Дугаар #3-Teaching Bilingual Learners /Хос хэлээр суралцах/
EduMongolia
Дугаар #3-Teaching Bilingual Learners /Хос хэлээр суралцах/
Боловсролын талаар сонирхолтой сэдвүүдийг сонгон авч мэргэжлийн хүмүүстэй ярилцдаг цуврал подкастын маань 3-р дугаарыг та бүхэн сонсоод үзээрэй. Энэ удаа бид хос хэлээр суралцах буюу Монгол, Англи хэлээр суралцах, гадаад хэлээр суралцахад юуг анхаарах мөн хос хэлээр багшлахын онцлогуудыг ярилцлаа. Олон Улсын Кембриджийн хөтөлбөрийн онцлог, гадаад хэлний багш нарын зөвлөмжүүдийг сонсоорой. Ярилцлагын зочдоор Орчлон Олон Улсын сургуулийн бага ангийн англи хэлний багш Э.Тэмүүжин, дунд ангийн дэлхийн түүхийн багш Cody, дунд ангийн англи хэлний багш Г.Эрдэнэсайхан болон ахлах ангийн олон улсын хөтөлбөрийн дэлхийн түүхийн багш З.Мөнхболд нартай ярилцлаа. Сонирхолтой, сургамжтай энэхүү бичлэгийг эцэг эх, багш, сурагчид гээд боловсролын талаар илүү их дэлгэрэнгүйг мэдэх хүсэлтэй хэн бүхэнд зориулав.
Back to Episodes