
Америк Монгол Оюутны Холбооноос жил бүр зохион байгуулдаг Best University Opportunity Program (BUOP) маань энэ жил анх удаагаа онлайнаар зохион байгуулагдах гэж байгаа билээ. АНУ-д сурч болон ажилладаг нийт 13 АМОХ-ний гишүүд маань нийт 14 хичээлийг заах бөгөөд энэхүү сургалт нь хөдөө орон нутаг болон гадаадад амьдардаг хүн болгонд нээлттэй.
БУОП сургалтынхаа тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр Бодлогын Зөвлөлийн гишүүн М. Халиунаа болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн Г. Оюунтөгс нар ярилцсаныг хүлээн авна уу.