Дугаар #2-eLearning/ Цахим сургалт/
EduMongolia
1 hour 14 minutes
5 years ago
Дугаар #2-eLearning/ Цахим сургалт/
Боловсролын тухай цуврал подкастын маань 2-р дугаарыг та бүхэн хүлээн авна уу. Энэ удаа Подкастын 1-р хэсэгт Цахим сургалт буюу Онлайн сургалтын талаар Орчлон сургуулийн бага ангийн багш П.Пүрэвсүрэн, дунд ангийн физикийн багш Д.Батцэцэг болон ахлах ангийн эдийн засаг, бизнесийн ухааны багш Г.Ариунхишиг нар оролцож мэргэжлийн зөвлөгөө өгч, хэрхэн хичээлээ явуулж байгаа талаар ярилцлаа. Мөн онлайн хичээлийг хэрхэн давуу тал болгон хэрэглэх талаар нас, насны онцлогт тохирсон зөвлөмжүүдийг өгсөн байгаа. Подкастын 2-р хэсэгт "М-Си-Эс Холдинг ХХК"-н Мэдээллийн Технологийн албаны захирал, Орчлон сургуулийн төгсөгч М.Эвсанаатай технологийн хөгжил, зайнаас ажиллах, ажлын байран дээр хэрэгтэй байгаа чадваруудын талаар ярилцлаа. Эцэг эхчүүд болон багш нар, боловсролын тухай илүү ихийг мэдэх хүсэлтэй хэн бүхэн сонсоод үзээрэй.
Back to Episodes