах, яаж холбогдох зэрэг чухал мэдээллийг манай энэ удаагийн дугаараас сонсоорой.
Show more...
5 years ago
51 minutes 15 seconds

Humans of MITPU
Podcast by Mongolian IT Professionals in the United States (MITPU)