
Бельги улсын Левен хотод Civil Engineering мэргэжлээр сурдаг Сэлэнгэ маань манай энэ удаагийн дугаарт оролцлоо. Энэ дугаарын эхний 20 минутад Японы засгийн газрын тэтгэлгийн тухай ярьж, түүний дараагаар мэргэжил, KU Leuven их сургууль Европоор аялсан хөгжилтэй түүх зэрэг маш сонирхолтой яриаг өрнүүлжээ. KU Leuven их сургуулийн “Хүн амын нутагшилт, суурьшил” мастерын программ нь НҮБ – ын систем байгууллагуудын нэг болох UN-Habitat (The United Nations Human Settlements Program) байгууллагын ивээл дор бүтсэн бөгөөд хот болон хөдөөгийн тогтвортой хөгжил, хүн амын нутагшилт, суурьшил, хот байгуулалт зэрэг сэдвүүдийг хамардаг. website: https://www.kuleuven.be/programmes/master-human-settlements instagram: https://www.instagram.com/selengesc/