Home
Categories
EXPLORE
True Crime
Comedy
Society & Culture
Business
Sports
History
Fiction
About Us
Contact Us
Copyright
© 2024 PodJoint
00:00 / 00:00
Sign in

or

Don't have an account?
Sign up
Forgot password
https://is1-ssl.mzstatic.com/image/thumb/Podcasts125/v4/bb/ce/5c/bbce5c0b-b8b7-b47b-dad0-651f086afab6/mza_14284845365627675780.jpg/600x600bb.jpg
Behind The Sport
Behind The Sport
12 episodes
1 week ago
Олон улсын болон дотоодын спортын ертөнц болж буй үйл явдлууд, мэдээ мэдээллийг ярилцлага хэлбэрээр хуваалцах подкаст
Show more...
Sports
RSS
All content for Behind The Sport is the property of Behind The Sport and is served directly from their servers with no modification, redirects, or rehosting. The podcast is not affiliated with or endorsed by Podjoint in any way.
Олон улсын болон дотоодын спортын ертөнц болж буй үйл явдлууд, мэдээ мэдээллийг ярилцлага хэлбэрээр хуваалцах подкаст
Show more...
Sports
Episodes (12/12)
Behind The Sport
#12 Олимп & "Тамирчны Манлайлал-2021"

Бид хоёр Токио-2020 Олимпын наадмын шууд дамжуулалт болон "Тамирчны Манлайлал-2021" хөтөлбөрийн тухай ярилцлаа.

Show more...
4 years ago
51 minutes 25 seconds

Behind The Sport
Тусгай дугаар: ТОКИО-2020

Зуны Олимпийн 32 дугаар наадам эхлэхэд ердөө 47 өдөр үлдээд байна. Энэ л өдрүүдэд ТОКИО-2020 наадмыг тэсэн ядан хүлээж буй та бүхэнтэйгээ уг наадамтай холбоотой мэдээллүүдийг бэлтгэн хуваалцахаар шийдлээ. Хүлээн авч сонсоно уу :)

Show more...
4 years ago
35 minutes 46 seconds

Behind The Sport
#10 Спортын Сэтгүүл зүй: Ц.Энхтүвшин (Таван Цагариг)

Шинэ оны эхний дугаараа хүлээн авна уу. Бид энэ удаад Монголын спортын сэтгүүл зүйд 26 дахь жилдээ хүчин зүтгэж буй "Таван Цагариг" сонины сэтгүүлч,хөлбөмбөгийн спортын мастер Ц.Энхтүвшинг урьж ярилцлаа. 

Show more...
4 years ago
1 hour 22 minutes 47 seconds

Behind The Sport
#9 Тусгай Олимп: Х.Номинзул & Н.Эрдэм

Бүгдээрээ сайн уу? Халдвар хамгааллын дэглэмээ сахиад гэр, гэртээ карантиныг дажгүй өнгөрөөж байгаа гэдэгт найдаж байна. Шинэ дугаартаа бид Тусгай Олимп гэж юу болох, спорт оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучуудын амьдралд болон нийгмийн чиг хандлагыг эергээр өөрчлөхөд хэрхэн гүүр болж буй талаар Монголын Тусгай Олимпийн Хорооны Спорт хариуцсан захирал Х.Номинзул болон тус хорооны сайн дурын ажилтан, дэмжин тоглогч, хөлбөмбөгийн Дэрэн клубийн тоглогч Н.Эрдэм нарыг урьж ярилцсан юм.

Show more...
4 years ago
41 minutes 9 seconds

Behind The Sport
#8 Тамирчны карьер: МУГТ Д.Мөнхбаяр
Сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаартаа МУГТ, Олимпийн наадмын хошой хүрэл медальт, буудлагын ДАШТ-ий хошой алтан медальт Д.Мөнхбаяр эгчийгээ урьж, буудлага спорт, тамирчны карьер гэсэн сэдвүүдийн хүрээнд ярилцлаа.  Энэхүү дугаарыг Дуугай Тогло видеокасттай хамтран бэлтгэв.  Видео хувилбарыг доорх холбоосоор үзнэ үү https://bit.ly/2HAq9VN
Show more...
5 years ago
1 hour 14 minutes 36 seconds

Behind The Sport
#7 Марафон гүйлт: МУГТ Б.Сэр-Од, дасгалжуулагч О.Оюунтуяа
Сайн байцгаана уу? Энэхүү дугаараа бид гүйлтийн талаар мэдээ, мэдээллийг түгээдэг Run Ants Run подкасттай хамтран бэлтгэв. Дугаарын зочдоор Монголын домогт марафон гүйлтийн тамирчин, Олимпийн наадамд 4 удаа эх орноо төлөөлөн оролцсон, Ази тивийн аварга, МУГТ Б.Сэр-Од болон түүний дасгалжуулагч, гэргий О.Оюунтуяа нар оролцож, марафон гүйлтийн спорт мөн тэдний хамтдаа бүтээсэн олон гайхалтай амжилтууд, ирээдүйн төлөвлөгөө зэрэг сэдвүүдээр ярилцлаа. Түүнчлэн подкаст маань та бүхний сонорт хүрч буй энэ өдөр буюу 10-р сарын 7-ны өдөр Б.Сэр-Од ахын маань төрсөн өдөр тохиож байна. Төрсөн өдрийн мэндийг олон жил Монгол түмнээ спортын амжилтуудаараа баярлуулаарай гэсэн ерөөлийн хамтаар дэвшүүлье!
Show more...
5 years ago
1 hour 36 minutes 35 seconds

Behind The Sport
#6 Дасгалжуулалт: Б.Мандуул
Сайн байцгаана уу? Шинэ дугаартаа бид сагсан бөмбөгийн дасгалжуулагч Б. Мандуулыг урьж дасгалжуулагчийн ажил, тэр дундаа багийн спортын дасгалжуулагч байхын онцлогуудыг, мөн тамирчдын бэлтгэлжилтийн талаар ярилцлаа. Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Манай зочны Youtube хуудсаар зочлон, дасгалын бичлэгүүд болон сонирхолтой ярилцлагуудыг нь үзээрэй! https://www.youtube.com/user/Manduulero
Show more...
5 years ago
54 minutes 57 seconds

Behind The Sport
#5 Спорт ба Эмэгтэйчүүд: П.Тунгалаг
Шинэ 7 хоногт ээлжит подкастаараа уулзаж буйдаа баяртай байна. Дугаарын зочноор Олон Улсын Олимпийн Хорооны “Эмэгтэйчүүд ба Спорт” комиссын гишүүнээр 2015-2019 оны хооронд сонгогдон ажиллаж байсан П.Тунгалаг эгч маань оролцож, спорт дахь эмэгтэйчүүдийн оролцоо болон тулгамдаж буй асуудлууд зэрэг сэдвүүдийг хөндөж ярилцлаа. Үргэлж биднийг дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа. Бас share хийхээ мартав аа! 😊
Show more...
5 years ago
51 minutes 9 seconds

Behind The Sport
#4 Спорт ба тогтвортой хөгжил

Сайн байцгаана уу?

Ээлжит дугаараа бид хүрээлэн буй орчны асуудлуудыг хөндөж ярилцдаг, “ногоон” подкаст Sustainable Mongol-той хамтран бэлтгэлээ. Энэхүү подкастаас ОУОХ (Олон Улсын Олимпийн Хороо) өөрсдийн боловсруулсан тогтвортой хөгжлийн 18 зорилтуудыг үйл ажиллагааныхаа хүрээнд болон Олимпийн наадмуудад хэрхэн тусгаж ажиллаж буйг, мөн энэхүү үзэл санааг спортоор дамжуулан олон нийтэд түгээх боломжуудын талаар ярилцсныг хүлээн авч сонсоно уу.

Show more...
5 years ago
54 minutes 49 seconds

Behind The Sport
#3 Е-SPORT-ын эргэн тойронд

Сайн байцгаана уу? Бид энэ удаагийн дугаартаа Монголын Электрон Спортын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Амаржаргалыг урьж, Монголдоо хамгийн олон тамирчинтай гэгддэг E-спортын тухай ярилцлаа.  

1:50-07:30 Дотоодын болон олон улсын тэмцээн, уралдаануудын эргэн тойронд 

8:20-11:30 ОУОХ-ны залуу сэтгүүлч хөтөлбөрийн тухай 

11:50-12:57  Монголын Е-спортод үзүүлж буй Ковид-19-ийн нөлөө 

13:20-16:22  Е-спорт спортын төрөл мөн үү? Үндсэн төрлүүд 

16:50-22:25 Мэргэжлийн тамирчин болон сонирхогчдын ялгаа, бэлтгэлжилт ба боломжууд 

25:20-33:05 Ивээн тэтгэгчид, холбооны менежмент, хамтын ажиллагаа 

33:16-38:19 Е-спортын онцлог, давуу талуудаас


Show more...
5 years ago
42 minutes 39 seconds

Behind The Sport
#2 Япон болон Солонгосын оюутны волейболын лигт тоглодог Монгол тамирчдын туршлагаас

Шинэхэн дугаартаа бид волейболын спортоор Япон болон Солонгос улсын оюутны лигт тоглодог Б.Баярсайхан, Г.Хандсүрэн нарыг урьсан юм.  Тэдний волейболын спорттой холбогдсон түүх, мэргэжлийн тэр дундаа олон улсын түвшинд хэрхэн суралцаж, хичээллэх болсон тухай сонирхолтой сэдвүүдийн хүрээнд ярилцсныг хүлээн авч сонсоно уу

Show more...
5 years ago
36 minutes 59 seconds

Behind The Sport
#1 Хэрхэн Олимпийн Наадамд Сайн дурын ажилтнаар ажиллах вэ?
Спорт сонирхогч бүхэнд зориулан бэлтгэх Behind the Sport подкастын анхны дугаараа Олимпийн наадмын сайн дурын ажилтанаар хэрхэн сонгогдох талаар ярилцлаа. Энэхүү дугаарын зочидоор Рио 2016 оны Зуны олимпийн наадам, Пёнчаны 2018 оны Өвлийн олимп, 2020оны Лозанны Залуучуудын өвлийн олимпийн наадам дээр тус тус ажиллаж байсан, Токио 2020 зуны олимпийн наадам дээр ажиллах Ө.Энхцацрал, Э.Гуамарал нартай ярилцлаа. Тэд хэрхэн сонгон шалгаруулалтанд бэлтгэж, олимпийн наадам дээр ажиллаж байсан туршлагаа хуваалцсан юм.
Show more...
5 years ago
38 minutes 11 seconds

Behind The Sport
Олон улсын болон дотоодын спортын ертөнц болж буй үйл явдлууд, мэдээ мэдээллийг ярилцлага хэлбэрээр хуваалцах подкаст